1
Эйфелийн цамхгийг зарах шахсан нь
Алдарт залилагч Виктор Люстиг 2 удаа өөрийгөө төрийн албаны ажилтан хэмээн итгүүлэн, өөрийн эрх мэдлээр Эйфелийн цамхгийг зарах гэж оролдсон байна.
2
Аархал
Колумбын хар тамхины наймаачин Пабло Эскобар эрэн сурвалжлагдаж байх үедээ хүүгээ дагуулан АНУ руу ирж, Цагаан ордныг үзүүлж амжжээ.
3
Гамшиг бий болгосон нь
1974 оны 4-р сарын 1-нд Аляскийн алдарт троллчин Оливер Бекар томоохон шоглоом хийхээр шийджээ. Тэрээр унтарсан галт уулын орой дээр их хэмжээний дугуй авчирч шатаасан байна. Түүний энэхүү шоглоом амжилттай болж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр галт уул тун удахгүй дэлбэрэх болно гэсэн мэдээлэл цацагдсан аж.
4
Зорчигчдыг сандаргасан нь
Милоукид амьдардаг нэгэн эр олон жилийн туршид онгоцны зорчигч нарыг шоглодог байжээ. Тэрээр зорчигчдыг сандаргахын тулд өөрийн байшингийн дээвэр дээр “Кливлендэд тавтай морил” хэмээн маш томоор бичсэн гэнэ. Гэтэл үнэндээ Милоукигаас Кливленд орох хүртэл багагүй хол аж.
5
Ухаалаг жанжин
2000 мянган жилийн өмнө Хятадын нэгэн жанжин нэгэн гайхалтай арга ашиглан, өрсөлдөгчөө ухрааж чадсан байна. Түүний цэргүүд бэлтгэгдээгүй, энгийн тариаланч ард иргэд байсан юм. Ингээд тэрээр дайн эхлэх үед бэхлэлтийнхээ гадаа суусан байна. Дайсны тал довтлох гээд ирэх үедээ жанжинг үүднийхээ дэргэд юу ч болоогүй мэт сууж байгааг хараад ойр хавьд нь занга байх магадлалтай хэмээн айж цэргээ эргүүлэн татсан аж.
6
Платоныг шоглосон нь
Грекийн философич Диоген мөн алдартай шооч байжээ. Нэгэн удаа тэрээр Платоны бичвэрийг уншиж байгаад "хүн төрөлхтөн бол хоёр хөлтэй далавчгүй биет" гэж бичсэн байгааг олж уншжээ. . Ингээд тэрээр Платоны гэрийн үүдэнд өдийг нь зулгаасан тахиаг авчирч “Энэ бол хүн” гэж бичиж үлдээжээ.
7
Шумбагч онгоц
Зэвсгийн наймаачин Василий Захарофф гэгч эр грекийн засгийн газартай шумбагч онгоц худалдах гэрээ байгуулжээ. Ингээд амжилттай гэрээ байгуулсныхаа дараа тэрээр Туркүүд дээр очиж "грекчүүд зэвсэглэсэн байна" гэж мэдэгджээ. Туркчүүд ямар ч эргэлзээгүйгээр түүнээс шумбагч онгоц худалдаж авахаар шийдсэн байна. Хожим тэрээр энэ аргыг оросуудад ашиглах гэж байсан ч түүний хууран мэхлэлт ил болжээ. Түүний шумбагчууд бүгд эвдэрхий, засвар авахааргүй байсан аж.
8
Бүс
Алдарт зохиолч Эдгар Алан По ч бусдыг шоглох дуртай байсан гэнэ. Вест Пойнтын цэргийн сургуульд сурч байхад нь жагсаалын дарга нь түүнийг "Бүсээ зүүлгүйгээр дахиж хуаранд ирээд үзээрэй" гэжээ. Эдгар энэхүү зааврыг шууд утгаар нь хүлээн авч зөвхөн бүснээс өөр хувцасгүй иржээ. Мэдээж тэрээр шууд хөөгдсөн байна.
9
Эсрэгцсэн нь
Нэрт судлаач Макиавелли амьдралынхаа туршид улс төрийн холбогдолтой "Хунтайж" болон "Ливийн яриа" гэсэн хоёр ном бичжээ. Хоёр ном хоёул түүний улс төрийн үзэл баримтлалыг илэрхийлэх ёстой байсан боловч судалгаа хийсний үр дүнд яг эсрэг хоёр үзэл санааг илэрхийлсэн болж хувирсан юм. Энэ нь олон эрдэмтдийг төөрөгдөлд оруулсан аж.
10
Лууван
Лууван сайн идэх нь хараанд сайнаар нөлөөлдөг гэдэгт хүн бүр одоог хүртэл итгэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ яриаг Дэлхийн 2-р дайны үед Британийн цэргүүд тараасан байна. Гол шалтгаан нь Германы цэргүүдэд өөрсдийгөө бүргэдийн хурц хараатай мэтээр ойлгуулах явдал байжээ. Гэтэл үнэн хэрэгтээ тэд дайсныхаа онгоцыг радарын тусламжтайгаар олж байсан гэнэ.