1
Суганы үс - Эсрэг хүйстний анхаарлыг татах зэвсэг
Хэдийгээр хачирхалтай сонсогдож байгаа ч үнэн хэрэгтээ суганы үс нь эсрэг хүйстний анхаарлыг татах зориулалтатй байдаг гэнэ. Гэхдээ суганы үс нь өөрөө бус харин үнэрээс нь шалтгаалдаг аж. Учир нь суганы үснээс афродизиак хэмээх үнэр ялгардаг бөгөөд энэ нь эсрэг хүйстнийг өөртөө татахад нөлөөлдөг байна. Тиймээс суганы үс байхгүй бол энэ үнэр ялгарахгүйгээс гадна эсрэг хүйстнээ татах боломж багасаж байна гэсэн үг.
2
Умдагны үс - Нянгаас хамгаална
Харин бэлэг эрхтний хувьд үс нь хамгаалах үүрэгтэй аж. Тэд хэрэггүй бактериудыг бэлэг эрхтэнд нэвтрэхээс урьдчилан сэргийлдэг. Үүнээс гадна бэлэг эрхтний ойролцоо температурыг хэвийн хэмжээнд хадгалах үүрэгтэй. Гэхдээ орчин үед бэлэг эрхтний ариун цэврийг сахих төрөл бүрийн арга бий болсон учир энэ хэсгийн үсээ авах уу, үлдээх үү гэдэг нь таны сонголт болжээ.
3
Хөлийн үс - Дулаан зохицуулах, шавжаас хамгаалах
Хөл дээрх үс бол зуны улирал бүсгүйчүүдэд тохиолддог хамгийн түгээмэл асуудлуудын нэг билээ. Гэвч хөлийн үс бусад хэсгийн үсийг бодвол маш хурдан ургадаг. Үнэн хэрэгтээ хөлийн үс нь биеийн дулааныг тэнцвэржүүлдэг бөгөөд өвлийн улиралд даарахаас хамгаалж, зуны улиралд наранд түлэгдэхээс хамгаалдаг байна. Үүнээс гадна төрөл бүрийн хорхой шавжаас хөлийг хамгаалдаг аж. Гарын үс мөн адил энэ үүргийг гүйцэтгэнэ.
4
Хөлийн хуруун дээрх үс - Цусны эргэлт сайн байгааг илэрхийлнэ
Хөлийн хуруун дээрх үс олон хүний бухимдлыг төрүүлдэг. Харин шинжлэх ухааны үүднээс авч үзвэл цусны эргэлт сайтай хүмүүсийн хөлийн хуруун дээр үс ургадаг ажээ. Гэхдээ хөлийн хуруун дээрээ үсгүй байх нь цусны эргэлт муу гэсэн үг бас биш. Хөлийн хуруун дээрээ үстэй байж байгаад гэнэт үсгүй болсон бол энэ нь эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй болсныг илэрхийлнэ.
5
Нүдэнд үл харагдах жижиг үснүүд
Бид тусгай төхөөрөмжгүйгээр энэ үсийг харж чадахгүй ч бидний биеийг төрөл бүрийн өнгөтэй жижиг үснүүд бүрхсэн байдаг аж. Эдгээр жижиг үснүүд нь арьсыг гэмтэх, урагдах, шавж хазах зэргээс хамгаалах чухал үүрэгтэй. Үүнээс гадна арьс гэмтсэн тохиолдолд хурдан эдгээх чадвартай гэнэ. Хэрвээ энэ хамгаалалт байхгүй байсан бол арьс илүү эмзэг, мэдрэмтгий байх байжээ.
Дээр дурдсан баримтуудаас харахад илүүдэл үсээ авахдаа болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд хамгийн түрүүнд эдгээр үснүүд ямар зориулалттай вэ гэдгийг бодож үзээрэй.