Сээтэгнэлийг эелдэг байдлаас хэрхэн ялгах вэ?

2019-10-12, 13:46
5,255

Эсрэг хүйстэн чинь танд сайхан хандлаа гээд тэр таныг сонирхож байна гэж шууд ойлгож болохгүй. Гэхдээ олон хүн нөхөрсөг байдлыг сээтэгнэлээс ялгаж чадаагүйгээсээ болж өөрийгөө болон нөгөө хүнээ ч эвгүй байдалд оруулах нь бий. Ингээд та дараах мэдээллийг уншаад сээтэгнэлийг эелдэг байдлаас ялгаж сураарай.

Сээтэгнэлийг эелдэг байдлаас хэрхэн ялгах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Зөвхөн танд тэгж хандаж байна уу?

Бүх хүнтэй эелдэг боловсон харьцдаг хүн олон шүү дээ. Харин тухайн хүн зөвхөн танд сайхан хандаж, зөвхөн таныг л магтаж байвал түүнийг өөртөө талтай байна гэж ойлгож болно.

2. Таны сээтэгнэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байна вэ?

Өөртэй нь сээтэгнэж үзээд, яахыг нь ажиглаарай. Нааштай санагдаж байвал бүү эргэлз, тэр ч гэсэн таныг сонирхож байна.

3. Үйл хөдлөлийг нь ажигла

Сээтэгнэлийг эелдэг байдлаас ялгах хамгийн үр дүнтэй арга бол тухайн хүний үйл хөдлөлийг ажиглах юм. Тэр тантай биеэрээ ойрхон байхыг хүсэж, тан руу харахдаа инээмсэглэж, уруулаа хазаж, эсвэл тантай ярилцахдаа мөр эсвэл гарт тань хүрч байвал сээтгэнэж байна гэсэн үг.

4. Харц тулгаралт

Ямар ч хүн хэн нэгэнтэй сээтэгнэхийг хүсвэл нүд рүү нь харж, харц тулгарахыг хичээнэ шүү дээ.

5. Таны талаар мэдэхийг хүсэж байна уу?

Сээтэгнэж байгаа хүн таны шивээсийг хараад зөвхөн гоё юм аа гээд хэлээд өнгөрөхгүй. Харин шивээсний цаана нуугдсан түүх, утгыг нь мэдэхийг хүснэ. Өөрөөр хэлбэл, тэр танаас ойр зуурын зүйлс биш илүү чухал асуултуудыг асуух болно.

6. Ганц бие гэдгээ ойлгуулна

Таныг сонирхож буй тухайн хүн болж л өгвөл танд ганц бие гэдгээ эвтэйхнээр ойлгуулахыг хичээнэ. Шууд хэлж ч магадгүй эсвэл өөр яриан дундаа хавчуулаад өнгөрч ч болох юм. 

7. Өдөж хоргоох

10 жилийн сурагчид шиг тэр таныг шоглож, тоглоом хийж байвал тантай сээтэгнэж байх магадлалтай.

8. Үргэлжлүүлэн харьцахыг хүсэх

Үдэшлэг дээр байнга дагаж, эсвэл найзуудаасаа чиний талаар асуугаад байвал тэр таныг сонирхож байгаа нь гарцаагүй. Магадгүй үдэшлэг дуустал тэр тантай ярилцсан. Харин маргааш нь та түүнийг зүгээр л найз болохыг хүсэв үү, эсвэл сээтэгнэж байв уу гэдэг дээр эргэлзсэн гэж бодъё. Тэгвэл тэр тантай холбогдож, үргэлжлүүлэн харьцахыг хүсэж байвал бүх зүйл ойлгомжтой гэдэгт итгээрэй.

9. Гадуур хамт гарахыг гуйх

Найзууд ч гэсэн гадуур гарч, нэг газар суудаг нь үнэн. Гэхдээ тэр хүн зөвхөн таныг нэг газар руу хамт очихыг уривал өөр хэрэг юм. Гэхдээ энэ нь хаана очихоос бас шалтгаална. Олон хүнтэй үдэшлэг үү, эсвэл хоёулаа сууж ярилцах хүн багатай газар уу? Хэрвээ бусдын саад болохооргүй газар зөвхөн тантай цагийг өнгөрөөхийг хүсэж байвал бүх зүйл тодорхой.

10. Чат, мессежийг  нь ажигла

Цахим орчинд тухайн хүний сээтгэнэж байгаа эсэхийг мэдэх гол хүчин зүйл нь эможи юм. Тэрбээр тан руу бичсэн өгүүлбэр болгондоо эможи дагалдуулж байгаа эсэхийг нь ажиглаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()