Хятад эр гахайн цөснөөс 600 мянган долларын үнэтэй "эрдэнэ" олжээ

Хятад тосгоны нэгэн фермер гахайны цөсний хүүдийнээс Харри Поттер кинонд гардагтай төстэй нэгэн хачирхалтай чулуу олжээ. Уг чулуу нь эрт дээр үеэс танигдсан бөгөөд хорын ерөндөгт хэрэглэгддэг байна. Мэргэжилтнүүд олдворыг 600 мянган доллараар үнэлсэн бөгөөд энэ нь алтнаас ч өндөр үнэ хүрч байгаа юм. 

Хятад эр гахайн цөснөөс 600 мянган долларын үнэтэй "эрдэнэ" олжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Үхрийн гиваан" гэж нэрлэгддэг энэхүү хивэгч амьтдын гэдсэнд ургадаг чулуу нь ургамлын үс болон эслэгээс тогтсон байдаг. Хятадын анагаах ухааны мэргэжилтнүүд үүнийг "гахайн эрдэнэ" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь ямар ч хорыг биеэс гадагшлуулдаг шидтэй ажээ. Үүгээрээ чулуу маш өндөр үнэд хүрч байгаа юм. 

51 настай фермер Бо Чунлу ферм дээрээ найман настай гахайг нядлах үедээ гэдэснээс нь 10 сантиметр хэмжээтэй чулууг олжээ. Гахайн цөсний хүүдийнээс олдсон тус чулууг маш үнэ цэнэтэй эд гэж хөршүүд нь түүнд хэлсэн байна. Бо эхэндээ эргэлзэж байсан ч Шанхай явж шинжээчийн үнэлгээ хийлгэхэд зах зээлийн үнэлгээ нь 600 мянган доллар гэжээ. 

Мэргэжлилтнүүдийн хэлснээр зөвхөн цөсний хүүдийнээс олдсон учраас тус чулуу нь өндөр үнэд хүрч байгаа гэнэ. Хэрвээ ходоодноос олдсон бол ямар ч ашиггүй байх аж. Энэхүү "гахайн эрдэнэс"-ийн албан ёсны эзэн нь Бо бөгөөд одоогоор 150 мянган доллараар худалдаж авах санал ирээд байгаа гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()