Дэлхийн хамгийн аюултай тоглоомууд

2013-07-31, 20:20
27,060
Аюултай нөхцөл байдалд орсон үед хоромхон зуурт эсэргүүцэл үзүүлж, биеэ хамгаалахын тулд төгс бүтээгдсэн хүний бие адреналин хэмээх бодис ялгаруулдаг. Энэхүү бодис ялгарч, аюулыг туулсны дараагаар хүн нэг л ялсан, тааламжтай ханамжийг мэдэрдэг. Чухам энэ л мэдрэмжийг амсахын тулд олон хүн аймшгийн кино, экстрим спорт, өндрийн үсрэлтэд донтож, байнга өөрийгөө адреналинаар дүүргэх хандлагатай болдог байна. Тэгвэл одоо бүгдээрээ тийм хүмүүст зориулсан хамгийн экстрим тоглоомуудын талаар мэдээллийг хүлээн авцгаая.
Дэлхийн хамгийн аюултай тоглоомууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Giant Canyon Swing
Айдаст дурлагсад Колорадо мужийн Гленвуд-Спрингс хэмээх жижиг хотод айлчилаад үзэхийг санал болгож байна.

Учир нь Гленвууд Кавернс (Glenwood Caverns) цэнгэлдэх хүрээлэн дэхь Колорадо мужийн дээр, 400 метрийн өндөрт байрлах цохион дээр баригдсан “Аварга хавцал” (Giant Canyon Swing) хэмээх тоглоом танд жинхэнэ айдсыг мэдрүүлэх болно.

Нэг дор 4 хүн суух багтаамжтай тоглоом нь 80 км/цагийн хурдтайгаар, 112 градусаар савлана. Савлалтын хамгийн өндөр цэгт хүрсэн үедээ “тоглогчид” эцэс төгсгөлгүй мэт доош үргэлжлэх ангалын гүнийг олж хардаг байна.

Савлуурыг бүтээсэн Стив Бекли (Steve Beckley) өөрөө энэхүү тоглоом дээр ганцхан удаа суусан бөгөөд ахиж суухгүй болтлоо айснаа хэлжээ.

www.caak.mn

Савлуур дээр 60 секундын турш “тоглох” хүмүүсийн айсан царай, орилох дууг сонсох их зугаатай байдаг талаар Бекли хэлсэн байна.

www.caak.mn

Анхандаа энэхүү тоглоом нь тийм өргөн өнцгөөр биш, бас хавцлын гүнрүү тийм гүн орохоор урт байгаагүй ажээ.

Харин 2011 онд савлуурын улам уртасгаж, улам өргөн өнцгөөр савлахаар болгож өөрчилсөн нь хүмүүст жинхэнэ сэтгэл хөдлөлийн дээд цэг, аймшгийн супер мэдрэмжийг төрүүлэх алдартай тоглоом болжээ.

www.caak.mn

Савлуурт суухынхаа өмнө хүмүүс унах, бэртэх, амиа алдсан нь хохиролгүй гэсэн гэрээнд гарын үсэг зурдаг байна. 18 нас хүрээгүй хүүхдүүдийг зөвхөн эцэг эхийнх нь зөвшөөрсөн гарын үсгээр л оруулдаг ажээ.



2. Лас Вегас дахь “Stratosphere”
Insanity тоглоом


"Insanity" буюу Солиорол хэмээх тоглоом нь өндрөөрөө АНУ-д 9-дүгээрт, Лас-Вегаст нэгдүгээрт ордог "Stratosphere Las Vegas" зочид буудлын барилгын орой дээр барладаг.

www.caak.mn

Газраас 274 метрийн өндөрт байрлах энэхүү тоглоом нь дүүжлэгдсэн байдалтай, эргэдэг сандлуудаас бүрдэнэ. Эргүүлэгт тоглоом нь байшингийн хойд эрмэгээс 19,5 метрийн зайд тогтоогдсон байдаг бөгөөд жуулчдийг 70 градусын өнцгөөр, 60 км/цагийн хурдтайгаар эргүүлдэг ажээ.



3. Big Shot тоглоом
“Стратосфер” зочид буудлын бас нэгэн солиотой тоглоом бол газраас хамгийн өндөрт өргөгдсөн тоглоомд тооцогддог. Тоглогчдыг 329 метрийн өндөрт, 72 км/цагийн хурдтайгаар өргөөд, дараа нь чөлөөт уналтын хурдаар доош “буулгадаг” байна.

www.caak.mn



4. X Cream
Зочид буудлын дээврийн эрмэг дээр байрладаг вагончиг маягийн тоглоом нь цамхагийн эрмэгээс 8 метрээр хэтэрч, дээр нь суугсдыг айлгадаг байна.

www.caak.mn



5. Их Британий Alton Towers цэнгэлдэх хүрээлэн дэхь “The Smiler” тоглоом
The Smiler тоглоомыг бүтээгчид айдсын хүчин зүйлийг хамгийн дээд цэгт нь хүргэх зорилгоор хүний сэтгэлзүйн онцлогтой хослуулсан, тунгааж ажиллажээ.

www.caak.mn

Зорчигчид тоглоомын замаар 85 км/цагийн худртай “аялах” замдаа төрөл бүрийн нүд хуурсан дүрс, дуу чимээтэй “учирдаг” байна. Жишээлбэл яг зам хөдлөх мэт болж, нүд сохлом тод гэрэл тусч, инээх царай нүүрэнд тулах гэх мэт. Энэхүү тоглоомонд суусан хүн айдсын дээдийг мэдэрч, бодит байдал болон хуурмаг үзэгдэл хоёрын ялгааг мэдрэхээ байдаг ажээ.



6. Америкийн Калифорни дахь Superman: “Escape from Krypton” тоглоом
Калифорний Валенсид байдаг Six Flags Magic Mountain паркад байрлах Superman: Escape from Krypton тоглоом.

www.caak.mn

Энэхүү тоглоом нь зорчигчдоо 41 давхар байшинтай тэнцэх өндөрт, 160 км/цагийн хурдтайгаар гаргаад, яг нүүрээр нь доош унагадаг байна.



7. Японы Tokyo Dome City дэхь “Thunder Dolphin” тоглоом
"Thunder Dolphin" нь Дэлхийн зургаа дахь хамгийн өндөр галзуу хулгана юм.

www.caak.mn



8. Японы Fuji-Q Highland хүрээлэн дэхь “Takabisha” тоглоом
Японы алдартай Fuji-Q Highland парк-т байдаг Takabisha тоглоом нь хамгийн өргөн өнцөгтэйгөөрөө буюу 121 градусын буултын өнцгөөрөө Гиннесийн номонд бичигджээ.

www.caak.mn

Тоглогчид 43 метрийн өндрөөс 100 км/цагийн хурдтай унадаг байна.



9. Их Британий Thorpe парк дахь “Colossus”
Дэлхийн хамгийн олон нугалаатай зам бүхий галзуу хулгануудын нэг. Арван эргэлт, 2 спираль, кобрагийн мушгиа болон бусад олон “гайхуулагчаараа” алдартай.

www.caak.mn

Тоглоомын замын урт нь 850 метр бөгөөд 77 км/цагийн хурдтай явдаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()