Эдгээр дааврын хэмжээ нэмэгдсэнээр хүний биед гардаг сөрөг өөрчлөлтүүд!

Жин нэмэхэд хөдөлгөөний дутагдал, суудлын ажил, амттанаас гадна дааврын өөрчлөлт ихээр нөлөөлдөг. Хэрвээ та олон сарын турш уургийн дэглэм барьсан ч жин хаяхгүй байвал энэ нь эстроген дааврын түвшинтэй холбоотой байж болох юм. Учир нь эстроген дааврын түвшин нэмэгдэх үед жин нэмэгдэж, уургийг боломжит түвшингээр нь багасгах хэрэгтэй. Харин бид танд энэ дааврын хэмжээг бууруулах тухай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Эдгээр дааврын хэмжээ нэмэгдсэнээр хүний биед гардаг сөрөг өөрчлөлтүүд!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Эстроген" дааврын илүүдэл

Эстроген дааврын  түвшин их байх үед таны юу идэхээс үл хамааран та жин нэмэх бөгөөд ялангуяа таазаараа илүү нэмдэг юм. Үүнээс гадна сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, толгой  өвдөх,  хэт их сэтгэл хөдлөлтэй болох магадлалтай. Зарим тохиолдолд үс унах, нойргүйдэх, ой тогтоолт муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ. 

Үйлдвэрийн аргаар боловсруулсан, үржүүлгэнд нь хиймэл даавар хэрэглэсэн махыг идэхэд эстроген дааврын түвшин нэмэгддэг. Мөн хуванцар сав, ахуйн хэрэглээнд энэ дааврын түвшинг нэмэгдүүлэх бодис агуулагдсан байдаг юм. 

Эстроген дааврын түвшнийг хэрхэн бууруулах вэ?

Юун түрүүнд махны хэрэглээгээ хязгаарлаж, махыг хүнсний ногоогоор орлуулаарай. Ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн нь мөн эстроген дааврыг биеэс ялгаруулахад тустай байдаг учир маалингын үр, алим, лийрийг идэж болно. Мөн эфирийн тос болон розмарин нь дааврыг тэнцвэржүүлж, ой тогтоолтыг сайжруулах юм. 

"Эстроген" дааврын илүүдэл

2 "Серотонин" дааврын дутагдал

Серотонин даавар дутагдахад ихэнхдээ сэтгэл санааны гүн хямралд орж, тавгүйтдэг. Үүнээс гадна хоол идэх дуршил өөрчлөгдөж, өдөр нь чихэртэй зүйл идмээр санагдаж байсан бол орой нь шарсан төмс идэх хүсэл төрөх магадлалтай. Харин энэ бүхэн нь таныг аз жаргалын дааврын дутагдалд орсныг илэрхийлнэ.

Серотонин дааврыг  хэрхэн нэмэгдүүлж, тэнцвэртэй болгох вэ?

Серотонин нь өндөг, самар, хан боргоцойд ихээр агуулагддаг. Үүнээс гадна хан боргоцойд бромелаин хэмээх фермент байдаг бөгөөд энэ нь хавантай маш сайн тэмцдэг.

Хөнгөн дасгал хийх, наранд амрах нь мөн серотонин дааврын хэмжээг нэмэгдүүлж өгдөг юм. 

"Серотонин" дааврын дутагдал

3 "Грелин" дааврын илүүдэл

Грелин бол таны өлсөх мэдрэмжийг зохицуулдаг даавар юм. Та бүтэн жилийн турш хоолны дэглэм барьсан ч грелин дааврын хэмжээ их хэвээр байвал та нөөшилж өөх хуримтлуулах болно. Грелины даавар их байх үед жингээ барихын оронд  хасах нь илүү хялбар байдаг юм. 

Грелиныг хэрхэн хуурах вэ?

  • Энэ дааврыг хуурахад маш амархан байдаг. Үүний тулд та ходоодны хана сунахад нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх ёстой бөгөөд үүнд хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бүхэл үр зэрэг багтана. Ингэж хооллосны дараа даавар урвалд  орж, та цадсан мэдрэмжийг авах болно. Харин чихэрлэг зүйл болон гурилан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Хэдийгээр та цадах мэдрэмж авах хэдий ч удалгүй дахин өлсөнө.
  • Сайн унтаж амрах, стрессгүй байх нь грелины дааврыг зохицуулахад үр дүнтэй. Учир нь 6-8 цаг  хангалттай унтаж амарсны дараа грелин дааврын түвшин буурдаг.
  • Хүчээр грелин дааврын түвшинг бууруулах нь хориотой. Учир нь энэ даавар тархины үйл ажиллагаанд маш муу үр дагавартай юм. 

"Грелин" дааврын илүүдэл

4 "Нейропептид Y" дааврын илүүдэл

Хэрвээ таны цусан дахь "нейропептид-Y" дааврын хэмжээ их байвал та маш ихээр өлсөж, их хэмжээгээр идэх болно. Энэхүү даавар нь жин нэмэхэд болон клиникийн таргалалт үүсгэдэг. 

Нейропептид даавар их байх үед хэвлий, ташаа, өгзөг гээд биеийн бүх хэсгээр таргалж, ялзралт үүснэ. Үүнээс гадна сэтгэл санааны хувьд тогтворгүй болж, толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Мөн хөлс их хэмжээгээр ялгарч, нөсөө толбо үүсэж, даралт ихэсдэг юм шүү. 

Нейропептид-Y дааврыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ?

Чихэр ихээр агуулсан бүтээгдэхүүн болон төрөл бүрийн амтлагч хэрэглэх хориотой. Амтлагч нь хоол идэх хүслийг улам ихээр нэмдэг юм. 

"Нейропептид Y" дааврын илүүдэл

5 "Пролактин" дааврын илүүдэл

Пролактин даавар ихэдсэн үед хүн маш хурдан, огцом жин нэмдэг. Үүнээс гадна бүсгүйчүүдийн бие дээр олон жижиг үс ургаж, сарын тэмдгийн мөчлөг бүхэлдээ алдагддаг. Харин эрэгтэйчүүдийн хувьд хөхний булчирхай үрэвсэхэд нөлөөлдөг. Энэ төрлийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандах хэрэгтэй. Пролактин дааврын хэмжээ их байх нь хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Пролактин даавар их байх үед яах вэ?

Мэдээж,  нэн түрүүнд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч тохирсон эмчилгээг хийх хэрэгтэй. Үүнээс гадна пролактин дааврын түвшинг бууруулахад хүн орхоодой сайн.

"Пролактин" дааврын илүүдэл

6 "Глюкагон" дааврын дутагдал

Глюкагон нь хоолны дуршил бууруулж, өөх задлахад тустай. Энэ төрлийн даавар нь стресст орсон үед буурдаг учир хүнийг их хэмжээгээр идэхэд нөлөөлдөг. Ингэснээр аажмаар бөөр өвдөх, элэг цөсний асуудалтай болдог.

Глюкагон дааврыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ?

Глюкагон дааврын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд нэн түрүүнд хол зайтай хооллох хэрэгтэй. Гэхдээ хэт их өлсөж болохгүй. Үүнээс гадна 30 минут дасгал хийхэд цусан дахь глюкагоны хэмжээ аяндаа нэмэгдэнэ. 

"Глюкагон" дааврын дутагдал

7 "Адреналин"-ы дутагдал

Адреналин нь бодисын солилцоог хурдасгаж, өөх хайлуулах үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь ямар нэгэн экстрим нөхцөлд илэрдэг сэтгэл хөдлөл юм. Хэрвээ сүүлийн үед та экстрим сэтгэл хөдлөлийг мэдрээгүй бол одоо туршаад үзэхэд илүүдэхгүй шүү. 

Адреналиныг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Зүгээр хооллох үед адреналин хэзээ ч өөх хайлуулах үйлчилгээг үзүүлэхгүй. Хэрвээ цагаан талх, эрдэнэ шиш, цагаан будаа, чанасан луувангийнхаа хэрэглээг багасгавал адреналин нь "соматотропин" дааврын хамтаар арьсан доорх өөхийг хайлуулж эхэлнэ. Адреналиныг нэмэгдүүлэхэд компьютерын тоглоом тоглох, аймшгийн кино үзэх, экстрим спортоор хичээллэхэд тохиромжтой. Ингээд хурдан исэлдэх нүүрстөрөгчийн хэрэглээг багасгаснаар та мэдэгдэхүйц жин хасна.

"Адреналин"-ы дутагдал

8 "Тестостерон" дааврын илүүдэл

Хэдийгээр тестостероныг эрэгтэй даавар хэмээн үздэг ч эмэгтэйчүүдийн бие организмд чухал үүргийг гүйцэтгэдэг. Тестостерон бүсгүйчүүдийн биед ихсэх үед гар, цээж, хүзүү хэсгээр жин нэмж эхэлдэг байна. 

Тестостерон дааврыг хэрхэн багасгах вэ?

Энэхүү дааврыг багасгахын тулд "фитоэстроген" даавраар баялаг бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй бөгөөд үүнд шар буурцаг, кофе, буудайн гаралтай хоол хүнс багтана. Амттай зүйл идмээр санагдвал хасарваань, чихэрлэг алим, тоор  идэж болно. 

"Тестостерон" дааврын илүүдэл

9 "Адипонектин"-ы дутагдал

Илүүдэл жинтэй хүмүүсийн ихэнх хувь нь адипонектин дааврын дутагдалтай байдаг бөгөөд өөх нь хэвлийн доод хэсгээр хуримтлагдана. 

Судлаачдын үзэж байгаагаар хэзээ нэгэн цагт бодисын солилцооны өөрчлөлт болон жингийн илүүдэлтэй адипонектин дааврын тарианы тусламжтай тэмцэх боломжтой гэж үзжээ. Энэ нь хоолны дуршилд нөлөөлөхгүйгээр жин хасахад тустай гэнэ. 

 Адипонектины дутагдлыг хэрхэн арилгах вэ?

Биеийн хүчний хөдөлмөр хэтрүүлэн хийх хэрэггүй. Адипонектин ялгаруулах хамгийн шилдэг дасгал бол алхах юм. Өдөрт 8-10 мянган алхалт хийх хэрэгтэй бөгөөд ангаахай самар мөн ач тустай. Харин нүүрстөрөгчийг моно ханаагүй өөхөн хүчлээр орлуулбал /авокадо, олив, оливын тос/ таны өөх санаа зовох зүйлгүй хайлах болно.

"Адипонектин"-ы дутагдал

Хэрвээ та өөрийгөө дааврын өөрчлөлттэй гэж үзэж байвал мэргэжлийн эмчид хандаарай. Энэ нь таныг буруу эмчилгээ хийх, жингийн илүүдлээс салахад туслах болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()