1
Хонь
Энэ сард хувийн зорилтууд төдийгүй хайр дурлалын асуудлууд ч таныг нэлээдгүй зүдрээх бололтой. Эдгээрээс үүдэн уур бухимдал, сэтгэл санааны хямралтай байх учир нөхцөл байдлыг гартаа авч, өөрчлөлт хийх нь зүйтэй. Аливаа асуудлыг бодитоор үнэлэхийг хичээ. Ойр дотны хэн нэгнээс туршлага судалбал шийдэл олоход дөхөм болно.
2
Үхэр
Үхрийнхний хувьд ажил мэргэжлийн салбар болоод санхүүгийн байдал энэ сард нааштайгаар эргэх төлөвтэй байна. Өмнөх саруудад тулгарч байсан хүндрэл бэрхшээл, уналт зэргээс үүдэлтэй сургамж, туршлагууд танд хүч өгөх болно. Өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудаа биелүүлэхэд нэн таатай үе учир зарим хүндрэл, зөрчилдөөн гарсан ч уян хатан хандаж, шийдэл олохыг хичээх хэрэгтэй. Ажлын хамт олонтойгоо нээлттэй харилцаж, тусламж зөвлөгөө хүсэхэд гэмгүй. Хайр сэтгэлийн асуудалд эерэг өөрчлөлт ажиглагдана.
3
Ихэр
Гэр бүлийн санхүүгийн байдалд хүндэл үүсэж болзошгүй. Эхнэр, нөхөр болон ойр дотны хүмүүстэй ярилцаж, тэдний үгийг сонсвол асуудал төвөггүй шийдэгдэнэ. Эртний танил, хуучны анд нөхөд тань энэ тал дээр танд тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа учир тусламж хүсэхээс бүү санаа зов.
4
Мэлхий
Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийн тань үр дүнд албан тушаал хийгээд санхүүгийн байдал ч сайжрах төлөвтэй байна. Ажлын хамт олонтой зөрчил үүсгэж болзошгүй учир аль болох нөхөрсөг байдлаар асуудлыг шийдвэрлэн, нөхцөлд байдлыг өөрийн хяналтад байлгахыг хичээгээрэй. Мэргэжил боловсролын тал дээр асуудал үүсэж болох ч таны өмнөх туршлагууд үүнд хэрэг болох болно. Гэр бүлдээ анхаарал хандуулж, хувийн оролцоо үүрэг хариуцлагаа нэмэгдүүл.
5
Арслан
Аялал, амралтад явах хүсэлтэй байгаа бол ажил мэргэжлээс шалтгаалан танд боломж олдох нь юу л бол. Өнгөрсөн хугацаанд тулгарсан хүндрэл бэрхшээлээс үүрэг хариуцлагыг эн тэргүүнд тавих ёстойг ухаарсан болов уу. Ажлын гүйцэтгэлтэй холбоотой үл ойлголцол гарах ба үүнийг харилцан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэл зохилтой. Эргэн тойрны хүмүүстээ хэт сэтгэл хөөрлөөр хандахаас зайлсхий. Хайртай дотны хэн нэгэндээ буруу цагтаа, тохиромжгүй үг хэлэхээс болгоомжил.
6
Охин
Дотоод зөрчил, хайр дурлал, сэтгэл санааны асуудал давамгайлах учир санхүүгийн байдлаа орхигдуулах магадлалтай. Иймд гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүстэйгээ нээлттэй ярилцаж, сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээгээрэй. Их хэмжээний орлого олох боломж таны өмнө нээлттэй байгаа учир үүнд хамаг анхаарлаа төвлөрүүлвэл зохилтой.
7
Жинлүүр
Гэр бүл, хайр дурлалын харилцаанд асуудал үүсэж болзошгүй. Найз нөхөд тань та хоёрын дундуур орох, хэрүүл маргаан үүсэхэд нөлөөлөх бололтой. Тиймээс аль болох биеэ барьж, хайртай хүндээ анхаарлаа хандуулж, буулт хийхэд бэлэн бай. Хэрвээ хэн нэгнийг гомдоосон бол, алдаа дутагдал гаргасан бол цаг алдалгүй шийдэл олох хэрэгтэйг санаарай.
8
Хилэнц
Мөнгө, санхүүтэй холбоотой аливаа асуудал эерэгээс шийдэгдэнэ. Гэхдээ хэн нэгэнд уруу татагдах, таны буруу зүйлд чиглүүлж болзошгүй хүмүүсээс сэрэмжил. Зөвхөн өөрийн туршлага, хичээл зүтгэлийн үр дүнд амжилт гардаг гэдгийг санаарай. Аливаа зүйлд хэт яаруу хандах хэрэггүй.
9
Нум
Зугаа цэнгэл болон хэрэгцээгүй зүйлсэд хэт их мөнгө үрэхээс болгоомжил. Аливаа худалдан авалт хийхээсээ өмнө түрийвчээ дахин нэг шалгаарай. Орлогоо зөв хуваарилж чадвал асуудал гарахгүй. Энэ сард шинэ танил, шинэ хайртай учрах магадлал өндөр. Амьдралдаа хэн нэгнийг оруулахад бэлэн эсэхээ шалгаарай.
10
Матар
Хувийн зан чанар, дотоод асуудал давамгайлах болно. Олон учир битүүлэг зүйлс тодорхой болж, худал хуурмаг байдал ч илчлэгдэнэ. Энэ сар таны хувьд сайн муу, үнэн худлын шүүлтүүр байх болно. Гэнэтийн таатай өөрчлөлт гарах бололтой. Ажил мэргэжил, санхүүгийн байдлаа дээшлүүлэхийн тулд ажлын байраа өөрчлөхөд тохиромжтой үе. Хэрвээ эргэлзэж байсан бол зоригтойгоор урагш алхах хэрэгтэйг санаарай. Шаардлагагүй зүйлд мөнгө үрэхээс болгоомжил. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд дотоод хүсэл, сэтгэл хөдлөлөө илэрхийлснээр эерэг өөрчлөлт гарна.
11
Хумх
Сарын эхээр зарим хувийн нууц асуудлууд ил болж болзошгүй. Бүх зүйл үүрд өөрчлөгдөж буй мэт санагдах байх. Гэхдээ энэ бүх өөрчлөлт танд эерэг үр дагавар авчрах болно. Найз нөхдийн хүрээлэлдээ үнэлэлт хийж, амьдралд тань хэн үлдэх хэрэгтэйг шийдвэрлэх шаардлагатай. Сарын дундуур хань ижил эсвэл хайртай хүнтэй холбоотой үл ойлголцол нэлээд хурцадмал төвшинд хүрэх бөгөөд энэ нь хэсэгтээ таны санааг зовоох боловч эцэстээ эв найрамдалтайгаар төгсөх бололтой. Иймд аливаад ухаалаг, хүлцэнгүй хандах хэрэгтэйг анхаарна уу.
12
Загас
Аливаа төлөвлөсөн зүйл тань санаснаар болохгүй болов уу. Найз нөхөд эсвэл итгэж байсан хэн нэгэн таны итгэлийг алдах бололтой. Энэ сард аливаа хамтын ажиллагаанаас татгалзах хэрэгтэй. Нийтлэг ашиг сонирхлыг чухалчил. Ажлын талбартай холбоотой асуудлууд чухал ч гэр бүл болон хайртай хүмүүстээ анхаарал тавихаа мартуузай.