Пусанд очих 15 шалтгаан

Хэрэв та Сөүлийг Солонгосын хамгийн сайхан хот гэж боддог бол Пусанд очиж үзээгүй бололтой. Солонгосын өмнөд хэсэгт байдаг Пусан хот нь үзэх юм ихтэй хотуудын нэг бөгөөд жуулчдын хөл тасардаггүй юм. Пусан нь далайн эргийн хот бөгөөд Солонгосын хоёр дахь том хот. Энд олон тооны далайн эрэг, боомт, халуун рашаан болон бусад олон сонирхолтой зүйлс бий. 

Пусанд очих 15 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Хур Шим Чун" рашаан

Солонгосчууд рашаан, халуун усанд орж алжаал ядаргаагаа тайлах дуртай ард түмэн. Та ч гэсэн нэг ороод үзэхэд юу нь буруудах билээ? "Хур Шим Чун" рашаан нь Өмнөд Солонгосын хамгийн эртний рашаануудын нэг бөгөөд магнийн агууламж өндөртэй учраас хүний биед хэрэгтэй эрдэс бодисыг өгч чаддаг. Энд мөн халуун рашаанд ч орох боломжтой. 

"Хур Шим Чун" рашаан

2 "Жагалчи" загасны зах

Пусан бол үнэхээр том далайн боомт хот юм. Тийм ч учраас Пусанд очсон хэн бүхэн загасны захаар оролгүй өнгөрөх боломжгүй билээ. "Жагалчи" загасны зах нь шинэхэн загаснуудаараа алдартай. Та эндээс бүх төрлийн загас, далайн бүтээгдэхүүн тэр бүү хэл халимны махыг ч худалдан авах боломжтой. Зах дээр зарагдаж буй цоо шинэхэн бүтээгдэхүүнийг худалдан аваад хоол хийлгүүлж идэж буй хүмүүсийг та энд олноор нь харах болно. 

"Жагалчи" загасны зах

3 "Тэжондэ" цэцэрлэгт хүрээлэн

"Тэжондэ" цэцэрлэгт хүрээлэн нь жуулчдын заавал очиж үзэх ёстой газруудын жагсаалтанд багтдаг. Хадан хясаа, хөөсөрсөн далайн их усыг хараад л баймаар...

Хамгийн өндөр хадан хясаа нь далайн түвшнээс дээш 250 метрт оршдог бөгөөд гэр бүл, найз нөхдөд зориулсан тусгай аяллын хөтөлбөрийг зохион байгуулдаг. Данубигийн галт тэргээр цэцэрлэгт хүрээлэнгийн үзэмжийг түргэн хугацаанд үзэж сонирхох бололцоотой байдаг. Сунаж тогтсон "номин" цэнхэр далайн ус таны амралтын нэгэн "шигтгээ" болох нь дамжиггүй ээ. 

"Тэжондэ" цэцэрлэгт хүрээлэн

4 "Хэдон Ёнггүнса"

Пусаны соёлыг өөрийн биеэр мэдрэх арга бол сүм хийдэд нь очих байдаг. Солонгосчууд сүм хийдээ гол төлөв уулархаг газар байгуулдаг. Харин энэхүү сүм нь далайн эрэг дээр байдаг гэдгээрээ онцлогтой учраас хүмүүсийн очих дуртай газруудын нэг болжээ. Тус хийдээс та эргэн тойрноо хараад дуу алдахгүй байхын аргагүй юм. Пусаны нутгийн иргэд Шинэ оны эхний өдөр энд ирж ургахын улаан наранд залбирч сайн сайхан бүхнийг гуйдаг байна. Урин дулаан хаврын улирал ирж 4 сартай золгоход сакура цэцэг дэлбээгээ дэлгэж эргэн тойрон нь улам ч үзэсгэлэнтэй болдог ажээ. 

"Хэдон Ёнггүнса"

5 "Гвангалли" далайн эрэг

Усыг нь уувал ёсыг нь дага гэсэн сайхан үг байдаг. "Гвангалли" далайн эрэг дээр амралтын өдрүүдээр олон янзын хөгжилтэй үйл ажиллагааг зохиодог учраас хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө ирж цагийг зугаатай өнгөрүүлдэг байна. Өдрийн цагт эндээс торгомсог элс, хөх цэнхэр далайг харах бол нар жаргасны дараа тэртээд гэрэлтэн харагдах хотыг олж харах болно. 

"Гвангалли" далайн эрэг

6 "Пусаны далайн амьдрал" аквариум

Та далай тэнгисийг сонирхдог бол энд заавал ирээрэй. Аварга том махчин загастай гүний шумбалт хийж, 4D сэлэлтийг хийж болохоос гадна хамгийн сүүлийн үеийн технологи бүхий энэхүү гайхалтай аквариумын гаднах цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах боломжтой юм. Далайн гүний бодит ертөнцтэй танилцаж дуусаад доод давхарт нь байрлах ресторанд зоог бариарай. 

"Пусаны далайн амьдрал" аквариум

7 "Гүкже" зах

"Гүкже" гэдэг нь "олон улсын" гэсэн утгатай үг бөгөөд уг захыг Солонгосын дайны үед толгой хорогдож байсан дүрвэгчид барьсан юм. Та эндээс гудамжны хоол, хувцас хэрэглэл, цахилгаан бараа зэргийг худалдан авах боломжтой. Тус зах нь Бупёон, Кантон захтай шууд нийлдэг учраас та бүтэн өдрийн турш захаар хэсч, өөрт хэрэгтэй зүйлээ худалдан авах боломжтой юм. 

"Гүкже" зах

8 "Бёомоса" сүм

1300 жилийн түүхтэй энэхүү сүм нь Пусаны алдарт Гюүмжёонсан уулын хормойд байдаг ба 1592 онд болсон Япончуудын халдлаганд өртөж нурсан байсныг 1713 онд сэргээн засварлажээ. Тус сүмд 4 баганатай 3 давхар өндөр Илжүмин хэмээх жижиг сүм байдгаас гадна хааны жижиг өргөө, хаалга зэрэг ховор зүйлс өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Жил бүрийн 5-р сард ороонго дэнс цэцэг дэлгэрч сүмийн үзэмж гайхалтай сайхан болдог байна. 

"Бёомоса" сүм

9 "Shinsegae Centum City"

Энэ бол дэлхийн хамгийн том худалдааны цогцолбор юм. Та эндээс брендийн бараа бүтээгдэхүүнүүдийг хямдралтай үнээр худалдаж авч болно. Дэлгүүр хэсээд ядарч орхивол дотор нь байдаг рашаанаар үйлчлүүлээрэй. 

"Shinsegae Centum City"

10 "Oryukdo Skywalk"

Энэхүү шилэн гүүр нь Пусан хотын бахархалуудын нэг юм. Шилэн гүүрийг 2012 онд барьж дууссан ба дараа жил нь ашиглалтанд оруулсан. Эгц доошоогоо харах юм бол далайн ус хадан хавцлыг хүчээрээ хэрхэн цохиж байгааг олж харна. Харин нартай, цэлмэг өдөр Дэмадо арлыг харах боломжтой байдаг юм. 

"Oryukdo Skywalk"

11 "Гемчон"-ы соёлын тосгон

"Гэмчон"-ы соёлын тосгон гэхээр уулын хормойд нэг нэгтэйгээ нийлж баригдсан хурц тод өнгийн жижигхэн байшингууд санаанд ордгийг бодоод үзэх юм бол яагаад энэ тосгоныг "Санторини", "Мачу- Пикчу" хэмээн нэрлэх болсны учрыг амархан олно. Энэ тосгон нь зурган дээр үнэхээрийн сайхан гардаг учраас жуулчид ирж зургаа авахуулах дуртай байдаг юм. 

"Гемчон"-ы соёлын тосгон

12 "Хэүндэгийн" далайн эрэг

Далайн эргийг бүхэлд нь харах нь амьдралын нэгэн баяр баясгалан. Хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө ийшээ явж биеэ шарж, амрах дуртай бөгөөд Пусаны №1 аяллын маршрут нь болдог байна. Усанд шумбаж, сэлснийхээ дараагаар ойролцоох Ардын талбайд очиж олс татаж, солонгос бөх барилдаж, дүүжингээс үсэрч, нум сум харваарай. 

"Хэүндэгийн" далайн эрэг

13 "Тэжон-дэ"

Пусанд амарч байхдаа дасгал хийгээд авах сайхан боломж бол "Тэжон-дэ" ууланд авирах байх болно. Уулан дээрх гэрэлт цамхаг, ажиглалтын цамхаг, боомт харах цэг болон бусад газруудаар орж үзвэл сонирхолтой байх болно. 

"Тэжон-дэ"

14 "Biff Square"

Солонгосын кино урлагийг дэмжих зорилгоор энэхүү талбайг дахин төлөвлөлтөнд оруулж дэлхийн олон орны жуулчдыг татахаар хичээжээ. Тус талбайн эргэн тойронд кино театрууд, дэлгүүр, хоолны газрууд бий. 

"Biff Square"

15 Пусан хоол

Пусан хот нь дэлхийд хоолоороо алдартай, тэр тусмаа далайн гаралтай бүтээгдэхүүний хоолоор бүр ч их алдартай хот юм. Та "dwaeji gukbap" буюу гахайн махан шөл, "hotteok" буюу амтлаг соустай хуушуур, хамгийн гол нь шинэхэн далайн бүтээгдэхүүн амьд наймаалж, түүхий загас гэх мэт.

Пусан хоол

Эрт захиалбал илүү хямд

Эрхэм та БНСУлсын хоёр дахь том хот Пусан хот руу нисэхээр төлөвлөж байгаа бол суудлын захиалгаа эрт өгч нислэгийн тийзээ эрт аваарай. Учир нь аливаа нислэгийн тийзийг эрт авснаар илүү хямд үнээр авах боломжтой байдаг. Жишээлбэл, та МИАТ компанийн Улаанбаатар Пусан чиглэлийн хоёр талын тийзийг ойролцоогоор 1,005,000 төгрөгөөр авах боломжтой юм.

Аливаа нислэгийн хямд суудлын тоо хязгаартай байдаг тул та яараарай.

Эрт захиалбал илүү хямд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()