Сэтгэл сэргээж, алжаал тайлах нийслэл хоттой хамгийн ойр байгалийн үзэсгэлэнт газрууд

Хүн байгаль хоёрын харилцан шүтэлцээ, хүйн холбоог “тасалж”, хотжилт өргөжсөөр. Үүний үр дүнд бидний байгальд тохирсон зохилдлогоотой бие махбод “байшин”-д тохирох гэж зүдэрсээр. Угтаа та бид гол горхи хорчигнон урсах, мод шуугих, шувууд жиргэх чимээнд амьдрах зохилдлогоотой ч, хотын хөл хөдөлгөөн дунд байшин барилга, автомашины чимээ шуугиан сонсож стресстэн, зүрх судас, сонсгол, дархлааны тогтолцоогоо дарлуулаж, эрүүл мэндээ алдаж байгаа билээ. Үүний баталгаа нь, Анагаах ухааны доктор, академич, Ж.Сайжаа дуу шуугианы бохирдол нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бус, дан болон хавсарсан нөлөө үзүүлдэгийг “Eagle” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан.

Сэтгэл сэргээж, алжаал тайлах нийслэл хоттой хамгийн ойр байгалийн үзэсгэлэнт газрууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жишээ нь, хотын төвд байнгын дуу чимээтэй орчинд амьдардаг хүмүүс нам гүм орчинд амьдардаг хүмүүстэй харьцуулахад илүү уур уцаартай, аймхай, гутранги байдаг нь судалгаагаар тогтоогджээ. ДЭМБ-аас 1999 онд гаргасан удирдамжаар хотын дуу шуугианы стандарт хэмжээ нь өдрийн цагаар 60 децибелл, шөнийн цагаар 40 децибеллээс хэтрэхгүй байх ёстой гэж үздэг байна. Гэтэл Улаанбаатар хотын дуу шуугианы түвшин нь Баянгол дүүрэгт хамгийн их буюу 70,6дбА, үүний араас Сүхбаатар дүүрэг 70,2 дбА, БЗД 68,7 дбА байгаа нь дуу шуугианы хамгийн их бохирдолтой дүүргүүд юм. Энэхүү хэвийн хэмжээнээс хэтэрсэн дуу шуугиан нь хүний сонсгол болон тархины эд эсүүдийг гэмтээж, төв мэдрэлийн системд нөлөөлдөг байна.

Тиймээс байгальд гарч амрахыг зөвхөн аялал зугаалгын түвшинд ойлгож, зуны улиралтай хамааруулах биш, харин биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэндийнхээ төлөө улирал бүр агаар, салхи, байгальд гарч байхыг зөвлөж байна. Их хотын агаар, хөрс, дуу шуугианы бохирдлоос холдон, толгойгоо сэргээж, сэтгэлээ тайвшруулах нь сэтгэн бодох чадварыг сайжруулж, ажлын бүтээмжийг ч нэмэгдүүлнэ. Тиймээс “амралтанд яваад ядраад ирдэг” жишгийг халж, таныг хол замд ядраахгүй хотод ойр, гол горхи, ой модтой, зарим нь бүр жимс ногоо, эмийн ургамал, рашаан ус бүгдийг цогцлоосон байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулъя.

 

1 Богд Хан уул

Их хотод хамгийн ойр үзэсгэлэнт байгальтай газар бол мэдээж Богд Хан уул билээ. Тийм ч учраас нийслэлчүүд зөвхөн зугаалах биш, давхар эрүүл мэндээ бодолцон ууланд гарах нь ихсэж байна. Угаас ууланд алхахын ач тус маш их билээ. Жишээ нь

  • Илүүдэл жингээ хасах, жингээ барих
  • Зүрх судас, амьсгалын замын эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулах
  • Чихрийн шижингээс сэргийлэх
  • Цусны даралт ихсэх эрсдлийг бууруулах
  • Уур бухимдал арилж, шөнөдөө тайван унтдаг болох гээд бидний эрүүл мэндэд амин чухал асуудлуудад нөлөөлдөг. Тиймээс их хотын бухимдлаас бага ч болов холдох эрхийг өөртөө олгоорой.

Та Богд ууланд гарахыг хүсвэл дараах 5 чиглэл, зайг харан сонгоорой.

БОГДХАН УУЛЫН ЯВГАН АЯЛЛЫН ЗАМЫН ЧИГЛЭЛ, ЗАЙ

Төрхурах–Цэцээ гүн–8.5 км

Манзушир–Цэцээ гүн– 8.4 км

Зайсан–Дугуй цагаан–Баруун ширээт–4.5 км

Зайсан–Тэнгэр хад–6.4 км

Баянзүрхийн товчоо–Тэмээн хад – 3.1 км

Богд Хан уул

2 Тэрэлжийн үзэсгэлэнт газрууд

Нийслэл хотоос зүүн тийш 50-76 километрийн зайд байрлах Тэрэлжийн үзэсгэлэнт газруудыг Улаанбаатарчууд маань андахгүй. Тэнд үзэж харах зүйл их бөгөөд хамгийн гол нь гол горхи, өвөрмөц тогтоц бүхий хад асга гээд түүхэн болон домогт газрууд олон бий. Жишээ нь, Мэлхий хад, Аръяабалын сүм, Хүүхэн уул, Чингис уул, Гүнжийн сүм зэргээр зугаалахад таны сэтгэл сэргэж, аз жаргалаар бялхах нь гарцаагүй. Мөн хүмүүс аз жаргалтай үедээ хамгийн бүтээмжтэй байдаг тул байнга ажлын ширээний ард өөрийгөө уях биш, өөртөө эрх чөлөөг олгож, тархиа амрааж, дахин цэнэглэхэд тань байгаль дэлхий, үзэсгэлэнт газрууд туслах болно. Тиймээс сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндээ Тэрэлжийн үзэсгэлэнт газруудад даатгаад үзээрэй.

Та Тэрэлж рүү аялахдаа дараах маршрутыг баримталж болно. Жишээ нь:

Улаанбаатараас зүүн тийш- Мэлхий хад-56 км

Мэлхий хад- Аръяабалын сүм- 3,4 км

Тэрэлжийн үзэсгэлэнт газрууд

3 Хүүш хайрхан

Хүүш Хайрхан нь Улаанбаатараас зүүн тийш ердөө 40 км, Гачууртын эцсээс 20-хан километрийн зайд орших тул та хол замд алжааж ядарна гэж санаа зоволтгүй. Хотод ойр учир амралтын өдрүүдэд багтаагаад амраад ирэх боломжтой гэдгээрээ давуу юм. Мөн Хүүш хайрхан бол Хан Хэнтийн дархан цаазат газрын үргэлжлэл тул хус, шинэс, хушин ойтой, эмийн ургамал, жимс ургадаг, бэлээрээ ходоод, сахарын рашаан урсдаг баян хангай билээ. Тиймээс ой мод шуугих чимээ тайвшрал төрүүлж, ус рашаан хорчигнон урсах чимээ нь ядаргаа тайлж, өглөөний нар мандахад шувууд жиргэх нь сэтгэлийг тань сэргээнэ.

Мөн Хүүш хайрханы бэлд хуучнаар Говь компанийн ажилчдын амралт байсан G Deluxe Hotel and Resort гэх Европ стандартын, 3 одтой амралтын газар байдаг тул та зэлүүд байгальд гарсан ч гэртээ байгаа мэт тав тухаа алдахгүй байх боломжтой. Амралтын газрын гэр, дүнзэн байшин, тансаг зэрэглэлийн өрөөнүүдээс хүссэнээрээ сонголт хийж, тухлаад, орчин үеийн техник технологи, барилга архитектурын хөгжлөөс ердөө ганц алхаж гараад л хэнд ч хөндөгдөөгүй, онгон байгалийг тольдож, үр шимийг нь хүртэх гайхалтай биш гэж үү. Дээр дурьдсанчлан амралтын газрын хажуудах Хүүш хайрхан нь хус, шинэс, хушин ойтой тул эндхийн хамгийн гол үнэт зүйл нь цэвэр агаар юм. Өнгөрсөн өвлийн нэгдүгээр сарын үзүүлэлтээр УБ хотын агаарын бохирдол нь ДЭМБ-ын хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй 133 дахин их байжээ.

Үүний уршгаар хотын хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутгийн хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгаа нь тогтоогдсон байдаг. Мөн агаарын бохирдлоос болж хүүхэд бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин зэрэг хүнд өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй. Харин жирэмсэн эхийн ургийн өсөлт саарах, жин багатай дутуу тээлттэй хүүхэд төрөх, зулбах зэрэг аюултай байдаг. Тиймээс цэвэр агаарт тогтмол гарч байх нь гэр бүлийнхээ эрүүл мэндэд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт болох юм. Үүний дээр ой мод нь цэвэр агаарыг түгээхээс гадна, дуу шуугианы бохирдлыг ч бууруулж, нам гүм, амар амгалан мэдрэмж төрүүлдэг.

Хүүш хайрхан

Та тэнд үзэсгэлэнт байгаль, тухтай орчинд найрсаг үйлчилгээ авч амран, жимс ногоо, эмийн ургамал түүн ойр орчноороо аялаж, ходоод, сахарын рашаан хүртэн өөрийгөө сувилж, сагс, ширээний теннис, караокед орж зугаацан, хосын романтик өрөөг нь захиалж, хайртай хүнтэйгээ нэг үдшийг мартагдашгүй өнгөрөөж болно. Мөн хурлын танхим, оффисийн өрөөг нь ашиглан ажил хэргийн уулзалтаа ч зохион байгуулах боломжтой гээд хэрэгтэй бүхнийг нэг дор цогцлоожээ. Тэндхийн хүн, байгаль гээд бүгд өөрсдийг нь зорьж очсон хүмүүсийн төлөө нэгэн сэтгэлээр үйлчилдэг ажээ. 

Рашаан ус, жимс, эмийн ургамал, цэнгэг агаар, ойн төгөл дэх нам гүм орчин болон амралтын газрын найрсаг, тухтай үйлчилгээ хосолсон тул шинэ төрсөн ээжүүдэд ялангуяа нэн тустай. Үүний дээр G Deluxe амралтын бааз нь жилийн 4 улирал тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хүссэн үедээ их хотын дуу шуугианы бохирдол, хөрсний бохирдол, агаарын бохирдлоос холдон цэвэр агаарт гарах боломжтой.

Амралтын газрын утас: 86090814, 88090814

Хүн төрөлхтөн нэг талаар хөгжин цэцэглэж буй нийгмийн амьтан боловч нөгөө талаар орчин тойронтойгоо харилцан шүтэлцдэг байгалийн амьтан яах аргагүй мөн. Тиймээс техник, технологи хичнээн хөгжиж, хот суурин газар хичнээн тав тухтай болсон ч, хүний байгалиас авах энерги, эрч хүчийг өөр юу ч орлож чадахгүй. Тийм ч учраас өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө байгаль дэлхийтэй ойр байхыг дахин зөвлөе.

Хэрвээ та тус амралтын газрын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЭНД дарж фэйсбүүк хуудсаар нь зочлоорой

Амралтын газрын утас: 86090814, 88090814

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.