2019 онд ямар нүүр будалт моодонд орох вэ?

Жилээс жилд охид бүсгүйчүүдийн дотны найз болсон нүүр будалтууд өөрчлөгдөж, тухайн оныг тодорхойлох цоо шинэ трэндүүд хүч түрэн орж ирдэг билээ. Харин удахгүй морилох 2019 онд чухам ямар нүүр будалт моодонд орж, охидыг шуугиулах юм бол? Үүний хариулт болгож бид та бүхэндээ сонирхолтой мэдээлэл бэлтгэсэн юм

2019 онд ямар нүүр будалт моодонд орох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Контурын оронд хацар өнгөлөгч

Нүүрэнд контур тавимхын оронд тод өнгийн өнгөлөгчөөр хацраа өнгөлөх нь илүү хэвшмэл болох хандлагатай байгаа. Тийм учраас 2019 онд контур моодноос гарах нь дамжиггүй.

Контурын оронд хацар өнгөлөгч

2 Илүү бага будаг

Хар, хүрэн гэхчлэн контур сонгон хэрэглэж, нүүрээ будах гэж багагүй цаг зарцуулан бухимдаж байсан охид бүсгүйчүүдэд дуулгах таатай мэдээ байна. Ирэх жил нүдний будалт багасаж, хөнгөн тень л зонхилох үүргийг гүйцэтгэх аж. Ерөнхийдөө будаггүй нүүр трэнд болох хандлагатай байна. 

Илүү бага будаг

3 Энгийн уруул

2019 нод том биш энгийн, нарийн уруул моодонд орох гэнэ. Энэ нь мөн л охид бүсгүйчүүдийн эелдэг ялдам төрхийг илүүтэй тодотгож өгөх гэнэ. 

Энгийн уруул

4 Нүүр

Ирэх жилээс уруулын бас нэгэн будалт бүсгүйчүүдийн дунд ихэд моданд орох нь гялтганасан будалт юм. Өмнө нь загвар өмсөгчид голдуу матте ашигладаг байсан бол одоо удаан тогтож, гялтганасан өнгөө алддаггүй энэ уруулын будгийг бүсгүйчүүд ихээр хэрэглэх болжээ. 

Нүүр

5 Уруулын будаг

2018 оны хамгийн гол трэнд бол яалтчгүй матте уруулын будаг байсан билээ. Харин ирэх  жил өнгөгүй уруулын будаг охидын дунд дэлгэрэх аж. Энэ нь эмэгтэй хүний гоо төрхийг улам бүр тодотгож, дур булаам харагдуулах юм. 

Уруулын будаг

6 Нүлний будаг

Өнгөрсөн жилийн тухайд зөөлөн, нүцгэн өнгө трэнд болж, охидын тэргүүн сонголт байсан билээ. Энэ нь тэдний нүүр будалтыг улам бүр төгс, эрхэмсэг харагдуулж байсан төдийгүй ямар ч өө сэвийг гайхалтай дарж, гоо төрхийг цогцлоож байсан юм. Харин энэ жил бүдэг өнгөнүүд голчлон ашиглагдаж, царай төрхийг нь улам бүр тодотгох аж. Танд энэхүү өөрчлөлт таалагдаж байна уу? 

Нүлний будаг

7 Бор уруулын будаг

90-ээд онд моодонд орж байсан бор өнгийн уруулын будаг эргэн ирэх гэнэ. Энэхүү өнгийг ямар ч үед хэрэглэж болдогоороо онцлог аж.

Бор уруулын будаг

8 Сормуус

Бид сормуусаа аль болох уртасгаж будан, дэрвийлгэж, гоо сайхан байдалдаа анхаардаг. Харин шинэ он гармагц энэ байдал өөрчлөгдөх аж. Учир нь сормуусны тухайд хүүхэлдэй шиг урт сормуус охидын анхаарлыг татах төдийгүй үүний тулд хиймэл сормуус наах, сормуус суулгуулах зэрэг ажилбар ихээр хийгдэх төлөвтэй байна. 

Сормуус

9 Баярын будалт

Баярын будалт гэдэг нь гялтганасан нүүрэн дээр мөнгөлөг уруулын будаг хэрэглэхийг хэлдэг аж. Энэхүү будалт 2019 оны хамгийн трэнд нүүрний будалт болно гэж олон стилистүүд үзжээ.

Баярын будалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()