1
Эрдэнэ шиш
Зуны улирал болоход эрдэнэ шиш энд тэндгүй л байдаг. Гэвч бид эрдэнэ шишийг яг хаанаас, юунаас гаралтай гэдгийг нь мэдэхгүй. Нью Йорк Таймс сэтгүүлд эрдэнэ шишийн гарал үүсэл тодорхойгүй байгаа гэсэн боловч зарим эрдэмтэд эрдэнэ шишийг Мексикийн теосинте гэх ургамлаас үүсэлтэй гэж үздэг байна. Тэрхүү ургамал нь нимгэхэн навчтай, хатуу хальсаар бүрхэгдсэн олон жижиг үрүүдтэй байдаг байна. Таймс сэтгүүлд тайлбарласнаар энэхүү ургамал нь эрдэнэ шиштэй хамгийн ойролцоо ургамал юм.
2
Тарвас
Археологийн судлаачид Ливи улсаас 5000 жилийн настай тарвасны үрийг олсон байна. 4000 жилийн настай эртний Египетийн бунхнаас ч тарвасны зураг, үр гэх зэрэг олдсон байна. Гэхдээ тухайн үеийн тарвас одоогийн бидний идэж байгаа шиг биш байсан байна. дотор тал нь цагаандуу бас олон үртэй байжээ.
3
Гадил
Хэдхэн жилийн өмнө эрдэмтэд шар гадилны талаар сонирхолтой нээлт хийсэн байна. орчин үеийн банана нь 2 төрлийн зэрлэг ургамлаас гаралтай гэж эрдэмтэд үзсэн байна. үүний нэг нь Musa acuminate хэмээх зууван хэлбэртэй үргүй ургамал, харин нөгөөх нь Musa balbisiana нь хатуу, том үртэй ургамал байж.
4
Лууван
Одоогийн бидний идэх дуртай улбар шар өнгөтэй, амтлаг лууванг тарьж ургуулахад амархан бөгөөд энэхүү амтлаг лууван нь одоогийнх шигээ ийм өнгөтэй байгаагүй ажээ. Эртний Грек, Ромчууд лууван тариалдаг байсан бөгөөд тухайн үеийн лууван маш нарийхан, цагаандуу бас үзмэн ягаан өнгөтэй байжээ.
5
Алим
Өнөөгийн бидний мэддэг алим үргэлж ийм өнгө, амттай байгаагүй аж. Алимыг Malus sieversii гэх ургамлаас үүсэлтэй гэж үздэг бөгөөд тэрхүү ургамал нь Казахстан, Киргизтан, Тажикстан, Узбекистан, Хятад зэрэг улсуудын уулархаг хэсгээр ургадаг нэгэн төрлийн алим байж. Мөн Азид ургадаг жижиг, гашуун зэрлэг алимийг ч бас орчин үеийн бидний иддэг алимны өвөг дээдэс хэмээн үздэг байна.
6
Улаан лооль
Бидний иддэг олон төрлийг улаан лооль байдаг ч эртний хүмүүс улаан лоолийг тийм ч их иддэггүй байсан байна. дээр үеийн улаан лооль нь жижигхэн ногоон, шар өнгөтэй жимс байсан бөгөөд Төв Мексикийн иргэд хүнсэндээ хэрэглэдэг байж байгаад яваандаа Испани, Италичууд хүнсэндээ хэрэглэдэг болсон байна. 1700-аад оны үед дээрх улсуудад улаан лоолийг хорт алим хэмээн нэрлэдэг байж.
7
Баклажан
Баклажан ногоо нь цагаан, шар, номин цэнхэр, үзмэн ягаан гэх өнгөтэй байсан бөгөөд цагаан өнгөтэй, дугуй хэлбэртэй байсан учраас баклажан гэж нэрлэжээ. Англи хэл дээрх нэр нь Eggplant /egg- өндөг, цагаан өнгөтэй, plant – ургамал гэсэн утгатай/. Баклажаны тухай эртний баримт бичгүүдэд дурдсанаар МЭӨ 300-аад оны үед хоол хүнс, эм, эмчилгээний зориулалтаар ашиглаж байсан гэжээ.