Хүмүүсийн олсон эдгээр нууцлаг зүйлс яг юу болж таарсан бэ? (2-р хэсэг)

2019-09-15, 16:35
33,127

Интернэт бол жинхэнэ мэдлэгийн уурхай бөгөөд таньд туслахад хэзээд бэлэн байдаг. Тэгвэл "Reddit" сайт дээрх нэгэн групп нь хүмүүсийн олсон, харсан эсвэл тааралдсан хачин жигтэй, ер бусын зүйлсийг шинжлэн судалж, яг юу болохыг нь тогтоодог байна. Хамтын хүчээр үнэнийг эрэлхийлэх юутай сайхан. Дараах нууцлаг зүйлс юу болохыг та ч гэсэн таах гээд үзээрэй. 

Хүмүүсийн олсон эдгээр нууцлаг зүйлс яг юу болж таарсан бэ? (2-р хэсэг)

1 "Энэ цөөрөм яагаад ийм тунгалаг, хөх өнгөтэй байна вэ?"

Хариулт: Байршлаас нь авч үзвэл ойролцоох шохойн чулуунаас ялгарсан кальцийн карбонатаас болж гүн хөх өнгөтэй болсон бололтой.

"Энэ цөөрөм яагаад ийм тунгалаг, хөх өнгөтэй байна вэ?"

2 "Хашаан дотор ийм өт байна. Ийм хачирхалтай төрлийн өт юм болов уу, эсвэл шимэгч хорхой юу?"

Хариулт: Хоёр өт эвцэлдээнд орж байна.

"Хашаан дотор ийм өт байна. Ийм хачирхалтай төрлийн өт юм болов уу, эсвэл шимэгч хорхой юу?"

3 "Аавынхаа мужааны багаж хэрэгслүүд дундаас энэ хачин зүйлсийг оллоо. Юу юм бол?"

Хариулт: Хөхний товч томруулагч

"Аавынхаа мужааны багаж хэрэгслүүд дундаас энэ хачин зүйлсийг оллоо. Юу юм бол?"

4 "Хоол идэж байхдаа оллоо. Хэрчим махан дотор байсныг мэдэлгүй залгих шахлаа."

Хариулт: Махны чанарыг хянах зориулалтаар үхэр, гахайны биед суулгадаг чип байна. Нядалгаанд оруулахын өмнө биеэс нь авдаг боловч энэ удаа алдаа гарсан бололтой.

"Хоол идэж байхдаа оллоо. Хэрчим махан дотор байсныг мэдэлгүй залгих шахлаа."

5 "Шургуулган дотроос ийм зүйл оллоо?"

Хариулт: Марихуан нунтаглагч

"Шургуулган дотроос ийм зүйл оллоо?"

6 "Номны завсраас оллоо. Жинхэнэ мөнгөн дэвсгэрт гэж бодохгүй байна"

Хариулт: Японы эрхшээл дэх Филиппинд ашиглагдаж байсан мөнгө

"Номны завсраас оллоо. Жинхэнэ мөнгөн дэвсгэрт гэж бодохгүй байна"

7 "Прага хотод явж байгаад ийм хачин борооны ус зайлуулагч харлаа. Юу тохиолдсон юм бол?"

Хариулт: Давид Черны гэдэг модерн уран бүтээлчийн бүтээл. "Үр хөврөл" нэртэй. 

"Прага хотод явж байгаад ийм хачин борооны ус зайлуулагч харлаа. Юу тохиолдсон юм бол?"

8 "Энэ юу вэ, бас юу хийгээд байна аа?"

Хариулт: Европын ясгүй эмгэн хумснууд эвцэлдээнд орж байна

"Энэ юу вэ, бас юу хийгээд байна аа?"

9 "Манай эндхийн баар шалаа сольж байгаад ийм хүрд олсон байна. Хуучин граж байсан гэсэн."

Хариулт: Дээр үеийн машинууд ухрах араагүй байсан тул энэ хүрдний тусламжтайгаар гаражинд маневр хийж тавьдаг байсан.

"Манай эндхийн баар шалаа сольж байгаад ийм хүрд олсон байна. Хуучин граж байсан гэсэн."

10 "Манай муур олоод ирлээ. Ямар амьтны зулзага юм бол?"

Хариулт: Туулайны зулзага

"Манай муур олоод ирлээ. Ямар амьтны зулзага юм бол?"

11 "Барилгын дээвэр дээр байгаа танк шиг зүйл юу вэ?"

Хариулт: Цонх угаахад зориулсан кран

"Барилгын дээвэр дээр байгаа танк шиг зүйл юу вэ?"

12 "Шатны хашлага дээр яагаад ийм төмөр суурилуулсан юм бол? Өвдгөө цохичихлоо."

Хариулт: Скэйтбордоор гулгахаас сэргийлсэн саад

"Шатны хашлага дээр яагаад ийм төмөр суурилуулсан юм бол? Өвдгөө цохичихлоо."

13 "Ах бид хоёр өвөөгийн гараж дотроос (Францад) үүнийг оллоо. Гурван хэсгээс бүрдсэн юм."

Хариулт: Дэлхийн I дайны үед хэрэглэгдэж байсан Оросын их бууны сум. Одоо ч тэсрэх аюултай.

"Ах бид хоёр өвөөгийн гараж дотроос (Францад) үүнийг оллоо. Гурван хэсгээс бүрдсэн юм."

14 "Тэнгэрт ийм зүйл харагдлаа. Юу вэ?"

Хариулт: Зорчигч тээврийн онгоцны утаа. Нар жаргах үед тэнгэрийн хаяатай ойр байвал ийм өнгөтэй харагддаг. 

"Тэнгэрт ийм зүйл харагдлаа. Юу вэ?"

15 "Ариун цэврийн өрөөний өлгүүр унтраалга шиг дээш доош хөдөлж байх юм. Яагаад тэр юм бол?"

Хариулт: Амиа хорлолтоос сэргийлэх өлгүүр. Ийм өлгүүрээс олс уяж, боомилох боломжгүй.

"Ариун цэврийн өрөөний өлгүүр унтраалга шиг дээш доош хөдөлж байх юм. Яагаад тэр юм бол?"

16 "Ийм юмаар яадаг юм бол?"

Хариулт: USB-ийн "бэлгэвч". Утсаа ийм хэрэгсэлд залгаад компьютерт холбовол ямар ч дата солилцохгүй.

"Ийм юмаар яадаг юм бол?"

17 "Гэрийн шалан дээрээс ийм маш жижигхэн, хурц үзүүртэй зүйлс олдоод байх юм. Томруулдаг шилээр зургийг нь авлаа."

Хариулт: Зүү тавих эмчилгээнд зориулагдсан зүү. Эмнэлгийн хог хаягдал учраас маш аюултай.

"Гэрийн шалан дээрээс ийм маш жижигхэн, хурц үзүүртэй зүйлс олдоод байх юм. Томруулдаг шилээр зургийг нь авлаа."

18 "Хуучин эдлэлийн дэлгүүрээс авлаа. Худалдагч юу болохыг нь мэдэхгүй байна."

Хариулт: Дундад зууны Солонгосын хуйлмал бичээс хийдэг сав

"Хуучин эдлэлийн дэлгүүрээс авлаа. Худалдагч юу болохыг нь мэдэхгүй байна."

19 "Эртний эмчилгээний хэрэгслүүд бололтой. Яг юунд ашиглагддаг юм бол?"

Хариулт: Гавлын ясыг өрөмдөж, тархинд мэс засал хийх зориулалттай хэрэгслүүд.

"Эртний эмчилгээний хэрэгслүүд бололтой. Яг юунд ашиглагддаг юм бол?"

20 "Модоор хийгдсэн хачин зүйл оллоо?"

Хариулт: Мэдрэлийн эдийн гэмтэл авсны дараа булчинг үхжихээс хамгаалсан эмчилгээний зориулалттай хэрэгсэл. Ихэвчлэн цус харвасан хүмүүс атгаж хэрэглэдэг.

"Модоор хийгдсэн хачин зүйл оллоо?"

21 "KFC-д ундаан дотроос гарч ирсэн. Юу юм бол?"

Хариулт: Ундааны машины цорго

"KFC-д ундаан дотроос гарч ирсэн. Юу юм бол?"

22 "Теннисний талбайн хашаанд ийм жижигхэн хаалга байх юм"

Хариулт: Талбайгаас навч гэх мэтийн хогийг гаргахад зориулагдсан хаалга

"Теннисний талбайн хашаанд ийм жижигхэн хаалга байх юм"

23 "Эмнэлгийн гадна хананд байгаа эдгээр зүйлс юу вэ?"

Хариулт:  Түргэн тусламжийн шүршүүр. Химийн бодис, элдэв аюултай уусмалыг биедээ хүргэсэн хүмүүс энд биеэ цэвэрлэдэг. Доор нь хөл цэвэрлэх зориулаттай цорго байгааг харж болно.

"Эмнэлгийн гадна хананд байгаа эдгээр зүйлс юу вэ?"

24 "Дэлхийн II дайны үеэр орос цэрэг өвөөд маань дурсгал болгон үлдээсэн гэсэн. Юу юм бол?"

Хариулт: Оросуудын хэрэглэдэг байсан тамхины хайрцаг. Дээр нь нэрээ бичсэн байна.

"Дэлхийн II дайны үеэр орос цэрэг өвөөд маань дурсгал болгон үлдээсэн гэсэн. Юу юм бол?"

25 "Дэлгүүрийн шатны доороос оллоо. Хувцсыг нь оёдлын утсаар хийсэн юм шиг байна."

Хариулт:  Түгшүүр арилгах хүүхэлдэй. Сэтгэл түгшээсэн, санаа зовсон асуудлаа энэ хүүхэлдэйд шивнэж хэлээд дэрэн доороо хийдэг. Ингэснээр унтаж байх зуур асуудлыг чинь үгүй хийдэг гэж хүмүүс итгэдэг юм.

"Дэлгүүрийн шатны доороос оллоо. Хувцсыг нь оёдлын утсаар хийсэн юм шиг байна."

26 "Швейцарь тонгоргоны энэ зүйлийг юунд ашигладаг вэ?

Хариулт: Арьс шир, нэхий гэх мэт зузаан зүйлийг оёход хэрэглэдэг тэвнэ байна.

"Швейцарь тонгоргоны энэ зүйлийг юунд ашигладаг вэ?

ТАНД ЭНЭХҮҮ МЭДЭЭ ТААЛАГДСАН БОЛ ДООРХ ХОЛБООС ДЭЭР ДАРЖ ТӨСТЭЙ МЭДЭЭГ УНШААРАЙ.

~Хүмүүсийн олсон эдгээр нууцлаг зүйлс яг юу болж таарсан бэ?~

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()