Нэгэн оюутан ангийнхныгаа буудаад, өөрөө амиа хорложээ...

2019-11-15, 14:15
20,525

11-р сарын 14-ний өглөө Благовещенск хотын Амурын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн коллежид 19 настай оюутан ангийн хүүхдүүд рүүгээ гал нээжээ. Тэрээр ангидаа түгжигдсэн байсан бөгөөд тэндээ амиа хорлосон байв. Хүүг таньдаг нэгэн охин ангийхан нь түүнийг дээрэлхэж байсан гэж мэдүүлжээ. 

Нэгэн оюутан ангийнхныгаа буудаад, өөрөө амиа хорложээ...

Данил Засориныг яагаад ангийнхнийгаа буудахаар шийдсэнийг хэн ч мэдэхгүй. Оросын Холбооны Улсын Амур мужийн Дотоод хэргийн яам оюутнуудын хоорондох зөрчилдөөн нь буудлагын шалтгаан болсон гэж мэдээлжээ. Үүнээс болж 2 оюутан газар дээрээ амиа алдаж, 3 оюутан хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ. 

Хажуугийн хөдөө аж ахуйн коллежийн нэгдүгээр курсын оюутан охины хэлснээр ангийхан нь хүүг үргэлж дээрэлхэж, гадуурхдаг байсан аж. 

Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр Данил Засорин нь сургуулийн удирдлагуудтай ямар нэг зөрчил үүсгэж байгаагүй, хариуцлагатай хүү байжээ. Үүнээс гадна түүнээс архи согтууруулах ундаа юмуу хар тамхи хэрэглэсэн ул мөр илрээгүй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()