Дэлхийн хамгийн шилдэг төлөвлөлттэй 5 хот

2019-10-13, 15:35
9,593

Оршин суугчдын хэрэгцээ, тав тухыг дээд зэргээр хангаж хотын төлөвлөлтийг хийх нь багагүй ухаан, туршлага шаарддаг. Эрт үеэс эхлэн хот төлөвлөлтийн салбар хүмүүсийн аж амьдралын хөгжлийг дагаж боловсронгуй болсоор ирсэн. Тиймдээ ч өрнийн олон жилийн түүхтэй хотууд дотор нь төөрмөөр эмх замбараагүй, харин залуу хотуудын зохион байгуулалт маш ойлгомжтой байх хандлагатай байдаг. Ингээд та бүхэнд хамгийн гайхалтай, биширмээр төлөвлөлттэй баригдсан 5 хотыг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн шилдэг төлөвлөлттэй 5 хот
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бразилиа, Бразил

1956 онд дэлхийн өөр хаана ч байхгүй төлөвлөлт бүхий шинэ нийслэлийг байгуулах ерөнхийлөгч Жускелино Кубичекийн алсын харааг хот төлөвлөлтийн мэргэжилтэн Лусио Коста бодит ажил хэрэг болгожээ. Хүн төрөлхтний агаар мандал, сансрыг эзэгнэж буй үеийг бэлгэдэж онгоцны хэлбэртэйгээр төлөвлөсөн Бразилиа хотыг ЮНЕСКО соёлын өвдөө бүртгэсэн байдаг.

Бразилиа хот нь оршин суух, зугаацаж цэнгэх, ажиллах, зорчих гэсэн 4 хүчин зүйлийг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэх бодлогоор баригджээ.

Бразилиа, Бразил

Бразилиа хотын "хоёр далавч" буюу голдоо уулзаж буй хоёр тэнхлэгийн нэгт нь орон сууцнууд байрлана. Харин нөгөө "далавч" дотор удирдлагын, төрийн үйлчилгээний болон соёл амралтын бүс бий. Харин банкууд болон худалдааны төвүүд гол хэсэгт нь байрладаг байна.

2 Сингапур хот, Сингапур

5 сая хүнийг 700 км2 нутагт багтаахын тулд маш сайн төлөвлөж барьсан Сингапур нь өдгөө дэлхийн эдийн засгийн хамгийн өндөр хөгжилтэй хотуудын нэг болохын сацуу ядуусын хороолол огт байдаггүй цөөхөн хотуудын нэг болжээ.

Сингапурын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 1819 онд хотын "эцэг" Сэр Стэмфорд Раффлесийн санаачилсан зөвлөл анхлан гаргажээ. Бүс нутагт оршин суух олон үндэстний төлөөллийг тус тусдаа хороололтой байхаар төлөвлөсөн нь хотын хөгжлийн үндэс суурь болсон юм. 

Сингапур хот, Сингапур

Өнөөдөр Сингапур хот нь орон сууцны Умард, Өмнөд, Өрнөд, Дорнод гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Аж үйлдвэрлэл, эдийн засгийн бүсийг ч гэсэн хэсэгчлэн төлөвлөжээ. Хэт нягтаршил, түгжрэлээс сэргийлэхийн тулд үйлчилгээний газруудыг төвөөс холдуулах ажлыг мөн хийсэн байна.

Байгалийн баялаг гэхээр зүйл бараг байхгүй тул тус улс дэд бүтэц, орчны тогтвортой байдалд дээд зэргээр анхаардаг. Хог хаягдлыг ихэвчлэн шатааж, гарсан үнсийг нь далайн элстэй хольж газар нутгаа "тэлэх" бодлого явуулдаг. Түүнчлэн хэрэглээний бохир усыг дэвшилтэт технологиор ариутгаж ундны ус болгодог аж.

Харин өсөн нэмэгдэж буй хүн амыг зохицуулахын тулд хотоо дээш нь сүндэрлүүлэх бус, харин доош нь "ухах" ажлыг хийдэг байна.

3 Чандигарх, Энэтхэг

Ле Корбузье, Пьер Жаннере, Жэйн Дрю гэх мэт архитектурын салбарын домгууд Чандигарх хотыг босгоход гар бие оролцжээ.

1952 онд уулын бэлд шавыг нь тавьсны дараа Ле Корбузье тээврийн хэрэгсэл саадгүй зорчуулах болон бусад эдийн засгийн хүчин зүйлсийг харгалзан үзэж хотыг тор хэлбэртэй баригдахаар төлөвлөсөн байна. 

Чандигарх хотод амьдрах хүмүүсийн аж төрөх хэв маяг, уур амьсгалын нөхцлийг бодолцон өндөр барилгууд огт баригдахгүй байхаар тусгажээ.

Чандигарх, Энэтхэг

Хотын план хэлбэрийн хувьд хүний биеийг илэрхийлэх бөгөөд "толгой" хэсэгт нь засаг захиргааны бүс, "зүрх"-энд нь худалдааны төвүүд, хоёр "гар" хэсэгт судалгаа шинжилгээ, соёл амралтын бүс байрлана. Сектор бүрт цэцэрлэгт хүрээлэн, худалдааны гудамж байх бөгөөд тэдгээр нь бүгд хоорондоо хялбар холбогдох аж.

4 Сөүл, БНСУ

600 жилийн өмнө, Чусоны хаант улсын үед Ханьян хотыг байгуулсан нь өдгөө Сөүл болжээ. Хотын байршлыг уулсын дунд, түргэн урсгалт голуудаар байгалийн хамгаалалт хийх стратегийн бодлогоор тодорхойлсон аж. 

Солонгосын хойгийн дайны дараа Сөүл хотын бүтээн байгуулалтын төлөвлөгөө хэрэгжиж, анхны мастер төлөвлөгөөг 1966 онд гаргажээ.

Сөүл, БНСУ

Тээврийн сүлжээний хүртээмжтэй, аюулгүй, хялбар, шуурхай байдлаараа Сөүл бусад хотуудаас ялгардаг. Хотод мөн орон сууцны, худалдааны, амралт зугаалгын тусдаа хуваасан бүсүүд бий. 

Өнгөрсөн зууны сүүл үеэр хотын хүн ам эрс нэмэгдэхэд Лондонгоос санаа авсан "ногоон бүс" байгуулах бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Хяналттай хөгжлийн бүс гэсэн албан ёсны нэртэй тэрхүү бүс нь 10 км-ийн өргөнтэй, Сөүлийг бүтэн тойрох маягаар баригджээ.

5 Копенхаген, Дани

Данийн нийслэлийг шинэчлэх "Таван хурууны төлөвлөгөө"-г 1947 онд Штин Айлер Расмуссен анх гаргажээ. 

Уг төлөвлөгөө нь хотын төв буюу "алга"-ны хэсгээс таван зүгт хуруу шиг сунасан бүсүүдийг түшиглэн замын сүлжээ, галт тэрэг, метроны чиглэлийг тавих байжээ. Түүнчлэн уг планы салшгүй нэгэн хэсэг нь хаа сайгүй хэрсэн дугуйн замууд ажээ. Копенхагены иргэдийн 40 хувь нь өдөр тутмын тээврийн хэрэгслээрээ дугуйг сонгосон байдаг.

Копенхаген, Дани

Ногоон бүс, хүүхдийн тоглоомын талбай, хүмүүсийн уулзаж, амрах цэгүүдийг мөн гайхалтайгаар шийдэж өгчээ. Хотын дүрмэнд аливаа орон сууц болон ногоон бүсийн хоорондох зай хамгийн багадаа 300 м байна гэж тусгасан байдаг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()