Солонгосын хамгийн амттай хоолнуудын нэг үхрийн махтай калбижим хийх жор

Калбижим бол Солонгос үндэстний хамгийн алдартай хоолнуудын нэг юм. Үхрийн хавиргаар хийдэг энэхүү хоолыг хүмүүс ихэвчлэн баяр ёслолоороо хийж идэх нь бий. Ингээд та бүхэндээ маш гоё амттай калбижим хийх жорыг хүргэж байна.

 

Солонгосын хамгийн амттай хоолнуудын нэг үхрийн махтай калбижим хийх жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орц: 

  • Үхрийн хавирга,
  • Сой соус,
  • Солонгос цуу
  • Чинжүү,
  • Бор элсэн чихэр,
  • Сармис,
  • Ногоон сонгино,
  • Бөөрөнхий сонгино,
  • Гүнждийн тос,
  • Лууван,
  • Төмс,
  • Мөөг,
  • Гүчүжан

Хийх арга:

Жижиглэсэн хавиргаа хүйтэн усанд 30 минут байлгаад усыг нь 3-4 удаа солино. Дараа нь хавиргаа том саванд хийж 5-10 минут буцалгаад, тосыг нь шүүж, хавиргаа хүйтэн усаар зайлна.

Хавиргаа амтлахын тулд тогоонд 1/2 цайны аяга сой соус, 3 хоолны халбага элсэн чихэр, 1/4 цайны аяга алимны цуу, 2 хоолны халбага гүнжидийн тос, ½ жижиглэсэн сонгино, 1 хоолны халбага жижиглэсэн сармис хийгээд дээрээс нь чанасан хавиргаа хийж сайтар хутгаж холиод хэсэг хугацаанд амраана.

Дараа нь бэлэн болсон хольц дээрээ лууван, мөөг, 2-3 аяга шөл хийж дахиж 1 цаг орчим буцалгана. Шөл нь өтгөн соус шиг болсны дараа гүнждийн үр, ногоон сонгиноо хийнэ. 

Эцэст нь махаа зөөлөртөл болсны дараа 1 халбага гүчүжан, 1 халбага гүнждийн тос, хар перецээ хийж сайтар холиорой. Ингээд л таны амтат калбижим бэлэн боллоо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()