Ганга мөрний усанд орж "ариусах" хүсэлтэй 700 мянган Энэтхэгчүүдийг цар тахал ч зогсоож чадсангүй (30 фото)

Дэлхий даяар 2 сая гаруй хүний амийг авч одоод буй коронавирусын халдвар Энэтхэг түмнийг хамарсан томоохон шашны арга хэмжээг зохиоход саад хийж чадсангүй. Энэ зан үйлийг хийхийн тулд долоо хоногийн хугацаанд Энэтхэгийн өнцөг, булан бүрээс мянга мянган сүсэгтэн олон Ганга мөрний эрэгт цугларч,  урьдын нүглээ наминчлан өршөөл хүсдэг аж. Уг шашны арга хэмжээнд оролцож буй хүмүүс ариун мөрний усанд шумбах нь үхэл, амьдралын заагийг илэрхийлэх тул ахин төрсөнтэй адилтгадаг байна. 

Ганга мөрний усанд орж "ариусах" хүсэлтэй 700 мянган Энэтхэгчүүдийг цар тахал ч зогсоож чадсангүй (30 фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Кумбх Мела нэртэй тус арга хэмжээг зохион байгуулагч Сиддхарт Чакрапани "Цар тахлын эрсдэл санаа зовоож байгаа ч Maa Ganga (Ганга мөрөн ээж) тэднийг ивээлдээ авна гэдэгт итгэлтэй байна." гэжээ. 

Оролцогчдын нэг 50 настай Санжа Шарма "Энэтхэгчүүд Европ хүмүүсээс ялгаатай. Бидний дархлаа тэднийхээс илүү шүү дээ." гэж тайлбарласан байлаа. 

Энэ зэргээр нүглээ наминчлан ариусах зан үйл хийж буй хүмүүс цар тахлаас огтхон ч эмээхгүй байгаа нь харагдаж байна. 

Энэ удаа Ганга мөрний усанд орох гол цэг болох ариун Харидвар хотод 700 мянга гаруй хүн цугласан байжээ.

Гэвч коронавирусын халдвар дэлхий даяар тархаж эхэлснээс хойш Энэтхэг улсад нийт 10 гаруй сая тохиолдол илрээд байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()