Бид эцэг эхээсээ ямар генийг нь өвлөж авдаг вэ?

2018-08-23, 13:13
14,644

Хүн төлөвшихөд ген болон төрж өссөн орчин нөхцөл хэрхэн нөлөөлдгийг эрдэмтэд одоо хүртэл нарийн мэдэж чадаагүй байна. Гэхдээ ямар зан ааш, онцлох шинж тэмдэг хүнд эцэг эхээс өвлөгдөж ирдэг талаар тэд сонирхолтой судалгаа гаргасан юм. Бид танд генийн талаарх дараах сонирхолтой мэдээллийг орчуулан хүргэхээр зорилоо.

Бид эцэг эхээсээ ямар генийг нь өвлөж авдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уур хилэн

Зөвхөн “түргэн зан”-гийн ген гэж байдаггүй ч эрдэмтэд хүний энэ зан ааш үеэс үед өвлөгдөн үлддэг гэдэгт итгэлтэй байгаа юм. Түргэн ууртай эцэг эхийн хүүхэд ч мөн адил тэдэн шиг болдог.

Америкийн эрдэмтэн Лаура Бевилака (Laura Bevilaka) болон Дэвид Голдман (David Goldman) нарын хийсэн нэгэн судалгаагаар хүнийг түргэн зантай болгоход хүргэдэг, генийн хэд хэдэн аллель (Альтернатив шинжийг нөхцөлдүүлж байгаа генийг аллель ген гэнэ) байдгийг олж илрүүлжээ. Мөн тэд ийм төрлийн ген олон байдаг төдийгүй энэ нь яалт ч үгүй хүнд өвлөгддөг гэж үзэж байгаа аж.

Уур хилэн

2 Нойргүйдэл эцэг эхээс хамааралтай

Өдөрт олон цагаар унтах эсвэл шөнө унтахгүй, нойр хулжих зэрэг нь хүний генээс хамааралтай байна. Хүн хэт их стресстэх үед шөнө нойр нь хулжих үзэгдэл байх ч энэ нь нэг талаараа таны эцэг эхтэй хамаатай байж болно. Тухайлбал, эцэг нь өдөрт ердөө таван цаг л унтдаг байсан бол хүү нь ч мөн адил шөнийг нойргүй өнгөрөөх боломжтой юм.

Нойргүйдэл эцэг эхээс хамааралтай

3 Догшин, ширүүн зан

Шоронгийн хоригдлуудын зан чанар зөвхөн тэднийг хүрээлж буй хүмүүсээс бус, тэдний гентэй холбоотой байдаг. Хүнийг илүү догшин, ширүүн, түрэмгий ааштай болоход нь “дайны ген” нэртэй эцэг эхээс уламжлагдсан ген нөлөөлдөг байна.

Орчин үеийн судалгаагаар энэ ген нь хүнийг догшин зантай болгохоос илүү хүссэн зүйлдээ хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй байдалд хүргэдэг гэж үзжээ. Жишээ нь ийм ген өвлөж авсан нэгэн хайртай хүнийхээ төлөө юуг ч  хийхээс буцдаггүй бөгөөд тэдний энэ зан нь бусад хүнд ширүүн ааштай мэт харагддаг.

Догшин, ширүүн зан

4 Гэрлийн хамааралтай найтаах

Дэлхийн хүн амын 18-35 хувь нь гэрлээс хамааралтай найтаах рефлекстэй байдаг аж. Энэ нь нүдэн дээр бага зэрэг гэрэл тусах үед л өөрийн эрхгүй найтаах үйл явц юм.

Харин эрдэмтэд энэ рефлекс генээр хүнд уламжлан үлддэг гэдгийг нотолжээ. 2010 онд генетикийн шинжлэх ухааны доктор Николас Эрикссон (Nicolas Ericsson)-оор ахлуулсан хэсэг эрдэмтэн нэгэн компанийн 10 мянган ажилтны ген дээр судалгаа хийсэн аж. Судалгааны үр дүнд эрдэмтэд  гэрэл тусахад найтаалгахад хүргэдэг хоёр ген хүн бүрт байдгийг олж мэдсэн байна.

Гэрлийн хамааралтай найтаах

5 Клинодактилия буюу хуруу, гарын гажиг

Клинодактилия гэдэг нь гар, хурууны (тэр дундаа чигчий хуруу) хөгжлийн гажиг юм. Эрдэмтэд энэ гажгийг хүүхдүүд эцэг, эхээсээ генээр дамжуулан авдаг гэж итгэдэг. Мөн энэ гажиг хэзээ ч засардаггүй байна.

Клинодактилия буюу хуруу, гарын гажиг

6 Чихний гэдэс

Хүмүүсийн чихний гэдэс том бага янз бүрийн хэлбэр хэмжээтэй байдаг. Гэхдээ эрдэмтэд хүний чихний гэдэс хэмжээгээрээ өөрчлөгддөг гэдгийг олж мэдсэн бөгөөд ийнхүү хувирахад эцэг эхийн ген нөлөөлдөг байна.

Чихний гэдэс

7 “Өндөр уулын” өвчин

Өндөрлөг газарт амьдардаг хүмүүс жирийн хүнээс хамаагүй бага хүчилтөрөгч биедээ шингээдэг юм. Мөн амьдралынхаа туршид нам дор газар амьдарсан хүн ууланд авирахад тэдний хүчил төрөгч тээдэг цусны эритроцитийн тоо нэмэгддэг. Ийм эритроцит нэмэгдэхэд цус бөглөрч, улмаар зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалтай. Үүнийг “өндөр уулын” өвчин гэдэг аж.

Харин Гималайн нурууны сав газарт амьдардаг нутгийн уугуул иргэд ийм төрлийн зүрх судасны өвчнөөр өвчилдөггүй. Тэдний бие махбодь хүчил төрөгчийн хэрэгцээгээ нөхөж чаддаггүй хэрнээ энэ өвчнөөр өвчилдөггүйн шалтгаан нь тэдний генд байдаг юм.

“Өндөр уулын” өвчин

8 Урт наслалт

Эрдэмтэд хүн төрөлхтөн ирээдүйд урт наслах боломжтой эсэхийг мэдэхийн тулд урт насалсан хүмүүсийн генд судалгаа хийсээр байгаа юм. Тэдний өнөөг хүртэл олсон мэдээллээр өндөр насалсан хүмүүст адилхан шинж тэмдэг байдаг гэнэ. 1900-гаад оноос эхлэн хүн төрөлхтний амьдрах орчин харьцангуй сайжирч, дундаж наслалт уртассан. Өндөр настнуудын ихэнх нь эмэгтэйчүүд бөгөөд тамхи татдаггүй, таргалдаггүй, стрессээс хурдан ангижирч чаддаг хүмүүс байжээ. Мөн тэд зүрх судас, чихрийн шижин өвчнөөр өвчлөх нь ховор гэнэ. Урт наслахад орчин, тойрон, амьдралын хэв маягаас гадна сайн ген чухал нөлөөтэй юм. Жишээ нь эцэг эх нь 70 буюу түүнээс дээш насалсан тохиолдолд хүүхдүүд нь ч мөн адил урт наслах боломжтой.

Урт наслалт

9 Хөлс урсах

Танд энэ хачирхалтай сонсогдох байх, хүний хөлс хэр их асгарах нь түүний гентэй холбоотой байдаг аж. Гэхдээ энэ шинж тэмдгийг өөртөө агуулдаг ген хаана байрладгийг эрдэмтэд олж тогтоож чадаагүй байгаа юм.

Дасгал хөдөлгөөн хийсний дараа хөлс урсах нь бүх хүнд тохиолддог хэвийн үзэгдэл. Харин ямар ч бэлтгэл хийгээгүй үед таны хөлс байнга урсаж байвал энэ нь таны эцэг, эхээс авсан гентэй холбоотой. Гэхдээ зарим тохиолдолд энэ нь арьсны согог, өвчин байх магадлалтай болохоор эмчид хандах хэрэгтэй.

Хөлс урсах

10 Хараа муудах

Зарим өвчин удамшдаг. Үүнд хараа муу байх нь ч бас нөлөөлдөг. Ихэнхдээ хараагүй эцэг эхээс төрсөн хүүхэд ч мөн адил аажмаар хараагүй болох магадлал жирийн хүнээс илүү өндөр байдаг.

Хараа муудах

11 Таргалалт/ биеийн жин

Хүний биеийн жингийн индекс түүний гентэй холбоотой. Хэдий амьдралын хэв маяг үүнд нөлөөлдөг ч хүмүүсийн 70 хувийнх нь биеийн жин генээс хамааралтай байдаг ажээ.

Эцэг эх нь тарган бол хүүхэд нь бусад хүүхдээс илүү хурдан таргалах магадлалтай. Гэхдээ энэ нь тэр хүн эргээд турж чадахгүй, боломжгүй гэсэн үг биш. Хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийснээр “төрөлхийн” хүнд жингээ хасах бүрэн боломжтой.

Таргалалт/ биеийн жин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()