Эмч нар яагаад "гаргацгүй" бичдэг вэ?

Дэлхийн бараг бүх улс орны эмч нар ойлгомжгүй, гаргацгүй бичдэг байна. Ойлгоход төвөгтэй зүйлийг уншихад хэнд ч таатай байдаггүй нь тодорхой. Сонирхолтой нь, эмч нар өөрсдөө бие биеийнхээ бичсэнийг төвөггүй ойлгоод уншиж чаддаг аж.  Энэхүү онцлогын учир юунд байдаг талаар сонирхоцгооё. 

Эмч нар яагаад "гаргацгүй" бичдэг вэ?

Юун түрүүнд энэхүү асуултын хариулт  графологийн салбарт хамаарах нь зүйтэй. Графологи  нь хүний бичгийн хэвд үндэслэн тухайн хүний сэтгэл зүй болоод зан байдлыг тодорхойлдог. 

Эмч нарын гаргацгүй бичиг нь энэ төрлийн мэргэжилтнүүдийн хоорондоо ойлголцдог нууц код маягийн зүйл огт биш. Хамгийн егөөтэй нь, гаргацгүй бичиг нь эмч нарт өөрт нь ч асуудал үүсгэдэг байна. Графологийн үүднээс авч үзвэл, эмнэлгийн ажилчдын гаргацгүй бичгийг олон шалтгаанаар тайлбарлаж болно. Үнэн хэрэгтээ, “муухай бичиг” бүрийг тус тусад нь судлах ёстой. Өөрөөр хэлбэл, эмчийн гаргацгүй бичиг нь түүний оюуны чадамжийг эсвэл тухайн хүний нуугдмал даруу байдлын ч илэрхийлэл болох боломжтой. 

Эмнэлгийн ажилчдын дунд нэг бус удаа бичгийн хэвийн судалгаа явуулжээ. Түүнд анагаах ухаантай шууд холбоотой биш ч эмнэлэгт ажилладаг хүмүүс оролцсон байна. Гэтэл эмч нарын “ердийн” бичгийн хэв нь нягтлан бодогч, цэвэрлэгч, жолооч нарынхаас тун бага ялгаатай байв. Гэвч эмч нар жигтэй байдлаар бичгийн хэвээ эрүүл мэндийн дэвтэрт болон жор бичихдээ “муутгадаг" ажээ. 

Ерөнхийдөө эмнэлгийн ажилтнуудын гаргацгүй бичгийн үндсэн 2 шалтгаан байна.  Нэгдүгээрт, цаг хугацааны хомсдол. Эмчийн ажил маш их ачаалалтай. Бүхий л өдрийн турш маш олон тооны өвчтөн хүлээж авдаг тул хором бүр үнэтэй. Байнгын яарсан үедээ хүн гаргацгүй муухай бичиж эхэлдэг нь гайхмаар юм биш. Хоёрдугаарт, хайхрамжгүй байдал. Эмнэлгийн ажилчдын ажлыг сэтгэл зүйн үүднээс авч үзвэл, маш төвөгтэй ачаалалтай байдаг. Хүмүүстэй өндөр хариуцлагатай, амралтгүйгээр байнга ажиллах нь хурдан тамирдуулдаг. Үүнээс гадна, “хайхрамжгүй” байх нь биеэ хамгаалах сэтгэлзүйн хэрэгсэл болдог.

Гэхдээ энэ бүх хүндрэл удаан үргэлжлэхгүй л болов уу. Бүх салбарт цахим систем нэвтэрснээр дэлхий нийтээрээ эмчийн гаргацгүй бичгийн асуудалтай удаан зууралдах шаардлагагүй болж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()