Хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын хар бараан өнцөг

2019-05-10, 16:49
18,430

Ядуусын хороолол гэдэг үгийг хэлэхэд хүмүүс ихэвчлэн Энэтхэг болон Африкийн улсуудын тухай боддог. Гэхдээ ядуусын хороолол нь зөвхөн ядуу, буурай, дөнгөж хөгжиж буй орнуудад байдаггүй ба өндөр хөгжилтэй улсад ч бий. Ингээд та бүхэнд  дэлхийн хамгийн нүд халтирам ядуусын хорооллуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын хар бараан өнцөг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Мадрид - Канад Реал дүүрэг

Испанийн Мадрид хотын хогийн цэг дээр байрлах Канад Реал хороолол нь энэ улсын нийгэмд тулгамдаж буй асуудлуудын нэг юм. Эндхийн оршин суугчид хог ухаж өдөр хоногийг өнгөрүүлдэг ба хамгийн зартай хууль бус хар тамхины бүлэглэл үйл ажиллагаагаа явуулдаг.

Мөн хороолол дунд нь байх ганцхан засмал замыг нь "хар тамхины галерей" ч гэж нэрлэх нь бий. Хамгийн хачирхалтай нь засгийн газар нь тус хорооллын айлуудыг нүүлгэж, орчны асуудлыг шийдэхээс албан ёсоор татгалзжээ.

Мадрид - Канад Реал дүүрэг

9 Колониас, Техас

Мексик улс болон Техас муж хоорондын хил дээр байрладаг Колониаст 500 мянган хүн амьдардаг. Тэдний дийлэнх нь Америкийн хилийг хууль бусаар давсан Латин Америк гаралтай хүмүүс бөгөөд бичиг баримтгүйгээсээ болоод явж чаддаггүй байна.

Тус газарт хүмүүс амьдрахын төлөө үр шимгүй газар тариалан эрхэлж, барилгын ажил хийдэг. Мөн ихэнх нь тог цахилгаан, ундны усгүй амьдардаг аж. АНУ-ын Засгийн Газар уг асуудлыг анхааралдаа авч ойрын хэдэн жилийн дотор эдгээр ядуусын асуудлыг шийдвэрлэхээ мэдэгджээ.

Колониас, Техас

8 Йемен

Йемен улсын нийслэлийн ойролцоо байдаг Мава Азер ядуусын хороолол бол дэлхийн дээрх хамгийн аймшигтай газруудын нэг юм. Энд Африк гаралтай 17 мянган Ахдам хүмүүс амьдардаг бөгөөд тэднийг улс орон нь хүлээн зөвшөөрдөггүйгээс гадна ямар ч эрхгүйд  тооцдог.

Мава Азертад ямар ч дэд бүтэц, тог цахилгаан, ундны ус болон муу усны шугам байдаггүй. Энд хүмүүс хана угааж эсвэл гуйлга гуйж өдөр хоногийг өнгөрөөдөг. Харамсалтай нь, Йемений Засгийн газар тус хорооллыг өөрчлөх ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй. Угтаа бол Арабын Хаварын үед Ахмад хүмүүс улсаа хамгаалахад ихээхэн хувь нэмэр оруулж байсан түүхтэй ба тэр цагаас хойш Засгийн газраас нь энэ газар барилга, байшин барьж эхэлсэн юм.

Йемен

7 Египет, Каир хотын ядуусын хороолол

Каир хотод ойролцоогоор 5 сая хүн үхэгсдийн дунд амьдардаг гэвэл та итгэх үү. 19 сая хүн амтай энэ том хотод иргэд нь өвөг дээдсийнхээ булшаар гэр барьж амьдарсаар "Үхлийн хот" хэмээх ядуусын хорооллыг үүсгэжээ. "Үхлийн хот" нь 6.5 км том талбайтай бөгөөд булшаар хийгдсэн сая гаруй “байшинтай” юм.

Орчин үед айл бүр хоол хийх гал тогооны өрөө, булантай байдаг атал “булшин гэрт” амьдардаг хүмүүс тог цахилгаангүй бусдын хоолны үлдэгдлээр амиа зогоодог. Мөн гэмт хэргийн гаралт хотын бусад хэсгүүдээсээ их байдаг ч цагдаа нар дорвитой арга хэмжээ авч чаддаггүй байна. Сүүлийн жилүүдэд Египетийн Засгийн Газар тус хорооллыг нүүлгэн шилжүүлж, шинэчлэл хийх талаар ярьж байгаа ч маш олон жил шаардагдах аж. Гэхдээ Засгийн Газар нь тус хотод цахилгаан, усны шугам тавих ажлыг эхлүүлжээ.

Египет, Каир хотын ядуусын хороолол

6 Хонконгийн ядуусын хороолол

Эдийн засаг нь гэрлийн хурдаар өсөж буй Азийн бар хоёр улсад ядуусын хороолол байдаг гэдгийг сонсвол хүмүүс итгэхгүй л байх. Гэхдээ зарим хот дүүрэг нь 25 жилийн өмнөхөөсөө ч долоон дор юм. Хонконгод эргэх зайгүй жижиг торон дотор амьдардаг хүмүүс байдаг бөгөөд зарим нь ийм амьдралаар хэдэн арван жилийг өнгөрүүлсэн гэдэг. Дэлхийд хөгжлөөрөө гайхагддаг Хонконгод ариун цэврийн өрөө ч орох боломжгүй, яг л амьтан шиг торон дотор амьдардаг хүмүүс байдаг нь тун харамсалтай.

Хонконгийн ядуусын хороолол

5 Ванкувер, Канад

Судалгаагаар Канадын Ванкувер хотыг амьдрахад хамгийн таатай улсын тоонд оруулжээ. Гэтэл, энд бүх зүйл нь жуулчдын ярьдаг шиг тийм сайхан биш юм. Учир юу вэ гэвэл, хотын захад нь хар тамхи, архинд донтсон, биеэ үнэлдэг, хууль бус наймаа болон эрхтний наймаа эрхэлдэг, ДОХ-оор өвчилсөн хүмүүс амьдардаг гудамж бий. Мөн “Хастингийн гудамжны дэлгүүр” хэмээх хар зах ч байдаг аж. Эндхийн оршин суугчдын ихэнх нь бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байдаг нь тун эмгэнэлтэй юм.

Засгийн газраас нь хэд хэдэн удаа тус дүүргийн байр байдлыг дээшлүүлэх арга хэмжээг авч байсан боловч бүтэлгүйтсэн гэдэг.

Ванкувер, Канад

4 Сиэтлийн майхантай ядуус, Вашингтон муж

АНУ-ын Вашингтон муж улсын Сиэтл хотын захад буюу Никсвилл хороололд орой бүр майхан засаж хоноод өглөө нь ор мөргүй алга болдог хүмүүс амьдардаг. Энэ газар орой бүр 250 гаруй хүн жижиг майхантай ирдэг болохоор “Майхантай хот” хэмээн нэрлэгдэх болжээ.

Тус газарт ирж хоног төөрүүлдэг тэдгээр хүмүүс ажил хийдэггүй, мөнгөгүй ядуус юм. Өмнө нь Засгийн газраас ийм төрлийн хүмүүст зориулан, үнэгүй хонох газруудыг барьж өгдөг байсан. Харин 1970-аад оны дундуур болсон нэгэн буудалцааны улмаас тэдгээр газруудын хаалгыг хаахаар болжээ. Тэр цагаас хойш хүмүүс буудалцаанаас айж, бусад хүмүүсээс зугтаж, майхнаа сугандаа хавчуулан явах болсон гэдэг.

Сиэтлийн майхантай ядуус, Вашингтон муж

3 Холливуд, Калифорни

Энэ жагсаалтад орсон бусад хотуудын адил Холливуд ч гэсэн ядуусын хороололтой. Хамгийн анх насанд хүрэгчдэд зориулсан кино, бичлэг хийж эхлэх үед хүн бүр л шоу бизнесийн өлгий болсон энэ хотод ирэхийг хүсдэг байжээ. Харамсалтай нь од болох гэсэн хүсэл нь замхарсан охид залуус хар тамхинд донтож, улмаар биеэ үнэлэх болсон юм. Засгийн газраас нь эдгээр гэмт хэрэг, ядуусын хорооллыг зохицуулах арга хэмжээг авч байсан ч дахиад өөр нэгэн ийм газар  шинээр бий болж байсан аж.

Холливуд, Калифорни

2 Курнев, Парисын зах

Дурлалын хот Парисаас хэдхэн км-ийн хажууханд тус улсын хамгийн аюултай хийгээд өрөвдөлтэй хүмүүс амьдардаг газар бий.

Өнгөрсөн зуунд Ла Курнев хэмээх тус дагуул хотод Ойрх Дорнодоос цагаачид хэдэн мянгаараа нүүдэллэн иржээ. Эхэн үедээ төр засаг нь уг үйл явдлын сөрөг талыг олж хараагүй бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам оршин суугчдын тоо толгой өсөж, ядуусын хороолол болон хувирч байлаа. Мөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажилгүйчүүдийг Францчууд үзэж чадахаа байжээ. Мөн энд амьдардаг хүмүүсийн дийлэнх нь хууль бус бичиг баримттай учир гэмт хэрэгт орооцолдох нь ихэссээр л байна.

Курнев, Парисын зах

1 Дубайн ядуусын хороолол, Арабын Нэгдсэн Эмират улс

Дубай хотод ядуусын хороолол байдаг гэдэгт та лав итгэхгүй байх. Угтаа дэлхийн хамгийн өндөр барилгын хажууханд хог шороондоо хутгалдсан, уух усгүй ядуучууд амьдардаг. 2009 онд дэлхийн эдийн засаг уналтад орж эхлэх үед Дубайд олон хүн ажлын байрны цомхтголд өртөж, ядуусын эгнээ рүү шилжсэн юм. Мөн Энэтхэг, Пакистанаас ирсэн цагаачид уг хороололд амьдардаг бөгөөд тэд хоолоо олж идэхийн тулд биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг байна.

Дубайн ядуусын хороолол, Арабын Нэгдсэн Эмират улс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()