1
Машинаа оношлуулах
Хүйтний улирал эхлэхээс өмнө машины оношилгоонд орж, хийх ёстой ерөнхий засваруудаа хийлгэж аваарай. Өвлийн дүн хүйтнээр асахгүй байгаа машинаа харж зогсох тийм ч таатай зүйл биш шүү дээ.
2
Аккумуляторынхаа цэнэгийг шалгуулах
Өвлийн улиралд цаг агаарын байдлаас шалтгаалан машины гэрэл асаах, халаагч асаах зэргээр нэлээдгүй их тог иддэг. Тийм учраас эртхэн аккумуляторынхаа цэнэгийг шалган, цэнэглүүлэх, эсвэл шинэ аккумулятор худалдаж авах хэрэгтэй.
3
Антифризийг шалгаж, нэмэх
Мотор хөргүүр нь 50 хувийн ус, 50 хувийн хөлддөггүй шингэнээс бүрдэх ёстой. Цаг хугацаа өнгөрөх тусам антифриз нь усандаа уусч, улмаар мотор хэт халах зэрэг асуудал үүсдэг учраас хүйтний улирлын өмнө шалгаж, шингэнийг нэмэх хэрэгтэй байдаг.
4
Дугуйны бүрэн бүтэн байдал
Машин хөдлөх, тоормослох үед дугуй хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл машины дугуйн хээний гүн дор хаяж 3 мм байх нь мөс, цастай үед дугуйн зууралтыг нэмэгдүүлдэг. Мөн одооноос эхлэн өвлийн дугуйгаа ч бэлдэх хэрэгтэй.
5
Гэрлээ цэвэрлэх
Машиныхаа бүх гэрэл, хянах самбарын тэмдэг, арын гэрлээ сайтар цэвэрлэх хэрэгтэй. Мөн цуурсан, хагарсан шилээ сольж, хол ойрын гэрлээ ч шалгаарай.
6
Салхины шил, шил арчигчаа угаах
Салхины шилээ сайтар угааж, шил арчигчийн шингэн дээр бага зэрэг антифриз нэмж хийгээрэй. Дээд, доод завсраар нь шороо тортог орсон байж магадгүй тул сайтар угаахыг зөвлөж байна.
7
Аялалд гарах бол бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй
Аялалд гарахын өмнө мэдээж цаг агаарын мэдээ харж, аюулгүй замаа ч олсон байх хэрэгтэй. Мөн нэмэлт антифриз авч яваарай.
8
Машин эвдрэх үеийн “анхны тусламж”-ийн хайрцагаа бэлдэх
Энэхүү хайрцагт хүрз, гар чийдэн, нөмрөх нөмрөг, нүдний шил, салхины шил арчигч, хоол хүнс зэрэг зүйлсийг багтаан авч явах. Мөн утсаа ч цэнэгтэй байлгах нь чухал. Замаасаа гарахгүй, хурдаа тохируулан явах нь осол гэмтлээс сэргийлэх шилдэг арга юм.
9
Даатгал
Даатгалын газрынхаа утсыг өөртөө ойр хадгалж явах. Хэрэгтэй үед даатгал нь тань дээр хүрээд л ирнэ.
10
Бусад чухал зүйлс
Үргэлж бага хэмжээний шатахууны нөөцтэй яв. Хэрэв та машины талаар мэдлэг сайтай бол тоормос, тоормосны шингэнээ ч шалгах хэрэгтэй. Түүнчлэн туузан дамжуулагч, духны ремен зэргийг сулраагүй эсэхийг шалгаарай.