1
Бороон дусал - Гахайн мах шарах
Фоли артистууд киноны үед бороон дуслын чимээ гаргахын тулд заавал бороо орохыг хүлээдэггүй аж. Мөн зарим үед гадаа орж буй жинхэнэ борооны чимээ кинонд дуу оруулахад хангалттай чанга биш байдаг учраас шарсан гахайн махыг хайруулын тавган дээр шарж дууг нь хураан авдаг байна.
2
Яс хугарах дуу - Хатуу ногоо хазах
Хугарч байгаа ясны чимээг гаргахдаа хэн нэгнийг гэмтээж бус харин ч бүр хүнсний ногоонд тооцогдох цоохор майлзыг хэрэглэдэг гэнэ. Цоохор майлзыг базаж бутлахад гарах чимээ, хүний яс хугарч байгаатай маш адилхан сонсогддог аж.
3
Морины алхах, давхиа чимээ - Наргил модны самар
Хатуу гадаргуу дээр наргил модны самар унагахад морин төвөргөөний чимээтэй ижил сонсогддог гэнэ. Энэхүү арга нь фоли артистуудын гаргасан бас нэг өвөрмөц санаа юм.
4
Мангасын архираан - Үлээсэн шаар үрэх, чахруулах
Аймшигтай архирах дуу гаргахын тулд хамгийн энгийн шаарыг ашигладаг гэнэ. Жишээлбэл, 2014 оны Годзилла кинонд түүний архирах чимээг гаргахдаа үлээсэн шаар үрж байжээ.
5
Нум сум харвах - хулс
Киноны зураг авалтын үеэр харваж байгаа сумны дууг хурааж авах нь тийм ч амар ажил биш аж. Тиймээс нарийхан хулсан савааг ашиглан, шунгинан өнгөрч байгаа сумны чимээг гаргадаг гэнэ.
6
Буудах чимээ - Үдээсний машин
Томоохон хэмжээтэй үдээсний машинаар буун дууг гаргадаг гэнэ. Ингэж үдээсний машин ашиглах нь ажиллагаа багатайгаас гадна дуу чимээ гаргахад хүртэл амар байдаг байна. Хурааж авсан дуунуудаа дүрстэйгээ тааруулах продюсерын ажил л үлддэг байна.
7
Цасан дээр алхах - Эрдэнэ шишийн цардуул
Шинэхэн орсон цасан дээр алхах цаанаа л нэг сайхан. Тэгвэл энэхүү чимээг студид гаргахын тулд эрдэнэ шишийн цардуулыг ашигладаг байна. Эрдэнэ шишийн цардуулыг маш том саванд хийж байгаад дээрээс нь гишгэхэд цасан дээр гишгэх чимээнээс ялгарахааргүй чимээ гардаг аж.
8
Аянга цахих - Мөнгөлөг цаас сэгсрэх
Мөнгөлөг цаасыг сэгсрэх, сэвэх маягаар шуурганы чимээг гаргадаг гэнэ. Эхлээд цаасныхаа дууг хурааж авсны дараагаар бага зэрэг эффект оруулаад л цаг агаарын хэцүүхэн үзэгдлийн чимээг хялбархан гаргадаг аж.
9
Өшиглөх, цохих - Мах
Хүмүүсийн хоорондын зодоон, нэг нэгнээ алгадах чимээг түүхий, нойтон махыг алгадах, цохих байдлаар гаргадаг аж. Зарим тохиолдолд газарт унах чимээг нь ном унагаж байгааг бичиж аван гаргадаг байна.
10
Савлуурын чимээ - Хаалганы зэвэрсэн нугас
Киноны эвгүй, аймшигт хэсгүүдэд савлах, хяхарсан дуу явдаг шүү дээ. Тэгвэл энэ дууг зэвтэй гинж ашиглан гаргадаг аж. Зарим тохиолдолд энэхүү гинжний дуугаар хуучирч, гажсан хаалганы чимээг ч гаргадаг.
11
Зүрхний цохилт - Хогийн сав
Сонор сэрэмж хэрэгтэй үеийг кинонд харуулахдаа зүрхний цохилтын чимээг оруулж өгөх шаардлагатай болдог. Харин зүрхний цохилтыг хогийн сав ашиглан дуу оруулдаг гэнэ. Ингэхдээ хогийн саваа доош нь харуулж тавиад, ёроолынх нь хэсэг дээр чанга чанга дарахад яг л зүрхний цохилт шиг сонсогддог аж.
12
Үнсэлт - Гараа үнсэх
Үнсэлцэх чимээг гаргахын тулд фоли артистууд өөрсдийнхөө гарыг үнсэх хэрэг гардаг гэнэ. Зарим тохиолдолд илүү гал халуухан үнсэлтийг гаргахын тулд гараа бага зэрэг норгож байгаад үнсдэг байна.
13
Газарт унах чимээ - том номнууд унагах
Газар луу юм унах чимээг хурааж авна гэдэг бас л амаргүй. Тиймээс фоли артистууд том том номнуудыг олон дахин газарт унагасны эцэст яг тохиромжтой чимээгээ гарган авдаг аж.
14
Гал гарч байгаа чимээ - Бөмбөлөгтэй гялгар уут
Жинхэнэ галын чимээг дуу бичлэг болгон хураахад хүндрэлтэй байдаг. Тиймээс юм ороодог, бөмбөлөгтэй гялгар уут, хүнс жигнэхэд зориулагдсан цаасыг шажигнуулан, бөмбөлгийг нь хагалан дууг нь хурааж авдаг аж. Ингэж уут хагалах нь фоли артистуудад тийм ч таатай ажил биш гэнэ.
15
Өндөг хагарах чимээ - Зайрмагны гаднах торх
Зайрмагны хатсан торхыг хагалан, өндөг хагарч байгаа чимээг гаргадаг. Олон ч кинонуудад олон ч амьтны өндөг хагарах үзэгдэл гардаг. Энэ тохиолдолд артистууд тарвас бяцлахын зэрэгцээ шингэн саванд резинэн бээлийг хийж үрдэг аж.