4 сартай хүүгээ дисконд авч явсан эх

2013-02-14, 23:47
22,636
41 настай Сара Жейн өмнө нь хэзээ ч өөрт нь хандаж хэлсэн үй олон шүүмжлэл, муу үгийг сонсож байгаагүй гэнэ. Харин энэ удаа олны шүүмжлэлд өртсөн шалтгаан нь 4 сартай хүүгээ дисконд авч явсан гэрэл зураг интернэтээр цацагдсанаас болсон юм байна. Үүнээс болоод тэрээр хүүгээ дисконд авч явсандаа үнэхээр харамссан аж. Итернэтэд тавигдсан зурагны доор нь “хүүхдээ ингэж диско, архидалттай газар авч явсан эх сэтгэцийн ямар нэг өвчтэй байх” -гэсэн сэтгэгдэл маш байсан байна.
4 сартай хүүгээ дисконд авч явсан эх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сара Жейн: “Хэрвээ ямар нэг ёс суртахууны буруу үйлдэл хийсэн бол үүндээ маш их харамсаж байна. Бараг 20-иод жилийн өмнө би хоёр охиноо мөн л Жанготой ижил настай байхад нь дисконд авч явдаг байсан. Үүнээс хойш нийгэм өөрчлөгдөж хүмүүс илүү тэвчээртэй, хүлцэнгүй болсон болов уу гэж би бодож байлаа. Хэдийгээр нийгэм өөрчлөгдсөн ч тэд эсрэг тал руугаа өөрчлөгдсөн мэт. Би бол сайн ээж. Тиймээс цугласан олон хэзээ ч миний хүүд муу зүйл хийж чадахгүй байх байсан. Гэсэн хэдий ч би тэрхүү дисконд хүүгээ дагуулж явсандаа маш их харамсаж байна” -гэж хэлжээ.

Сара Жейн ойн хүрээлэнд ажилладаг бөгөөд түүний гэрийн ойролцоо байх “Blackhouse” хэмээх клубт охиныхоо дуулахыг сонсох гэж очсон юм байна. Харин хүүгийнхээ чихийг хэт чанга дуунаас хамгаалж тэрээр том чихэвчийг хүүдээ зүүлгэжээ. Чихэвч хүүгийн чихийг маш сайн хамгаалж байсан учир тэрээр тоглолтыг дуустал огт сэрэлгүй унтаж байсан гэнэ.



00:30 минутын үед нялх хүүхэд шоун дээр байгааг харсан иргэд цагдаа дуудсанаар тоглолт өндөрлөжээ. Би ямар нэг хэрэг хийсэн хэрэгтэн мэт байсан бөгөөд маргааш нь миний зураг “Facebook”-ээр цацагдсан байсан гэж санаа нь зовсон ээж хэлжээ.

Дуу хөгжимд дуртай Сара шүүмжлэгчдэд хариу болгон: “Би хийсэн зүйлээсээ огт ичихгүй байна. Шүүмжлэгчдийн хэлсэн үг миний урмыг хугалсан хэдий ч би охиныхоо тоглолтон дээр заавал байх ёстой эх хүн шүү дээ. Би охиноороо маш их бахархдаг” -гэжээ. Харин зарим нэг хүмүүс түүний энэхүү эхийн сэтгэлийг, хүүдээ чихэвч зүүлгэн авчирсан түүнийг үнэлэж байгаа гэнэ.



Мөн нэгэн шүүмжлэгч эмэгтэй бичихдээ: “Хэрвээ би охиныхо тоглолтыг үзэхээр явсан бол тоглолтын турш унтах бяцхан хүүгээ асрагчтай нь хамт үлдээх байсан юм. Харин хүү маань өссөнийхөө дараа эгчийнхээ тоглолтыг үзэж түүний авъяасыг бодитоор үнэлэх байсан” -гэжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()