Орц:
- Үхрийн хавирга,
- Сой соус,
- Солонгос цуу
- Чинжүү,
- Бор элсэн чихэр,
- Сармис,
- Ногоон сонгино,
- Бөөрөнхий сонгино,
- Гүнждийн тос,
- Лууван,
- Төмс,
- Мөөг,
- Гүчүжан
Хийх арга:
Жижиглэсэн хавиргаа хүйтэн усанд 30 минут байлгаад усыг нь 3-4 удаа солино. Дараа нь хавиргаа том саванд хийж 5-10 минут буцалгаад, тосыг нь шүүж, хавиргаа хүйтэн усаар зайлна.
Хавиргаа амтлахын тулд тогоонд 1/2 цайны аяга сой соус, 3 хоолны халбага элсэн чихэр, 1/4 цайны аяга алимны цуу, 2 хоолны халбага гүнжидийн тос, ½ жижиглэсэн сонгино, 1 хоолны халбага жижиглэсэн сармис хийгээд дээрээс нь чанасан хавиргаа хийж сайтар хутгаж холиод хэсэг хугацаанд амраана.
Дараа нь бэлэн болсон хольц дээрээ лууван, мөөг, 2-3 аяга шөл хийж дахиж 1 цаг орчим буцалгана. Шөл нь өтгөн соус шиг болсны дараа гүнждийн үр, ногоон сонгиноо хийнэ.
Эцэст нь махаа зөөлөртөл болсны дараа 1 халбага гүчүжан, 1 халбага гүнждийн тос, хар перецээ хийж сайтар холиорой. Ингээд л таны амтат калбижим бэлэн боллоо