Азийн улс орнуудаар секс аялал хийсэн залуу

АНУ-ын Калифорни мужийн иргэн 28 настай Дэвид Кампбелл (David Campbell) хэмээх залуу нэгэн үйлдлээрээ олон хүний дургүйцлийг төрүүлээд байна. Учир нь тэрээр саяхнаас Азийн олон улс орноор зугаалан, зүгээр ч нэг аялаад зогсохгүй Ази бүсгүйчүүдтэй энгэр зөрүүлэх “хосгүй” аялалдаа морджээ.

Азийн улс орнуудаар секс аялал хийсэн залуу
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Тэрээр Youtube дэх өөрийн хуудсандаа уулзсан бүсгүй бүртэйгээ хамт байгаа бичлэгээ оруулдаг бөгөөд, эрчүүдэд зориулсан “Япон бүсгүйчүүдтэй хэрхэн секс хийх вэ?” гэсэн цахим гарын авлага хүртэл гаргаж, олон хүний, ялангуяа бүсгүйчүүдийн дургүйцлийг ихээхэн хүргээд байгаа юм. Уг явдлаасаа болж Тайвань дахь аяллынхаа үеэр нутгийн залууд хүртэл цохиулсан байна.


 
“Би урьд нь маш тарган, видео тоглоомонд дуртай, цагийн 19 долларын цалинтай байдаг л нэг залуу байлаа. Тухайн үед би 5 жил үерхсэн найз охинтойгоо гэрлэнэ гэж боддог, дэлхийг тойрон аялна гэх мөрөөдөлтэй байсан. Гэвч надад хангалттай мөнгө байгаагүй болохоор энэ нь миний хэрээс хэтэрсэн зүйл шиг санагддаг байлаа” хэмээн өөрийн блогтоо бичжээ.


 
Дэвид ч өөрийнхөө “Ази даяар үзэн ядагдсан залуу” хэмээх  нэрэндээ бүр дассан гэнэ. Тэрээр Калифорни дахь нэгэн компанид мэдээллийн технологийн ажилтан байсан бөгөөд энэхүү ажлаасаа гарч, 2013 он 8-р сард анх секс аяллаа эхэлжээ. Ийм хачирхалтай аялал хийх сэдлийг нь түүний нэгэн хэвийн, уйтгартай амьдрал нь өгсөн хэмээн тайлбарласан юм.



Гэнэт л түүний амьдрал шал утгагүй санагдаж, эр хүний хувьд  “үнэт зүйл” болсон мөрөөдлөө биелүүлэхээр найз охиноосоо салж, зүгээрчгүй түүнээс 35,000 доллар салгасан байна. Ингээд тэр аяллаа эхэлжээ.


 
“Нүд ирмэхийн зуурт л би 30 нас хүрчихнэ. Тэр үед би том байшинтай болохоосоо илүү аялсан зургуудаа хараад инээмсэглэж суухыг хүссэн. Ингээд л миний адал явдал эхэлсэн дээ. Аяллын маань томоохон хэсэг нь ОХИД байлаа. Би Азийн орнуудаар аялж явахдаа тэдэнтэй хэрхэн танилцах, хэрхэн урхидах, хэрхэн нэг оронд орох тухай багахан туршлага хуримтлуулсан юм.”



“Ер нь эндэхийн охид (Америкийн) их царай муутай, муухай биетэй, бас ихэнх нь жирэмсэн байдаг. Харин Ази хөөрхнүүд бол илүү тачаангуй, өхөөрдөм шүү” гэж бичсэн нь олон хүний эгдүүцлийг төрүүлээд авсан байна.


 
“Би яагаад Ази охидод дуртайгаа өөрөө ч мэддэггүй. Тэд надад яг л амттай, нялуун мөхөөлдөс шиг санагддаг. Тэгээд л би тэднийг “долоох” дуртай байдаг байх”



Түүний анхны аялал Японоор эхлэв. Дараа нь Хятад, Хонконг, Солонгос, Вьетнам, Тайландаар хэсүүчилж, олон охид бүсгүйчүүдтэй учирчээ. Тэр болгоноо бичлэгтээ багтааж, сүүлд бяцхан баримтат кино болгосон байна.



Түүнийхээр бол Япон охид хамгийн хөөрхөн нь аж. “Тэд бүгд нэг л зүйлийг асуудаг. Чи Японд яах гэж ирсэн юм, хэр удах вэ, гээд л...”

“Харин Тайланд охид цагаан арьст залууст их дуртай. Нэг шөнийг хөгжилтэй өнгөрөөхдөө ч татгалзах зүйлгүй байдаг. Харин харуудад их дургүй юм билээ”



Түүний зураг, бичлэгний доор дургүй нь туйлдаа хүрсэн хүмүүс “Түүнийг Америк, Европ бүсгүйчүүд тоохгүй болохоор л Ази руу явсан байх” хэмээн бичсэн байлаа.


 
Дэвид бичихдээ: “Эхэндээ би хэн нэг Ази бүсгүйтэй уулзахдаа камераа огт нуудаггүй байлаа. Би тэдэнд үүнийг найзууддаа үзүүлэх гэж байгаа юм, намайг ийм хөөрхөн бүсгүйтэй үнсэлцсэнд тэд атаархаж үхнэ дээ гэж хэлэхэд шууд л зөвшөөрчихнө. Харин үүнийг би Youtube-д оруулчих уу гэвэл тэд бараг л зугтах нь холгүй юм болно гээч” хэмээсэн байв.



Тэр аялсан бүх орныхоо бүсгүйчүүдийн зургийг авахаас гадна тэдэнтэй бүгдтэй нь нэг оронд орсон гэдгийг ахин дурдья. Харин 100 дахь бүсгүйтэйгээ уулзаад энэхүү “төслөө” зогсоожээ.



“Би одоо тэдгээр охидын зургийг хараад өнгөрүүлсэн шөнөө л санахаас биш, нэрийг нь санахгүй. Ямар ч байсан тэд бүгд миний уншиж ч чадахааргүй үсгээр бичигддэг нэртэй” хэмээн хошигножээ.


 
Харин одоо түүний санхүүгийн байдал хямарсан тул эх орондоо ирж, эргэн ажилдаа оржээ. Харин хувийн амьдралын хувьд өмнөх найз охиноо бүр мөсөн мартахаар шийдэж, харин түүний оронд халуухан Филиппин бүсгүйтэй үерхэж байгаа аж.


Видео


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()