“Viva Fest-2014” шар айрагны фестиваль тун удахгүй

2014-09-18, 19:40
4,261
Ирэх амралтын өдрүүд буюу энэ сарын 19, 20, 21-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн Вива Сити хороололд “VIVA FEST-2014” шар айрагны фестиваль зохион байгуулагдах гэж байна.
“Viva Fest-2014” шар айрагны фестиваль тун удахгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Монголд сүүлийн жилүүдэд шар айрагаар худалдаа эрхлэгч байгууллагууд шар айрагны фестивалийг өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Шар айрагны фестивалиуд ихэвчлэн томоохон асаруудад болдог бол Вива Сити хороололд болох энэхүү фестивалийн онцлог ньөөр өөрийн өвөрмөц орчинтой 5 пабуудад зохион байгуулагдахаараа онцлогтой юм.

Тус фестивальд Спирт Бал Бурам, Арвайн үндэс, Gem Draft зэрэг шингэн хүнс үйлдвэрлэгчид болон нийлүүлэгч томоохон байгууллагууд өөрийн нэрийн бүх шар айргаа 3000 төгрөгөөр Вива Сити хороололд байрлах Irish Pub, London Pub, Их Монгол-2, Grandkhaan Irish пабын салбар Pint Pub, Irish Castle зэрэг пабуудаар дамжуулан худалдаална.

Амьд хөгжмийн аянд шар айраг шимэнгээ хөгжөөнт тэмцээн уралдаанд хамт олон, найз нөхдөөрөө оролцож гарын бэлгийн эзэн болоорой.





Шар айрагны фествалийн үүсэл хөгжлөөс цухас дурьдвал:
Германийн Мюнхен мужийн Баварчууд 1810 оноос эхлэн жил бүр уламжлал болгон шар айрагны баярыгзохион байгуулдаг. Энэхүү баярыгOktoberfest гэж нэрлэдэг ба дэлхийн хамгийн том шар айрагны баярт тооцогддог байна.Oktoberfest нь 9-р сарын сүүлийн долоо хоногоос 10 дугаар сарын эхний долоо хоног хүртэл 16 хоногийн турш үргэлжилдэг. Анх Баварчуудын хаан Лудвик хатан авч хуримаа хийснийг тэмдэглэн морины уралдаан зохион байгуулж тэмдэглэж байжээ. Дараа жилээс нь газар тариалангийн үзүүлбэр үзүүлдэг болсон ба жил ирэх тусам найр наадам нь өргөжсөөр Oktoberfest буюу шар айрагны фестиваль болсон түүхтэй.






Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.