2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (5-р хэсэг)

2016-01-12, 21:20
15,214

2000 оноос хойш “Guinness World Records” гэж нэрлэгдэх болсон (үүнээс ємнє зөвхөн АНУ-д “Guinness Book of Records” нэрээр гардаг байсан) ном нь хүмүүсийн хийж чадсан гайхам амжилтууд болон байгаль эхийн ахин давтагдашгvй, жинхэнэ гойд бvтээлүүдийг түүвэрлэн тэмдэглэдэг, жил тутам шинэчлэгдэн хэвлэгддэг билээ. Бид энэ удаад та бүхэндээ 2015 оны "Гиннес"-ийн шинэ амжилтуудын ээлжит цувралыг хүргэж байна.

2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (5-р хэсэг)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хамгийн хурдан дэлгэрсэн брэнд
"Interbrand"-ийн 2014 оны үзүүлэлтээр Фейсбүүк анх үүссэн цагаасаа хойш 10 жилийн турш брэндийн эрэмбийг 86%-ийн үзүүлэлттэйгээр тэргүүлсээр байна. Фейсбүүк брэндийн үнэ 14 тэрбум доллар хүрэх ажээ.





2. Анхны алт гаргагч АТМ
Германы "Ex Oriente Lux AG" компани 2010 оны 5-р сард “GOLD to go” машиныг гаргажээ. Эхлээд Германд туршиж үзсэн ч анхны алтны АТМ-ыг АНЭУ-ын Абу Даби хотын “Эмират ордон” зочид буудалд суурилуулсан байна. Энэ АТМ-ээс 1,5-10 гр хүртэлх жинтэй 24 каратын алтан гулдмай болон алтан зоос авч болдог гэнэ.





3. Хамгийн удаан хугацаанд бүтсэн кино
Америкийн зохиолч, найруулагч Ричард Линклатер (Richard Linklater) "Boyhood" киноны үндсэн зураг авалтаа 2002 оны 7-р сарын 15-ны өдөр эхлүүлсэн бөгөөд гол дүрд нь 7 настай Эллар Колтрейн (Ellar Coltrane) тогложээ. Зураг авалтыг 11 жилийн туршид үргэлжлүүлсэн бөгөөд Колтрейныг том болохын хэрээр дүр нь ч даган өөрчлөгдөж байлаа. Кино 2014 оны 1 дүгээр сард анх гарсан бөгөөд киног бүтээхэд нийт 11 жил 86 өдөр зарцуулсан гэдэг.





4. Нэг тэрбум удаа татагдсан анхны Андройд аппликэйшн
2014 оны 05-р сарын 14-нд "Gmail" аппликэйшн "Google Play app store"-оос 1 тэрбум удаа татагдсан хэмээн "Google" корпораци мэдэгджээ. Энэ нь бараг дэлхийн 7 хүн тутмын нэг нь татсан гэсэн үг юм.





5. Хамгийн олон хэлээр дуулсан дуу (хамтран дуулсан)
Дисней кино компаний гаргасан "Frozen" (АНУ-ын 2013 оны хамгийн их орлоготой хүүхэлдэйн кино, 166-р хуудас) хүүхэлдэйн киноны  "Let It Go” дууг 25 хэлээр дуулсан нь хамгийн анхны олон хэлээр дуулагдсан киноны дуу болсон юм. 


 
Уг киноны гол дүрийн баатар Элса гүнжийн дуулдаг энэхүү дууг 22 орны 22 эмэгтэй дуучин дуу оруулсан байдаг. Дууны үгийг Англи, Франц, Герман, Голланд, Хятад (мандарин), Швед, Япон, Латин Америкийн Испани, Польш, Унгар, Кастил, Испани, Катал, Итали, Солонгос, Серб, Хятад Кантон, Португал, Бахасын Малайз, Орос, Дани, Болгар, Норвеги, Тайланд, Канадын Франц, Флем хэлээр орчуулжээ.



6. Хөвж буй мөсөн уулан дээрх анхны тоглолт
2014 оны 10-р сарын 15-нд Английн "Дефайлед" металл хамтлаг нэгэн зоригтой үйлдэл хийсэн нь Гринланд далайн дунд хөвж буй мөсөн уулан дээр 30 мин тоглолт үзүүлсэн явдал байлаа. Үзэгчид Жагермейстерийн Мөсөн дундах цуврал тоглолтыг загасны завинаас үзсэн байна.



Баримт
Винсент Хиде, АвД, Ниидлз нар аварга мөсөн уулан дээр тоглолт зохион байгуулахдаа цөмрөөд уначихааргүй, хангалттай том, зузаан мөс олох гэж 2 хоног хайж байжээ.



Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорхи линкээр орж эхний хэсгүүдийг үзээрэй
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (1-р хэсэг) ~
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (2-р хэсэг) ~
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (3-р хэсэг) ~
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (4-р хэсэг) ~


Танд энэ мэдээлэл таалагдсан бол илүү сонирхолтой мэдээллийг саяхан Монгол хэл дээр орчуулагдан ирсэн
“Гиннессийн Дэлхийн Амжилтууд 2016” номноос үзээрэй.


Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах хаягаар ороорой:
https://www.facebook.com/GuinnessWorldRecordsMongolia/

Холбогдох утас: 77118894
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд Амарын гудамж-2 Өнгөт хэвлэлийн байр  2-давхар 205 тоот “Номын Хишиг ХХК хэвлэлийн газар”

Үргэлжлэл бий...
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()