5
"Битлз" хамтлаг, Shea Stadium, 1965
"Beatlemania"-аар бүх дэлхий өвчлөөд байх үед тус хамтлаг аялан тоглолт хийхээр Хойд Америкийг зорьжээ. Бэйсболын "New York Mets" багийн цэнгэлдэхэд хийсэн тус тоглолтыг 55600 хүн үзэж шинэ рекорд тогтоосон байдаг.
Хамтлагийн гишүүд хуягласан машинаар цэнгэлдэхэд ирж, 200 гаруй цагдаа хамгаалалтанд гарснаас үзвэл тухайн үеийн уур амьсгал ямар байсныг мэдэж болно. Үзэгчдийн дуу чимээ нь итгэмээргүй чанга, бүр хамтлагийнхан өөрсдөө ч дуулж байгаа дуугаа сонсохгүй байжээ. Түүнчлэн энэхүү тогтолт нь хөгжмийн түүхэн дэх хамгийн анхны задгай цэнгэлдэхэд болсон тоглолт болж түүхэнд бичигджээ.
4
"Daft Punk" хамтлаг, "Коачелла" наадам, 2006
90-ээд оны сүүл, 2000-д оны эхэн үед электроник хөгжим хүчээ авсан юм. Гэхдээ тус жанрын амьд тоглолтууд нэг л явцгүй байсныг 2006 онд "Daft Punk" өөрчилсөн билээ.
Уг тоглолт дэлхий дахинд тайз засалт, гэрэлтүүлгийн шинэ үеийг авчирч байж. 40000 хүний багтаамжтай цэнгэлдэхэд 7 метр өндөртэй, LED хавтангаар бүрхэгдсэн пирамид хэлбэртэй тааз зассан нь үзэгчдийг алмайруулсан гэдэг.
3
"Radiohead" хамтлаг, "Glastonbury" наадам, 1997
Тухайн үед хэдэн өдөр дараалан бороо орж, хоёр ч тайз шаварт шигдсэний зэрэгцээ хүйтнээс болон үзэгчдийн дунд ханиад томуу дэгдэж, "Гластонбөри" наадам нэг ёсны гамшиг болон хувираад байлаа.
"Radiohead" хамтлагийг тоглож байх үед байдал улам дордсны зэрэгцээ, гоцлол дуучин Том Йоркийн нүүрэн дээр тод гэрэл тусаж, дуугаралтын системд саатал гарснаар дуугаа өөрсдөө сонсож чадахгүй байж. Гэсэн хэдий ч уг тоглолт "Radiohead" -ын байтугай хөгжмийн түүхэнд хамгийн шилдэг гэж тооцогдох болсон юм.
Том Йорк нэгэн сэтгүүлд энэ тухай "Тайзнаас буугаад тааралдсан хүнийг л алчихмаар санагдаж байлаа. Гэтэл найз охин маань ирээд 'Хараач! Үзэгчид үнэхээр галзуурч байна. Гайхалтай тоглолт байлаа' гэж билээ" хэмээн ярьжээ.
2
"Metallica" хамтлаг, Москва хот, 1991
Социалист систем нуран унасныг тэмдэглэсэн гэмээр энэхүү тоглолт Москвагийн Тушиногийн нисэх талбайд 1.6 сая хүнийг цуглуулж чаджээ. "Monsters of Rock" нэрээр зохион байгуулагдсан уг тоглолт Орос дахь анхны барууны хэв маягийн тоглолт болон түүхэнд үлдсэн бөгөөд "Metallica"-аас гадна "AC/DC", "Pantera" зэрэг рок хамтлагууд тайзан дээр гарсан байдаг.
11000 гаруй зэвсэглэсэн цэргүүд "Monsters of Rock" дээр хэв журмыг сахиулж байсан гэхээр тэнд ямар их хүн цугласан, уур амьсгал ямар "галзуу" байсныг илэрхийлж байна.
1
"Queen" хамтлаг, "Live Aid", 1985
Queen хамтлагийн энэхүү тоглолтыг гүйцэхээр амьд хөгжмийн тоглолт өнөөг хүртэл гарч ирээгүй гэхэд хилсдэхгүй. Фредди Меркуриг "гол дүр" болгосон уг тоглолтонд "U2", Дэвид Боуй зэрэг тухайн үеийн хамгийн алдартай хамтлаг, дуучид мөн тайзан дээр гарчээ.
20-хон минутын дотор тэд "Radio Ga Ga", "Bohemian Rhapsody", "We Will Rock You" зэрэг хитүүдээ амилуулж, цугласан мянга мянган үзэгчдийг байлдан дагуулсан юм. Фредди Меркури өөр ямар ч тоглолт дээрээ "Live Aid" дээрх шиг эрч хүчтэй байгаагүй гэдэг.