Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал” уулзалт амжилттай боллоо

“Forbes Mongolia”, “Forbes Mongolia Women” сэтгүүл болон Блүүмбэрг телевизийн эдийн засагчдын клубүүд хамтран “Forbes Mongolia Women’s Summit буюу Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвтэй арга хэмжээг 2019 оны 12-р сарын 5-ны өдөр буюу өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал” уулзалт амжилттай боллоо

Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулах, манлайллыг дэмжихэд чиглэж буй уг арга хэмжээнд нийгэм, бизнес, улс төрийн салбаруудад удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүд мөн эдийн засагчид, бие даасан шинжээчид оролцож Монгол Улсад эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд тулгардаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдлөө. Худалдаа, хөгжлийн банк нь бизнес эрхлэгч эмэгтэй харилцагчдаа дэмжин ажиллах урт хугацааны бодлогын хүрээнд өнөөдрийн арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, дэмжин оролцлоо.

“Forbes Mongolia Women’s Summit буюу Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал” арга хэмжээгээр:

“Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал”

“Хөрөнгө оруулалтын орчин ба Эмэгтэйчүүд”

“Хөдөлмөр эрхлэлт ба Эмэгтэйчүүд”

“Эмэгтэйчүүдийн оролцоо ба Манлайлал”

гэсэн 4-н үндсэн хэлэлцүүлгийн хүрээнд эмэгтэйчүүдийн манлайллын асуудлыг хөндөж, боломж болоод шийдлийн талаар мэдээлэл солилцлоо. 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.