Теди баавгай хочит Тедди Ринье дахин аваргаллаа

Өчигдөр эрэгтэйчүүдийн +100кг, эмэгтэйчүүдийн +78кг жингийн барилдаанууд болж өнгөрснөөр Олимпын жүдо бөхийн тэмцээн албан ёсоор хөшгөө хаалаа. Эрэгтэйчүүдийн +100кг жинд барилдсан Францын жүдоч Тедди Ринье өрсөлдөгчдөө ялсаар Олимпын хошой аварга болж, төрийн дууллаа бахархалтайгаар эгшиглүүлсэн байна.

Теди баавгай хочит Тедди Ринье дахин аваргаллаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тедди Ринье нь 1989.04.07-нд Францын Ле Абимь, Гвадалуп-д төржээ. Түүний өндөр нь 2м 4см бөгөөд биеийн жин нь 140 кг юм байна.

Түүний хувьд 2010 оноос хойш ганц ч ялагдаагүй байгаа бөгөөд ЕАШТ, ДАШТ, Олимпын наадмыг оролцуулаад 58 барилдаанд дараалан ялалт байгуулаад байгаа юм.

Тэрээр эхний барилдаандаа Алжирын бөх Мохаммед Амине Таебыг цэвэр ялжээ.

Дараагийн барилдаандаа өөрийн жингийн хамгийн шилдэг өрсөлдөгч болох Бразилын жүдоч Рафаэль Силватай барилдаж, Ваза-Ари үнэлгээгээр ялсан байна.

Хагас шигшээд Израйлын жүдоч Ор Сассоныг мөн Ваза-Ари үнэлгээгээр ялж, алтан медалийн төлөө Японы жүдоч Хисояши Харасаватай барилдаж, торгуулиар ялалт байгуулсан байна.

Рио де Жанейрогийн Олимпын наадмаас алтан медаль хүртсэнээр Олимп, дэлхийн хошой аварга гэсэн эрхэм хүндтэй алдарын эзэн болоод зогсохгүй өөрийн жиндээ босоо байгаа гэдгээ дахин батлаж харууллаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()