Газарзүйн хичээл дээр заадаггүй сонирхолтой баримтууд

4.5 тэрбум жилийн настай дэлхий ертөнцийн талаар хүн төрөлхтөн өнөөг хүртэл судалж, гайхмаар зүйлсийг олж нээсээр байна. Тэрхүү олон мянган нээлтүүдийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй сонин, хачирхалтай баримтуудыг хүргэе. 

Газарзүйн хичээл дээр заадаггүй сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Их давлагаа

Далайчдын дунд их давлагааны тухай түүхүүд ихээхэн яригддаг байсан ч эрдэмтэд үүнд ач холбогдол өгдөггүй байв. 1995 онд Хойд Тэнгисийн газрын тос олборлох цооног асар хүчтэй далайн шуурганд өртөж,  цооногийн давлагаа хэмжигч тус давлагааг 25 метр өндөртэй гэж заажээ. Харин хэдэн жилийн дараа Шотландын баруун хэсэгт байрлах судалгааны хөлөг 28 метр өндөр далайн их давлагаа ирж буйг заасан байна. Үүний дараа л далай, тэнгис судлаачид гэнэтийн их давлагаа байдаг гэдэгт итгээд зогсохгүй, бүр түгээмэл тохиолддог гэдгийг олж нээсэн байна. АНУ-ын Далай Тэнгис, Агаар Мандал Судлалын Үндэсний Төв гэнэтийн их давлагаа нь далайн давлагаанаас 2 дахин өндөр ба  ихэнхдээ задгай тэнгист тохиолддог гэжээ.

Их давлагаа

2 Далайн ёроолд орших нуруу

Далайд нуугдах гайхмаар зүйлс их давлагаагаар зогсохгүй. Дэлхийн хамгийн урт нуруу далайн ёроолд байдаг ба үүнийг “Далайн дундад нуруу” (Mid Ocean Range) гэж нэрлэдэг. Эх газар дээрх хамгийн урт сунаж тогтсон нуруу болох Андын нуруу 7000 км урттай бол далайн ёроолд орших нуруу нь Атлантын далайн гол хэсгээр, Энэтхэгийн далайн зүүн хэсгээр, Номхон далайд Америкийн баруун эрэг дагуу нийт 64,373 км сунан үргэлжилдэг. Өөрөөр энэ нь дэлхийн тектоник хавтангуудын уулзах цэгт орших галт уулын тасралтгүй цуваа бөгөөд өнөөг хүртэл хүн төрөлхтөн далайн гүн дэх нуруудын талаар судалсаар байгаа билээ.

Далайн ёроолд орших нуруу

3 Дэлхийн хамгийн өндөр уул

Далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Хималайн нурууны Эверест оргил нь дэлхийн хамгийн өндөр цэгт тооцогддог. Гэхдээ Хавай арлын Мауна Кеа гэх галт уул Номхон далайн ёроолд орших уулын бэлээс оргил хүртлээ 9330 метр өндөрт учир дэлхийн хамгийн өндөр уулд тооцогдох ёстой ажээ. Эверестийн оргил нь 2 тектоник хавтангийн мөргөлдөөнөөс үүссэн бол Мауна Кеа нь Хавай арлыг бүтээсэн идэвхтэй галт уулын нөлөөгөөр бий болсон хэмээн Хавайн Галт Уул судалгааны төв мэдээлжээ.

Дэлхийн хамгийн өндөр уул

4 Галт цагираг

Дэлхий дээрх 10 газар хөдлөлтийн 9 нь, галт уулын 75 хувь нь тектоникийн идэвхтэй үйл ажиллагаанаас үүдэлтэй ба энэхүү галт уул, газар хөдлөлтийн идэвхтэй бүсийг Номхон далайн галт цагираг хэмээн нэрлэдэг. Тектоник  хавтангууд ойртож, холдон, мөргөлдөх үед галт уул, газар хөдлөлт үүсдэг. Индонез, Филиппин, Мексик, Тайвань, Аляскад тохиосон томоохон газар хөдлөлтүүд 40,233 км урт эзлэхүүнтэй галын цагиргаас үүдсэн байна.

Галт цагираг

5 Австрали тив шилжсээр байна

Дэлхийн тектоник хавтангууд үргэлжийн хөдөлгөөнд оршдог. Үүний тод жишээ нь Австрали тив бөгөөд газар нутаг нь байрнаасаа хурдтай хөдөлж, шилжсээр байгаа учир тус тивийн газрын зураг, GPS системд байнга өөрчлөлт хийх шаардлагатай болдог байна. Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн үзсэнээр тус тив 1994-2016 оны хооронд 1.5 метр зайд хөдөлжэ. АНУ-ын Northwestern их сургуулийн геологич  Кристофер Скотес 50 сая жилийн дараа Австрали тив, Зүүн Өмнөд Азийн арлуудтай мөргөлдөж, 250 жилийн дараа гэхэд дэлхийн бүх тив нэг бүхэл газар нутагт оршиж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. 

Австрали тив шилжсээр байна

6 Йеллоустоуны супер галт уул

Галт уулын өндөр идэвхтэй газар нутгийг байршлыг олж тогтооход хялбар байдаг ч зарим нутгууд дахь галт уул бусдаас маш өөр байх тохиолдол бий. 1960-аад онд геологичид "Yellowstone" үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх 7000 метр өргөнтэй хонхор газрыг галт уулын тогоо мөн гэдгийг тогтоожээ. Уг галт уулын дэлбэрэлт нь томоохон уул нуруудыг нурж унахад хүргэж байсан ба одоог хүртэл идэвхтэй байдаг аж. Хамгийн сүүлийн томоохон дэлбэрэлт 630,000 жилийн өмнө тохиож байсан бол одоогоор галт уулын дэлбэрэлтийг урьдчилан таамаглахад эргэлзээтэй хэвээр байна. Гэсэн ч эрдэмтэд дахин томоохон дэлбэрэлт болохгүй гэж үзэж байгаа юм.

Йеллоустоуны супер галт уул

7 Эртний Вуда ой

300 сая жилийн тэртээ, Йеллоустоуны галт уул бүрэлдэхээс өмнө одоогийн Хятадын газар нутагт галт уулын дэлбэрэлт болж эргэн тойрны намагт ойг үнсэн товорго болгож байв. Пермийн үеийн ургамал модод бүгд чулуужин, хадгалагдан үлдсэн байна.  Энэ үед нэг тивд оршиж байсан газар нутаг өнөөгийн олон тивд хуваагдаж, дэлхий дээрх  ургамал, амьтны амьдрал ч эрс өөрчлөгдсөн юм. Эрдэмтэд энэхүү сөнөсөн ойн үлдцийг судалж, ургамал амьтдын бүтцийг шинжлэн, тухайн үед 24 метр өндөр мод байсан гэдгийг илрүүлж тус ойг Пермийн Помпей (Permian Pompeii) гэж нэрлэжээ. 

Эртний Вуда ой

8 Буцлам халуун устай гол

Перугийн нутаг дахь Амазон мөрний ай савд байх нэгэн гол хоол ч хийж болохоор буцлам халуун устай ажээ. Перугийн геофизикч Андрей Рузог бага байхад өвөө нь шалзлам халуун устай мөрний талаар ярьж өгдөг байв. Хэдий багш нар нь түүнд үүнийг зүгээр л нэг домог гэж хэлсэн ч тэрээр энэхүү гайхалтай газрыг эрж, хайсны эцэст олж чадсан байна. Үүнийг олсны дараа   ойролцоох газрын тос, хийн олборлолтоос үүдэж ус ийм халуун болсон гэж санаа зовж байсан ч  удалгүй галт уулын шинжтэй бус харин газрын гүний дулааны эрчтэй урсгалаас болж ийнхүү халуун устай болсон гэдгийг тогтоожээ. Усны халууны хэм 93 градус бөгөөд дэлхийн гүнээс байнга халуун ус гол руу цутгадаг байна.

Буцлам халуун устай гол

9 Данакилийн хотгор

Этиоп улсын Данакилийн хотгорт гурван тектоник хавтангийн зааг байдаг.  Африкийн Их Рифтийн хөндийд орших энэ газарт бороо бараг ордоггүй, өдрийн дундаж температур нь нэмэх 32 хэмд хүрдэг бөгөөд хамгийн гайхалтай эргэн тойрны байгаль яг л өөр гаригийнх гэмээр үзэсгэлэнтэй харагддаг ажээ. Учир нь тектоник хавтангууд байнга хөдөлж, холдож ойртон, халуун магма газрын гадарга дээр гарч ирдэг учир ийн үзэсгэлэнтэй харагддаг байна. Газар дээрх халсан ус газрын гадарга дээр давс, эрдсийг бий болгож, ус ууршсанаар хотгор гайхалтай алтан шаргал өнгөтэй болдог ажээ.

Данакилийн хотгор

10 Аварга том мөөг

Эрдэмтэд өнгөрсөн хэдэн арван жилийн турш хачирхалтай олдвор, нээлтүүдээрээ хүн төрөлхтөнг гайхшруулсаар ирсэн. Үүнээс хамгийн хачирхалтай нь "Amillaria" мөөг юм. 1990-ээд оны эхээр Мичиганий эрдэмтэд 37 акр газрыг хамарсан 9900 гаруй кг жинтэй том мөөг олсон бол дараа нь 2400 акр газрыг хамарсан бүр том мөөг олжээ. Уг мөөгний үндэс нь газар доор хэдэн арван милийн гүнд ургадаг учир маш хурдан томорч, модноос ч том болдог бөгөөд энэ нь ойр хавийн моддыг устгах аюултай гэж Унгарын шинжлэх ухааны академийн биологич Ласло Наги хэлжээ.

Аварга том мөөг

11 Мэлхийн бороо

Тэнгэрээс амьд биетээр бороо орж байна гээд төсөөлдөө? АНУ-ын сэтгүүлч Синтия Барнетт өөрийн Байгал, соёлын түүх номдоо "улаан, шар, хөр өнгийн мэлхий, бах мэлхий, загасан борооны тухай эртнээс яригдаж байв" хэмээн бичжээ. Гэхдээ эрдэмтэд үүнийг амьтад болон тоос шороо хүчтэй хуй салхи, шуурганд туугдан бөөн бөөнөөрөө дээрээс асгарахад хүрдэг юм гэж тайлбарладаг.

Мэлхийн бороо

12 Сахарын тоос

Тоос нь агаар мандлаар дамжин маш хол аялж, тэнгэрийг харанхуйлж, заримдаа хүмүүст астмын халдвар тараадаг. НАСА-ын дэлхийн ажиглалтын газрын мэдээлснээр жил бүр Африкаас Атлантын далайг гаталсан хэдэн зуун сая тоос ирж, Карибын тэнгисийн эргийн элсэн дээр нэмэгдэн, Амазоны хөрсийг борддог гэжээ. 

Сахарын тоос

13 Сансрын тоос

Дэлхийн тухай хамгийн сонирхолтой баримтуудын нэг бол тоос, тоосонцор нь цор ганц цөл, сул хөрстэй газраас бий болдоггүй харин агаар мандлын дээд давхарга, сансраас ч мөн ирдэг тухай юм. Эрдэмтэд саяхан дэлхийн агаар мандлын гадна орших тоосыг цуглуулж, хаанаас ирснийг нь мэдэхийг оролджээ. Тоосонцруудын химийн найрлагыг судалж тэдгээр нь нарны аймгаас ч урт настай болохыг тогтоосон байна. Нарны аймгаас өмнөх үед оршиж байсан гариг ертөнцийн үлдэгдэл болох тоосонцрууд дэлхийг тойрон эргэлдэж байгааг олж мэдлээ” хэмээн Хавайн их сургуулийн судлаач Хоп Иший хэлжээ. 

Сансрын тоос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()