Мөрний усанд живсэн хөлөг онгоц 132 жилийн дараа газар дороос бүтнээрээ олдсон түүх

1856 онд "Арабиа" хөлөг Канзас мужаас дөнгөж гараад алга болсон юм. Хүнд ачаатай тэрхүү хөлөг ийнхүү бүтэн зуун өнгөрсний дараа нэгэн фермер эр өөрийн хуучин эрдэнэшишийн талбайгаас төмрийн хэлтэрхий олох хүртэл хэний ч нүдэнд харагдаагүй байна.

Мөрний усанд живсэн хөлөг онгоц 132 жилийн дараа газар дороос бүтнээрээ олдсон түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1856 онд уурын хөдөлгүүртэй хөлөг онгоц "Арабиа" нь нийтдээ 16 хотод хүргэх бараа ачаад замдаа гарчээ. 200 тонн ачаатай тус хөлөг Миссури мөрнөөр өгсөн Канзас мужаас гарсан боловч жаргаж буй нарны туяанд гялбан зүг чигээ алдаж явсаар асар том модтой мөргөлдөн живсэн байна. 

Модтой мөргөлдсөнөөс  болж хөлөг онгоцны их бие цөмөрчээ. Хэдхэн минутын дотор "Арабиа" усаар дүүрч Миссури мөрний ёроолд живсэн юм. Хөлгийн тавцан дээр уяатай үлдсэн луусыг эс тооцвол бүх зорчигчид эсэн мэнд эрэг дээр гарч чадсан аж.

Хэд хоногийн дараа мөрний урсгалаар зөөгдсөн шавар, тундасны улмаас живсэн хөлөг бүрэн далдлагджээ. Ийнхүү "Арабиа" дараагийн 132 жилийн турш мөрний урсгалын хүчээр анх живсэн газраасаа 800 метр зайд хөдөлсөн байжээ. Эцэст нь хөлгийг 1980-аад онд илрүүлсэн юм. 

"Арабиа" хөлөг яг хаана байж болох тухай яриа үе дамжин сонирхолтой сэдэв байсаар иржээ. Гэхдээ он удаан жил өнгөрсөн тул Миссури мөрөн гольдрилоо өөрчилж, хуучин усан доор байсан газрууд ил гарч, үржил шимтэй тариалангийн талбай болсон байлаа.

Харин 1987 онд Грег Хоули хэмээх тэндхийн фермер тариалангийн талбайдаа эрдэнэ шиш суулгахын өмнө метал хайгчаар шалгаж үзэхээр шийджээ. Метал хайгчийн дохио дуугарахад тэрээр хөвгүүдтэйгээ хамт ухаж үзтэл газар доор асар том төмөр зүйл байгаа нь мэдэгдсэн тул мэргэжилтнүүдийг дуудсан байна.

Ингээд 13 метрийн гүн хөрсөн доор нэгэн зууны өмнө живсэн "Арабиа" хөлөг байгаа нь тодорхой болжээ. Фермерүүд хаврын тариалалтаас өмнө хөлөг онгоцыг гаргаж авах зөвшөөрлийг Хаулид олгов.

Бульдозер, төрөл бүрийн экскаватор, 100 тоннын кран ашиглан тэрээр 20 м гүний ухсаны зэрэгцээ 20000 литр усыг шавхах хэрэгтэй болсон байна.

Хоёр долоо хоногийн дараа "Арабиа"-ийн эхний хэсэг гарч ирэв. 

Хамгийн түрүүнд хөлгийн зүүн талын сэлүүрт дугуйны өгөршсөн мод, дараа нь шавартай тавцан дээр хэвтэж байсан жижиг, хар гутал олдсон байна. 

1988 оны 11-р сарын 26-нд Арабиаг 200 тонн ачааных нь хамт бүтнээр нь гаргаж иржээ.

Хэдэн өдрийн дараа гоёмсог шаазангаар дүүргэсэн модон хайрцаг олдов. Хөлөг онгоц доторх эд зүйлсийг шавар ямар ч гэмтэл учруулалгүй хадгалжээ. 

Газар доор байхад ямар ч агаар орох боломжгүй байсан учраас хөлөг онгоц дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд хүртэл муудаагүй байна.

Хайгуулчид шилтэй өргөст хэмхийг идэж үзтэл шинээрээ шахуу байжээ.

150 жилийн өмнөх өргөст хэмх

"Арабиа" дотроос олдсон малгайнуудын ихэнх хувь нь минжний арьсаар хийгдсэн байжээ. Тийм малгай ус нэвтрүүлдэггүй учраас ийнхүү сайн хадгалагдаж үлдсэн аж.

Ачааны хайрцагт 4000 гаруй хос гутал байв. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүдэд зориулж хийсэн арьсан гутлуудыг үзэсгэлэн дээр мөн тавьсан юм. 

Хэд хэдэн гултыг өвлийн улиралд өмсөхөд зориулж одос үхрийн арьсаар хийсан байв. 

1856 онд дарсан торх дүүрэн дарс. 

Франц сүрчигнүүд

Мөн тус онгоцон дээр маш олон төрлийн эм байжээ. Гэхдээ ихэнх нь юуны эм болох нь тодорхойгүй байв.

Эдгээр олдворууд нь одоо Канзас-Сити дэх "Арабиа усан онгоцны музей"-д  хадгалагдаж байгаа бөгөөд тэндээс та дээр дурдсан хөөрхий луусны араг ясыг хүртэл харж болох аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()