Варшав хот дахь Еврейчүүдийн тусгаарлагдсан хороолол дахь бодит байдлыг харуулсан "хориотой" зургууд

Польш улсын нийслэл хот Варшавт байсан "гетто" нь нацистууд Польшийг эзлэх үеэр байгуулагдсан бүс юм. Нацист Герман Еврейчүүдийг бусад үндэстнүүдээс тусгаарлаж, бөөнөөр хорих лагерь руу илгээхийн өмнө албан хүчээр шилжүүлж суурьшуулсан нь энэ байв. Гетто оршин тогтнох хугацаанд бүртгэгдсэн аймшигт баримтуудын нэг нь хүн амын тоо бөгөөд анх 440 мянган оршин суугч байснаас сүүлд нь 37 мянга болтлоо буурчээ. 

Варшав хот дахь Еврейчүүдийн тусгаарлагдсан хороолол дахь бодит байдлыг харуулсан "хориотой" зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Германы цэрэг, радио оператор, гэрэл зурагчин байсан Вилли Георг (Willy Georg) 1941 онд Варшав хотод байхдаа геттод хууль бусаар нэвтэрч, болж буй аймшгийг баримтжуулсныхаа дараа камераа хураалгасан байна. Харин тэрээр бүтээлүүдээ авч үлдэж чадсаны хүчинд өнөөгийн бид энэ явдлыг нүдээр үзэх боломж нээгджээ.

 

1 Сонингийн худалдаачин хүү

Гуравдугаар Рейхийн цэргүүд 1939 оны 10-р сард Польшид нэвтэрч, улмаар еврейчүүдийн хөрөнгийг хурааж, санхүүг цөлмөжээ.  Нэг еврей хүн хамгийн ихдээ 2000 злот л өөртөө авч үлдэхийг зөвшөөрсөн байна. 

Сонингийн худалдаачин хүү

2 Залуухан еврей эмэгтэй

Нийтийн тээврийн хэрэгсэлд нацистууд иргэдийн дунд үзэн ядалтыг өдөөх зорилгоор еврей үндэстнийг доромжилсон зурагт хуудас наадаг байв.

Залуухан еврей эмэгтэй

3 Хуучин номын худалдаачид

Польшийн суурингуудад гетто байгуулах болсон шалтгааныг тайлбарлахдаа нацистууд еврейчүүдийг халдварт өвчин тээгчид гэж ухуулдаг байжээ.

Хуучин номын худалдаачид

4 Хажуугаар өнгөрөх хүн

1940 оны 3-р сард еврей хүн амын төвлөрөл ихтэй хот суурингуудыг хорио цээрийн бүс болгон зарласан байна. Эдгээр бүсэд амьдардаг байсан 110 мянга гаруй польш иргэдийг албадан гаргаж, оронд нь газар газраас авчирсан 140 орчим мянган еврейчүүдийг суурьшуулсан байна.

Хажуугаар өнгөрөх хүн

5 Гудамжны наймаачин

Гетто  байгуулах шийдвэрийг 1940 оны 10-р сарын 16-нд генерал Ханс Франк гаргажээ. Энэ үед геттод нийт 440 мянга орчим оршин суугч байсан гэх тооцоо бий. 

Гудамжны наймаачин

6 Дэлгүүрийн гадна ухаангүй хэвтэх эр

Зөвшөөрөлгүйгээр геттогоос гарсан хүн есөн сарын хорих ялаар шийтгүүлдэг байсан ч 1941 оноос цаазын ялыг хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Дэлгүүрийн гадна ухаангүй хэвтэх эр

7 Гудамжны гуйлгачин

Геттод тогтоосон хоол хүнсний албан ёсны норм хүн амыг өлсгөлөнд нэрвэгдүүлж, цөөлөх бодлоготой байв. 1941 оны хоёрдугаар хагаст гэхэд еврейчүүдийн хоолноос авах илчлэгийн хэмжээ 184 ккал байсан.

Гудамжны гуйлгачин

8 Гудамжны наймаа

Гэхдээ хууль бус хүнсний наймааны ачаар хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ хоногт дунджаар 1125 ккал байсан аж.

Гудамжны наймаа

9 Өндөр настнуудын гуйлга

Оршин суугчдын зарим нь Германы үйлдвэрлэлд ажилладаг байсан бөгөөд ойролцоогоор 18 мянга орчим еврейчүүд оёдлын үйлдвэрт ажилладаг байв. Ажлын нь ямар ч завсарлага, амралтгүйгээр өдөрт 12 цаг үргэлжилж байсан гэнэ.

Өндөр настнуудын гуйлга

10 Явган хүний зам дээрх геттогийн оршин суугчийн цогцос

Ихэнх оршин суугчид хоол тэжээлийн дутагдалд орж байсан ч Польшийн бусад хэсгээс энд ирж суурьшсан еврейчүүд хамгийн ихээр хохирсон байна. Холбоо сүлбээ, танил талгүй тэдгээр хүмүүс ажил олж, гэр бүлээ тэжээхэд бэрхшээлтэй тулгарч байв.

Явган хүний зам дээрх геттогийн оршин суугчийн цогцос

11 Энэ мэтчилэн бусад зургууд хүнд цаг үеийг туулж буй еврейчүүдийг харуулна.

Энэ мэтчилэн бусад зургууд хүнд цаг үеийг туулж буй еврейчүүдийг харуулна.

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()