Түүхэндээ бараг дайн хийж байгаагүй 6 улс

2019-12-12, 13:09
7,357

Дэлхийн зарим улс орнууд дайн тулаан хийж байгаагүй гэдгээрээ алдартай байдаг. Тогтмол цэргийн мөргөлдөөн болж байдаг бусад олон улс орнууд эдгээр тайван улсуудаас тулаан хийхгүйгээр маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар олон зүйлийг мэдэж авах боломжтой. Ингээд дайн тулаанд бараг оролцож байгаагүй, энхтайванч улсуудыг танилцуулж байна. 

Түүхэндээ бараг дайн хийж байгаагүй 6 улс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Швейцарь

Швейцарь улсад эрт дээр үеэс энх тайван тогтсон бөгөөд дайны үед төвийг сахисаар ирсэн нь нууц биш. Дэлхийн хоёр том дайн тус орны хилийн ойролцоо өрнөж байсан ч Швейцарь улс хэзээ ч цэргээ илгээгээгүй бөгөөд тулалдаанаас аюулгүй үлдэж байв. Хамгийн сүүлд Швейцарт болсон дайн бол 1846 онд өрнөсөн Сондербундын иргэний дайн бөгөөд 150 хүрэхгүй хүний аминд хүрч, 500 хүрэхгүй цэрэг шархдаж байжээ.

Швейцарь

2 Швед

Өдгөө Шведэд дайн тулаан болж байсныг санах хүн үгүй. Хэдийгээр тус улс сүүлийн жилүүдэд Афганистан, Мали дахь мөргөлдөөнд цэргийн хүчээр дэмжлэг үзүүлж байгаа боловч Швед улс дайтахаас татгалздаг орон. Ардчиллын үндэсний хишиг гэх мэт бүлгэмүүдийн нэгэн адил Шведийн дипломатчид дэлхийн энх тайвныг дэмжих чиглэлээр олон улсын засгийн газруудтай хамтран ажилладаг.

Швед

3 Шинэ Зеланд

Энэ үзэсгэлэнт орон үргэлжид тайван амгалан байсаар ирсэн. Засгийн газар нь гадаадад зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулахаар энхийг сахиулах ажиллагаа явуулдаг байсан боловч сүүлийн үед тус улсад тулаан, цус асгарсан үйл явдал маш цөөн болсон. Тус улс шаардлагатай бол хилээ хамгаалахын тулд цэргүүдээ идэвхтэй байлгадаг ч гадаад гүрнүүд Шинэ Зеландтай дайтах сонирхолгүй байдаг.

Шинэ Зеланд

4 Коста Рика

Хэдийгээр Төв болон Өмнөд Америкийн зарим улсууд эрт дээр үед удаан хугацааг дайн дажинтай байсан ч Коста Рика нь дэлхийн хамгийн тайван улсуудын нэгд тооцогддог. Энэ улсын үндсэн хуульд цэргийн хүч байгуулахыг хориглосон заалт бий. Ийнхүү тус улсын зөрчилдөөн, мөргөлдөөн гаргадаггүй байдлыг нь харгалзан үзэж НҮБ Куидадад Колон хотод Энхтайвны их сургууль байгуулжээ. Коста-Рикагийн иргэний дайн 1948 онд гарч, ойролцоогоор 2000 хүний амийг авч одсон нь тус улсад болсон хамгийн сүүлчийн дайн байв.

Коста Рика

5 Вануату

Үзэсгэлэнт наран шарлагын газар, тайван уур амьсгалтай гэдгээрээ алдаршсан Өмнөд Номхон далайн арлын Вануату улс олон жилийн туршид амар амгалан оршиж ирсэн. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр АНУ-ын цэргүүд энд байрлаж байсан боловч арал хэзээ ч дайралтад өртөж байсангүй. Энэ улсад хамгийн сүүлд гарсан цэргийн мөргөлдөөн бол Вануату тусгаар тогтнолоо зарлахаас хэдхэн долоо хоногийн өмнө буюу 1980 онд болсон Кокосын дайн байв.

Вануату

6 Лихтенштейн

1868 онд далайд гарцгүй Европын энэхүү ванлиг улс нь төсвөө хэтрүүлснээс болж цэргээ халах шийдвэр гаргажээ. Лихтенштейн 1866 онд Германы холбооноос хараат бус болсноос хойш дайнд оролцож байгаагүй. Швейцарийн нэгэн адил Лихтенштейн нь дэлхийн хоёр дайн хилийн гадна нь өрнөсөн ч тулаанд оролцолгүй үлдэж чаджээ.

Лихтенштейн

Эдгээр улс орнууд энх тайван дэлхий дээр бодитоор орших боломжтой бөгөөд дайн бол өнгөрсөн дэх зүйл гэдгийг нотолж байна. Хэрэв засгийн газрууд зохих ёсоор сурацаж чадвал дайн хийж цус урсгах явдлыг зогсоож боломжтой юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()