1
Арьсныхаа чийгшлийг хадгалах нь чухал
Энэхүү шаардлагыг биелүүлэх маш амархан. Өөрийн дуртай чийгшүүлэх үйлчилгээтэй тосыг тогтмол хэрэглэхэд л хангалттай. Зун халуунд бид тос түрхэхээ мартдаггүй хэдий ч намар сэрүүний улиралд тос гэдэг зүйлийг мартаж орхидог. Гэтэл үнэн хэрэгтээ сэрүүний улиралд ч чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй байдаг бөгөөд хамгийн сайн чийгшил өгдөг тос нь найрлагадаа гиалуроны хүчил агуулсан байдаг юм. Хэрвээ хангалттай сайн чийгшил өгөхгүй байвал тусгай серум түрхэх хэрэгтэй.
2
Арьсаа нарнаас хамгаалах хэрэгтэй
Хэдийгээр намрын нар хурц байдаггүй ч нарны цацраг туяанаас арьсаа хамгаалах хэрэгтэй. Ялангуяа хэт эмзэг мэдрэмтгий арьстай, амархан сэвхтдэг эсвэл наранд амархан улайдаг бол нарнаас хамгаалахаа мартуузай.
3
Өдөр бүр антиоксидант болон амин дэм хэрэгтэй
Цаг агаар хүйтрэх, өдөр богиносох, шинэ хүнсний ногоо, жимс жимсгэнэ багасах тусам хүний бие организм амин дэмийн дутагдалд ордог. Тиймээс хоол хүнсэндээ амин дэмтэй бүтээгдэхүүн хэрэглэж, арьсандаа амин дэмээр баялаг тос түрхэж, тэжээлийн маск тавих нь зүйтэй. Хүйтний улиралд өөрийн хэрэглэж буй хүнснийхээ илчлэгийг бага зэрэг нэмэгдүүлэх хэрэгтэй бөгөөд энэ үед ургамлын гаралтай тос (оливын, гүнжидийн, бүйлсний, хар гоньдны тос )-ыг хэрэглээрэй. Үүнээс гадна чанартай тос, амин дэмийн эх үүсвэр нь авокадо юм. Авокадог жин нэмнэ гэж санаа зовохгүйгээр өдөр тутам хүссэн хэмжээгээрээ идэх боломжтой. Хэдийгээр авокадо илчлэг ихтэй ч липидийн солилцоог тэнцвэржүүлэхэд тустай.
4
Чийгшүүлэгчтэй салфетка хэрэглэ
Хэрвээ чийгшүүлэх үйлчилгээтэй тос танд хангалттай үйлчилгээ үзүүлэхгүй байвал чийгшүүлэгчтэй салфетка өдөр тутамдаа хэрэглээрэй.
5
Арьсны судсыг хамгаалах
Намрын салхи, цаг агаарын даралт огцом буурснаас болж хүйтэн газраас дулаан газар руу орох үед нүүрний арьсны судас бүдүүрэх асуудал тулгардаг. Энэ үед нүүр халуу дүүгэж, хуурайшиж, арьсны өнгө жигд бус болдог. Нүүрний судсыг хамгаалахад хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүн тус болох бөгөөд та ямар ч гоо сайхны салонд очсон тэд танд тохирох бүтээгдэхүүнийг санал болгож чадна.
6
Д амин дэмийн хэрэглээг нэмэгдүүлэх
Арьсны улайлт, батга, хуурайшилт зэрэг нь таны бие махбодод Д амин дэм дутагдаж буйг илэрхийлнэ. Намрын улиралд Д амин дэмээр баялаг хүнс хэрэглэх, эсвэл Д амин дэм агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй.
7
Ханиад хүрэхээс сэргийлэх
Ханиад гэдэг бүх талаас таагүй зүйл байдаг билээ. Хэдийгээр та ханиадаа эдгээж чадсан ч арьснаас тань ханиадны ул мөр удаан хугацааны туршид арилахгүй. Тиймээс бүх л боломжоороо ханиаднаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй бөгөөд дулаан хувцаслаж, цэвэр агаарт гарч, хангалттай унтаж амрах шаардлагатай. Энэ төрлийн зөвлөгөөг өгөх амархан ч биелүүлэхэд төвөгтэй санагддаг.
8
Загасны тос болон Омега-3 агуулсан бүтээгдэхүүн хэрэглэ
Ихэнх хүмүүс загасны тосонд дургүй байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ загасны тос хэрэглэх нь үс, арьс, хумсанд сайнаар нөлөөлдөг. Тиймээс та загасны тосонд дургүй байсан ч хүнсэндээ бага ч болов хэрэглэж байгаарай. Та гаргасан золиосныхоо хариуд толигор арьс, гялалзсан үстэй болно.
9
Унтлагын өрөөнийхөө агаарыг чийгшүүл
Хүйтний улирал эхэлж орон сууцны халаалт ирэх үед тасалгааны агаар маш ихээр хуурайшдаг. Энэ асуудлыг шийдэхэд тусгай чийгшүүлэгч тусална. Орчин үед агаар чийгшүүлэгчийг та өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн худалдаж авах боломжтой болсон.
10
Нүүрээ угаахдаа болгоомжтой бай
Намрын улиралд нүүрний шингэн саван болон бусад нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнээ маш болгоомжтой сонгох хэрэгтэй. Энэ үед нүүр цэвэрлэхэд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн нь оливын тос байдаг. Оливын тосоо бага зэрэг халааж будгаа арилгаад харин дараа нь илүүдэл тосыг нь усаар угаахад л хангалттай.