Эмх цэгц, дэг журмын илэрхийлэл болсон уламжлалт Япон сууцаар зочилцгооё!

Японы уламжлалт орон сууцны хэв маяг нь Япон улсын түүх, соёлтой нягт холбоотой байдаг. Орчин үеийн Япон залуус ч үндэсний хэв маягаа хадгалсан уг сууцанд амьдардаг бөгөөд үүнийгээ тансаг, чамин соёл хэмээн үздэг байна. Японы нэг гэр бүл орон байрандаа 20 жилийн дараа засвар хийдэг аж. Тус байраа барихдаа ихэвчлэн мод, цаас, шавар зэргийг оролцуулдаг. Тэгвэл энэхүү өнө удаан жилийн түүхтэй орон сууцны онцлог шинжүүдийг сонирхоцгооё.

Эмх цэгц, дэг журмын илэрхийлэл болсон уламжлалт Япон сууцаар зочилцгооё!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шожи

Япон сууцанд шилээр хийсэн цонх гэж байдаггүй бөгөөд байгалийн гэрлээр л дотор талын гэрэлтүүлэг нь зохицуулагддаг аж. Цонхны оронд шожи гэх нэртэй модон хүрээгээр хүрээлэгдсэн муутуу цаас байх ба хананы дотор, гадна талын аль алинд нь ашиглагддаг. 

Шожи

2 Фусума

Өрөөний хаалга ч болдог, хана ч болдог гүйдэг хавтан маягийн зүйл. Үүгээр өрөөн дотроо хэд хэдэн хана босгон олон өрөөнд хувааж болдог.

Фусума

3 Вагояа

Японы мужаан, барилгачид нар ямар ч хадаасгүйгээр байшин барих арга хэрэглэдэг. Моднуудыг хооронд нь бэхлэхдээ цогц углуурга ашиглаж, олсоор холбодог байна.

Вагояа

4 Энгава

Энгава гэдэг нь Япон байшингийн гадна талаар байдаг коридор юм. Энэ нь байшинг бороо салхинаас хамгаалах нэгэн төрлийн хамгаалалт бөгөөд нарийхан зайтай байдаг. Гэхдээ зарим том байшингууд том, өргөн энгаватай байх нь ч бий.

Энгава

5 Ранма

Ранма гэдэг нь хананы дээд хэсэгт байх модон цонх маягийн зүйл. Үүгээр өрөө рүү орох гэрлийг зохицуулдаг.

Ранма

6 Токонома

Токонома нь үүдэн хэсэгт байдаг зочид хүлээн авах үүрэгтэй хаалга маягийн зүйл юм. Энэ хаалгатай холбогдолтой хэд хэдэн дүрэм байдаг. Токономагаар алдалж зогсох, орохгүй суух зэргийг муу ёр гэж үздэг. Хамгийн хүндтэй зочин нь токономагийн ойрхон, нуруугаа харуулан суух заншилтай байдаг аж.

Токонома

7 Амадо

Амадо гэдэг нь байшин доторхыг салхинаас хамгаалах зориулалттай зузаан модон эсвэл төмөр хаалгыг хэлдэг. Өдрийн цагаар амадог байнга нээлттэй байлгадаг бол шөнөдөө хаадаг байна.

Амадо

8 Женкан

Женкан гэдэг нь байшингийн үүдэнд байдаг гутал тавих хэсэг. Энэ хэсэгт гутлын тавиур байх ба ирсэн зочид гутлаа гэрийн үүд рүү харуулан өрж тавьдаг. Гэрийн хамгийн бохир хэсэг гэж үздэг. Японы уламжлалд гэртээ гуталтайгаа орох нь ёс зүйгүй үйлдэлд тооцогддог.

Женкан

9 Татами

Татами дэвсгэр нь сүрлээр хийсэн нэгэн төрлийн дэвсгэр. Япон айлууд маш их хэрэглэдэг бөгөөд газар унтах, суух зэрэгтээ ашигладаг. Хөлөөрөө гишгэхэд зөөлхөн мэдрэмж төрүүлж, шинэ үедээ маш гоё үнэртэй байдаг.

Татами

10 Чабудай

Чабудай гэдэг нь намхан ширээг хэлдэг. Энэхүү ширээг татами дэвсгэр дээр тавих эсвэл зүгээр шалан дээр тавин хооллох үедээ хэрэглэдэг.

Чабудай

11 Забудон

Забудон гэдэг нь дороо тавьж суудаг нимгэхэн дэр. Үндэсний бөх болох сумог үзэхдээ хүмүүс өөрсдөд нь таалагдаагүй барилдааны үед бөхийн дэвжээ рүү шидэн эсэргүүцлээ илэрхийлдэг билээ.

Забудон

12 Котацу

Котацу нь дороо цахилгаан халаагууртай намхан ширээг хэлдэг. Өвлийн улиралд эрэлт хэрэгцээ нь ихэсдэг бөгөөд хүмүүс амрах, хооллох, хичээлээ хийх, телевизор үзэх зэрэгтээ хэрэглэдэг. Японы ихэнх газруудад байшингууд нь төвийн халаалтгүй байдаг аж.

Котацу

13 Камидана

Камидана гэдэг нь бяцхан тахилын ширээ. Энд өөд болсон хүмүүсийнхээ эд зүйлсийг хадгалдаг бөгөөд өглөө бүр зул маягийн зүйл өргөдөг. Тахилын ширээнд хоол хүнс, архи гэх зэрэг аз авчирдаг гэж үздэг бүхнээ тавьдаг байна.

Камидана

14 Офуро

Офуро гэдэг нь усанд орох банныг хэлдэг. Японы эртний байшингуудад банн гэх зүйл байдаггүй байсан ба сүүлийн үеийн байшингуудад түгээмэл болсон. Банн нь ариун цэврийн өрөөнөөс тусдаа бас дотроо хувцасны өрөөтэй. Япончууд усанд орохыг чөлөөт цагаа өнгөрөөж байгаа нэг хэлбэр гэж үздэг тул маш удаан ордог.

Офуро

15 Ирори

Японы уламжлалт нэгэн төрлийн зуух. Ирори нь хоол хийх болон өрөөг халаах зориулалтаар ашиглагддаг. Өрөөний шалан дээр тавьсан чулуун зуух болон таазнаас тогоог зүүж тогтоох дэгээнээс бүрдэнэ. Орчин үеийн байшингуудад энэ төрлийн зуух цөөхөн байдаг. Харин зарим ресторануудад энэ зуух байдаг бөгөөд өвлийн улиралд тэрхүү ресторанууд хүн ихтэй байдаг байна.

Ирори

16 Сударе

Хулс эсвэл бусад төрлийн модыг хөндлөнгөөр нь хооронд нь холбож хийсэн цонхны хаалт. Хавар, зуны улиралд ашигладаг бөгөөд хүйтэн агаарыг нэвтрүүлж, нарны тусгалыг хаадаг байна. Сударег даавуу, алтан хатгамал болон бусад үнэтэй материалуудаар хийж бас болдог..

Сударе

17 Бёбу

Бёбу гэдэг нь хээ болон зургаар чимэглэгдсэн тусгаарлагч хана маягийн зүйл юм. 1860-аад оны үед анх Европ руу экспортлож байжээ. Харин одоо үед энэхүү ханыг урлагийн бүтээл хэмээн цуглуулдаг болжээ.

Бёбу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()