19 настай Белл Делфин нь 2015 оноос инстаграмаа идэвхтэй ашиглаж эхэлсэн бөгөөд өөрийн зурагтаа Японы анимийн "ahegao" төрх гаргадаг гэдгээрээ олны анхаарлыг ихээхэн татдаг.
"Youtube" сувагтаа ердөө 3 бичлэг хийгээд л 600,000 гаруй дагагчтай болж байв.
Түүний "Patreon" дахь зургийг үзэх гэж дэмжигчид нь сард 20-50 доллар төлдөг. 50 доллар төлсөн хэрэглэгчдэдээ өөрийн "Snapchat" хаягийг өгдөг байна.
Энэ оны 7-р сараас эхлэн өөрийн "Цангаж буй эрчүүдэд" нэртэй онлайн дэлгүүртээ "GameGirl Bath Water" нэртэй өөрийн орсон ванны усаа 30 доллараар зарж эхэлсэн. Хамгийн хачирхалтай нь бүх ус 3 хоногт л зарагдаж дууссан байна.
Хэдийгээр Делфин шошго дээр нь "Ууж болохгүй" гэж бичсэн ч худалдан авагсад түүний усыг "шорвог бас чихэрлэг" амттай хэмээн нийгмийн сүлжээндээ нийтэлсээр байв.
Удалгүй түүний инстаграмын 2 хаягийг дүрэм зөрчсөн, нүцгэн зураг, садар самууныг сурталчилсан гэх шалтгаанаар хаажээ.
Делфиний ванны ус зарагдсанаас хойш түүний тухай олон хошигнол гарсны нэг нь алдарт "Meme Reviews" цувралын "PewDiePie" угаалгын өрөөндөө цэцэгсээр дүүрэн ванндаа хэвтэж буй зургаа инстаграмдаа нийтэлсэн үйлдэл байв. Үүний дараа тэрээр өөрийн ванны усаа Делфинээс ч хямд 29 доллараар зарна гэж хошигноод амжжээ.
Хэдий Делфиний инстаграм хаагдсаны дараа бусад нийгмийн сүлжээн дэх хаягууд дээрээ идэвхтэй байсан ч 8-р сараас эхлэн гэнэт алга болж, дэмжигч, дагагчид нь ихэд санаа зовж байсан юм. Харин 10-р сарын эхэнд тэрээр өөрийн твиттер хуудаснаа "Миний үдэшлэгт ирсэн нэг эмэгтэй миний хайртай үхэр зусгийг хулгайлчихсан. Яагаад гэдгийг нь үнэхээр мэдэхгүй юм. Хариуд нь би машин дээр нь шүршигчээр юм бичтэл баривчлагдлаа. Гэхдээ би үхэр зусгаа буцааж авсан" гэжээ.