Үс салаалах асуудлаас хэрхэн ангижрах вэ?

Салаалсан үс гэдэг эмэгтэй хүн бүртэй тулгардаг асуудлын нэг бөгөөд нэлээд арчилгааг шаарддаг билээ. Хэрвээ энэ тал дээр анхаарал хандуулахгүй бол таны үсний өнгө алдагдаж, гэмтэлтэй, хуурай харагдах болно. Тиймээс энэ асуудлыг тэр чигт нь орхих хэрэггүй гэдгийг санаарай.

Үс салаалах асуудлаас хэрхэн ангижрах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Самаа соль

Үс арчилгаа дээр бүсгүйчүүдийн гаргадаг нэг алдаа бол үсээ угаасныхаа дараа шууд том самаар самнах явдал юм. Харин  массажны гэх самууд үсийг гялалзсан торгомсог болгоно гэх заалттай байдаг ч үнэн хэрэгтээ тийм биш. Үүнээс гадна буруу сонгосон сам нь таны үсийг гэмтээж, салаалалт үүсгэх магадлалтай. 

Тиймээс үсээ хатсаны дараа өргөн шүдтэй самаар үзүүрээс нь бага багаар дээшлэж уг хүртэл нь самнах хэрэгтэй.

Самаа соль

2 Алчуураар үсээ хатаахаа боль

Үс нойтон байх үедээ маш эмзэг байдаг учир та угаасныхаа дараа алчуураар үрж хатаах оролдлогыг хийж байвал энэ нь таны үсийг ихээр гэмтээх болно. Та яарч байсан ч энэ алхмыг хийж болохгүй бөгөөд зүгээр усыг нь авах зорилготойгоор л алчуурыг ашиглаарай. 

Алчуураар үсээ хатаахаа боль

3 Сэнс хэрэглэхээс татгалз

Танд хүндрэлтэй байсан ч энэ зуршлаасаа салах гээд үзээрэй. Хэрвээ таны үс бага зэрэг салаалах тийшээ хандсан бол үсээ сэнсээр хатааснаар салаалах явцыг улам түргэсгэх болно. Үсээ сэнсээр хатаахаар шийдсэн бол халуун биш харин хүйтнээр нь үлээлгэх хэрэгтэйг санаарай.  

Сэнс хэрэглэхээс татгалз

4 Үсний индүү, хайчны хэрэглээгээ багасга

Өтгөн, урт үстэй эмэгтэйчүүдийн хувьд үсээ арчлах нь нэлээд хугацааг шаарддаг бөгөөд ялангуяа хурдан үс засалт хийхийн тулд үсний индүү, ороолтны хайчнийхаа температурыг хамгийн дээд цэгт нь хүргэх нь бий. Гэтэл үнэндээ энэ нь таны үсээ янзлах хугацааг түргэсгэхгүй бөгөөд харин үсэнд тань сөргөөр нөлөөлөх болно. Хэдий чинээ та өндөр температурын бүтээгдэхүүн хэрэглэж байна, төдий чинээ таны үс хурдан кератинаа алдаж, хугарамтгай болдог аж.

Үсний индүү, хайчны хэрэглээгээ багасга

5 Зөв хоолло

Аль хэдийн салаалсан үсийг нийлүүлж наах боломжгүй ч, мэдэгдэхгүй болгох боломжтой. Энэ тохиолдолд та чийгшүүлэх үйлчилгээтэй маскыг хэрэглэх нь зүйтэй.  Өөр нэг арга бол таны үсэнд сайнаар нөлөөлөх тэжээллэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм. Үүнд уургийн агууламж ихтэй бүтээгдэхүүн, ногоон ногоо  багтахаас гадна Омега-3 агуулсан зүйлсийг хэрэглэж болно. Эдгээр бүтээгдэхүүн нь зөвхөн үсийг бэхжүүлээд зогсохгүй, таны арьсанд таатайгаар нөлөөлнө.

Зөв хоолло

6 Үс арчилгаа

Гэрийн аргаар үсээ арчлахаас гадна салонд очиж үсэндээ эмчилгээ хийлгэх боломжтой гэдгийг санаарай. Жишээлбэл: Үсний кератин төлжүүлэх эмчилгээ хийж болох бөгөөд энэ үед таны үс кератинаар баяжиж, торгомсог, гялалзсан, дуулгавартай болно. 

Үүнээс гадна үснийхээ үзүүрээс тогтмол тайруулж, салаагаа түүлгэж болох юм. 

Үс арчилгаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()