Эрт үеийн тамлах харгис аргууд

Бидний амьдарч буй нийгэм нэг бодлын эрх чөлөөтэй, амар амгалан байгаа ч,  бидний нүднээс гадуур, мэдэхгүй маш олон зүйлүүд өрнөж байдгийн жишээ бол эдгээр зүйлс юм. Бид өмнөх дугаарууддаа эртний улсуудын цаазын ялууд ямар аймшигтай, харгис байсан талаар танилцуулж байсан. Харин энэ удаа өнөөг хэр нь хэрэгжсээр байгаа аймшигт тамлал болон цаазын ялыг хүргэхээр бэлдлээ.

Эрт үеийн тамлах харгис аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Модон тор

Энэхүү харгис арга нь 1800-аад оны үеэс эхлэлтэй. Тэд шийтгэх ёстой хэмээн үзсэн хүмүүсээ модон торон дотор маш удаан хугацаагаар буюу хэдэн сар, жилээр хорьдог байжээ. Тэгэхдээ яг л амьтад шиг модон шалан дээр унтуулж, амьтай голтой үлдэх төдийд л бага хооллож байсан гэдэг. Тэдгээр хүмүүс хөдөлж чадахгүй, тэр бүү хэл ярих тэнхэлгүй болдог байжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, саяхан нэгэн гэмт этгээд 20 настай бүсгүйг, 6 жилийн турш модон торон дотор адгуус араатан мэт хорьж байсан нь илэрсэн байна.

Модон тор

2 Хүйтэн шүршүүр

Анх сонсоход тийм ч аймшигтай сонсогдохгүй байж мэднэ. Гэвч энэ бидний харж, сонсож байснаас тэс өөр зүйл юм. Анх 1903 оноос үүсэлтэй бөгөөд хүмүүсийг маш удаан цэв хүйтэн усаар дээрээс нь асгаж, ясанд тултал хага ташуулдаг байжээ. Тэдгээр хүмүүс энэ маягаар удаан тамлуулсны эцэст үхэлтэй нүүр тулгардаг байна. Харин өнөө үед зарим шоронгууд, хоригдлыг маш хүйтэн усаар шүршиж, эрүүдэн шүүдэг ажээ. Удаан хугацаанд ийнхүү эрүүдэн шүүснээр тухайн хүний сэтгэцэд нөлөөлж, мэдрэл нь муудах тохиолдол ч цөөнгүй гэнэ.

Хүйтэн шүршүүр

3 Сандалд хүлэх

Ийнхүү хүнийг сандал болон, модонд хүлж тамлах нь 100 гаруй жилийн өмнөөс үүсэлтэй юм. Анх 1886 онд нэгэн эр, залуу бүсгүйг сандалд бэхэлж хүлээд, элдэв аймшигтай тамлалаар тамлаж байсан түүхтэй. Ийнхүү баглахдаа маш чанга буюу арьс нь зулгарч, хүлээсний ормоор цус шүүртэл багладаг байжээ. Улмаар цус ны эргэлт хаагдаж, бие бадайран мэдээгүй болж, арьс зулгаран шархалж, ухаан балартдаг байна. Энэхүү арга нь өнөөг хэр нь хэрэгжсээр байгаа билээ.

Сандалд хүлэх

4 Живүүлэх

Хүнийг усанд живүүлж, маш удаанаар эрүүдэн тамлах нь мөн л 1903 оноос үүдэлтэй гэнэ. Хэрэгтнийг бүхэл биеэр нь усанд удаан байлгаж, живүүлэн тамлах нь тухайн хүндээ байж боломгүй их шаналлыг авчирдаг. Нэг ёсондоо тэр чигт нь живүүлэн хороохгүйгээр, маш удаанаар тарчлаан зовоож байгаа нь тэр юм. Энэ төрлийн тамлал нь өнөөг хэр нь бидний дунд байсаар байна.

Живүүлэх

5 Өлбөрүүлж хороох

Ийнхүү өлбөрүүлж хороох нь 1800-аад оны үеэс эхлэлтэй. Хүмүүсийг олноор нь хорьж, хоол өгөхгүйгээр маш удаанаар тамлаж, тарчлаан зовоодог байна. 1883 онд Бостон хотод нэгэн бүсгүй хүүхдийнхээ хамт, хорт этгээдийн гарт орж, амьдаараа өлбөрч, шаналж нас барсан гэдэг. Энэ мэт тохиолдлууд өнөө үед маш их гарч байна. Зөвхөн санаатайгаар ч бус, хоол тэжээлгүй хэт ядуу байдлаас болж, маш олон хүмүүс энэ мэт өлбөрч үхсээр байгаа нь харамсалтай.

Өлбөрүүлж хороох

6 Номхотгогч цамц өмсөх

1800-аад оны үеээс маш олон хүмүүс сэтгэцийн өвчнөө эмчлүүлж байгаа нэрийдлээр, элдэв туршилтад өртөн харамсалтайгаар амь эрсэдсэн байдаг. Энэ мэт тохиолдлоор маш олон хүмүүс үзэл бодлоо хэлснийхээ төлөө галзуу нэр зүүж, тодорхойгүй эмчилгээ хийлгэсээр нас бардаг байсан аж. Өнөө үед ч гэсэн мэр сэр байсаар байгааг үгүйсгэхгүй билээ.

Номхотгогч цамц өмсөх

7 Халуун усанд шалзалж алах

Энэ нь тухайн хүнийг буцлам халуун буюу цельсийн 92-97 хэмд шалзалж хороохыг хэлнэ. Тус шийтгэл нь 1903 оноос эхлэлтэй юм. Тухайн үед хамгийн хялбар бөгөөд тухайн хүнээ тарчлаан хороох цаазын хэлбэр байсан гэхэд болно. Бүхий л биеийг нь халуун усаар шалзалж түлнэ гэдэг үхэхээс дор мэдрэмж шүү дээ. Маш удаанаар тарчлан зовсны эцэст нүд аньдаг байна.

Халуун усанд шалзалж алах

8 Зодож хөнөөх

Хүчирхийллийн нэгэн хэлбэр бөгөөд маш олон залуус аймшигтай зодуураас үүдэн нас барах нь цөөнгүй. Зодож хөнөөх арга нь 1910 оноос эхлэлтэй. Тэд хүмүүсийг албадан ажил хийлгэж, боолчлон, зодож нүдсээр ажлаа хийлгэдэг байжээ. Эсэргүүцсэн хүмүүс үхтлээ гөвшүүлэх нь бий. Энэхүү шалтгаанаар өнөөг хэр нь маш олон залуус харамсалтайгаар нүд аньсаар байгаа юм. 

Зодож хөнөөх

9 Толгойг нь усанд дүрж живүүлэх

Дээр дурдсанчлан бүхий л биеэр нь усанд дүрэлгүй, зөвхөн нүүрийг нь усанд хийж, амьсгал боогдуулан тамладаг байжээ. Энэхүү тамлал нь эрт үеэр үүсэлтэй юм. Учир нь ямар нэгэн багаж, тоног төхөөрөмжний хэрэггүй хүнийг маш ихээр тамлаж, зовооход хялбар цээрлэлүүдийн нэг байсан аж. Өнөө үед ч гэсэн энэ аргаар хүнийг тамлах, тарчлаан зовоох нь бий.

Толгойг нь усанд дүрж живүүлэх

10 Дэвслэх

Хүний нүүр рүү хүчтэй дэлсэх, тамлах арга нь 1921 оноос эхтэй гэнэ. Ийнхүү хүчтэй дэлсүүлэх, өшиглүүлснээс тархинд цус харвах, тархи хагарах, цаашлаад үхлийн аюултай юм. Ийнхүү хүнд хүчтэй зодуулж, өшиглүүлснээс насаараа мэдрэлийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй болох нь бий.

Дэвслэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()