Дэлхийн хамгийн тансаг 12 шорон

Шорон гэхээр л хүмүүсийн сэтгэхүйд хамгийн түрүүнд төмөр тор, харанхуй хонгил, бохир орчин төсөөлөгддөг. Гэвч бүх шорон тийм биш бөгөөд дэлхийн зарим газар оюутны байрнаас ч илүү тансаг шоронгуудтай байдаг аж. Ингээд дэлхийн хамгийн тансаг 12 шоронтой танилцана уу.

Дэлхийн хамгийн тансаг 12 шорон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Норвеги, "Бастои" шорон

Ослофьорд дахь Бастои арал дээр байрладаг энэхүү шорон нь 100 гаруй хоригдолтой. Шоронгийн цогцолбор дотор наран шарлагын газар, теннисний талбай байдгаас гадна хоригдлууд нь морь унаж, загасчилж ч болдог аж. Мөн тансаг орчинд амьдарч, тариалангийн талбайд ажил хийдэг тэд заримдаа хоригдол гэдгээ ч мартдаг гэнэ шүү.

Норвеги, "Бастои" шорон

2 Шотландын "HMP Addiewell"

“Сургалтын шорон” гэж тодорхойлогддог Шотландын өмнөд хэсэгт орших "HMP Addiewell"-ийн хоригдлууд долоо хоног бүр 40 цагийн ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамрагддаг. Учир нь тус шорон хоригдлуудынхаа нийгмийн амьдралд эргэн орох үйл явцад онцгой анхаардаг юм. 

Шотландын "HMP Addiewell"

3 Шинэ Зеландын "Отаго" засан хүмүүжүүлэх байгууламж

"Отаго" нь өөрийн хоригдлуудыг тав тухтай өрөөнүүдээр хангаж, ур чадварыг нь дээшлүүлэхэд чухал ач холбогдол өгч ажилладаг. Тиймдээ ч инженерчлэл, цагаан идээний аж ахуй зэрэг өөр олон төрлөөр сургалт явуулж, тэднийг засан хүмүүжүүлдэг юм.

Шинэ Зеландын "Отаго" засан хүмүүжүүлэх байгууламж

4 Австрийн Леобен дахь "Шударга ёсны төв"

Хүчирхийллээс бусад шалтгаанаар ял эдэлж буй хоригдлуудад зориулсан Европ дахь Шударга ёсны төв нь хүн тус бүрд нэг өрөө, хувийн ариун цэврийн өрөө, гал тогоо, телевиз зэргийг олгодог. Мөн бүрэн тоноглогдсон биеийн тамирын заал, сагсан бөмбөгийн талбай, гадна амралтын хэсэгтэй байдаг.

Австрийн Леобен дахь "Шударга ёсны төв"

5 Испани, "Аранхез" шорон

Испани дахь энэхүү шорон нялх хүүхэдтэй хоригдлуудыг эхний хэдэн жил гэр бүлтэйгээ хамт амьдрахыг нь зөвшөөрдөг. Түүнчлэн тэднийг хүүхдийн ор, тоглоомын талбайгаар хангаж, өрөөг нь Диснейн баатруудаар чимж өгдөг аж. Ингэснээр хоригдлууд шоронд хоригдож байгаагаасаа үл шалтгаалж хүүхдээ өсгөж, эцэг, эх байхын утга учрыг мэдрэх боломжтой болдог аж.

Испани, "Аранхез" шорон

6 Швейцарын "Champ-Dollon" шорон

Өмнө нь хэт жижиг зай талбайтай байсан "Champ-Dollon" шорон нь шинэ байртай болж, өрөөнүүд нь гурав дахин томорч, дотроо угаалгын өрөөтэй хүртэл болжээ. Тиймдээ ч иймэрхүү бүрэн хангамжтай шоронгийн байдаг хоригдлууд өөрсдийгөө ялтан гэхээсээ илүү их сургуулийн дотуур байранд амьдарч байгаа мэтээр л мэдэрдэг байна.

Швейцарын "Champ-Dollon" шорон

7 Герман улсын "JVA Fuhlsbuettel" шорон

Энэхүү шорон нь олон тооны хоригдлуудтай бөгөөд тэд бүгд дотроо хувийн шүршүүр, бие засах газартай, байгалийн гэрэл тусдаг том цэлгэр өрөөнд байрладаг. Тус шорон нь дотроо олон төрлийн байгууламжтай бөгөөд дотроо хувцас угаах угаалгын өрөө, хурлын өрөө болон амралтын өрөөнүүдтэй аж.

Герман улсын "JVA Fuhlsbuettel" шорон

8 Шведийн "Соллентуна" шорон

Шведийн энэхүү засан хүмүүжүүлэх газар нь хоригдлуудаа тохилог ор, угаалгын өрөө зэргээр хангадаг. Үүгээр ч зогсохгүй тэд урлагийн заал, нээлттэй хэрэглэх гал тогооны өрөө болон зурагт, сандал бүхий амралтын өрөөтэй байдаг юм.

Шведийн "Соллентуна" шорон

9 Норвегийн "Халден" шорон

Байгалийн гэрэл хангалттай тусдаг, ногоон байгууламжаар хүрээлэгдсэн Халден шорон нь дэлхийн хамгийн хүнлэг шорон гэж нэрлэгддэг. Тэндхийн орон байр бүр нь харьцангуй нууцлал бүхий тав тухтай орчинтой байдаг. Мөн ур чадвар хөгжүүлэх ангиуд, телевизийн шоу үзэх өрөө, бүрэн тоноглогдсон спорт заал, хөгжмийн бичлэг хийх хэрэгслүүд зэрэг нь удаан хугацаагаар хоригдох хоригдлуудын мөрөөдөл болдог аж.

Норвегийн "Халден" шорон

10 Филиппиний Себугийн шорон

Себугийн шорон нь дээр дурдсан шоронгууд шиг тансаг орчинтой биш хэдий ч тэд хоригдлуудынхаа бүтээлч байдлыг хөгжүүлэх, амралт чөлөөт цагийг нь өнгөрүүлэх тал дээр сайтар анхаардаг юм. Түүнчлэн энэ газарт хоригдлууд дуулж, бүжиглэн урлагийн номер үзүүлдэг байна.

Филиппиний Себугийн шорон

11 Боливи улсын "Сан Педро" шорон

Сан Педрогийн шоронгийн хоригдлууд хэсэг хэсгээрээ нийлж, нэг өрх болдог ба өөрсдийн гэсэн удирдагчтай байдаг. Мөн тэдгээр өрх айлууд, хөршүүд бүгд кафе гэх мэт бизнесийн эх үүсвэртэй байдаг аж. Тиймээс ч хамгийн тухтай шорон гэж хэлж болох юм.

Боливи улсын "Сан Педро" шорон

12 Индонезийн "Pondok Bambu" шорон

"Pondok Bambu" шорон нь агааржуулагч, хөргөгч, караоке, хумсны салонтай эмэгтэйчүүдийн бүрэн тоноглогдсон байгууламж юм. Энэхүү цогцолбор дахь цэцэрлэгт хүрээлэн, гоо сайхны салон, амралт зугаалгын газрууд нь маш ая тухтай байдаг аж.

Индонезийн "Pondok Bambu" шорон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()