Таны амьдралд хэрэгтэй, санаж явахад илүүдэхгүй зөвлөгөө

2014-10-13, 23:46
33,073
Мэдээж хүн бүр төгс биш учраас заримдаа алдаа гаргаж буруу ярих, зохисгүй үйлдэл гаргах үе байдаг шүү дээ. Энэхүү анхааралгүй, өөртөө итгэлгүй байдал, санаандгүй гаргадаг аар саархан үйлдэл биднийг бусдад буруугаар ойлгуулдаг. Тэгвэл амжилттай өөдрөг сэтгэлтэй байхад тань багахан ч болов тус нэмэр болох бидний хүргэх зөвлөгөөг үргэлж санаж хэрэгжүүлсэнээр, таныг амьдралд нэг алхамаар урагшлахад, өөртөө итгэлтэй болоход тань туслах болно.
Таны амьдралд хэрэгтэй, санаж явахад илүүдэхгүй зөвлөгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Та эхлээд хүнтэй танилцах үедээ – түүнийг инээж байхад нь түүний нүдний өнгийг тодорхойлохыг хичээгээрэй. Түүнийг удаан сайн ажиглаж хар. Хэрэв энэ үйл явц энгийн үеийнхээс минутаас илүү үргэлжилбэл, тухайн хүн таньд идэвхитэй хариу үйлдэл үзүүлэх болно.

2. Хөлний байрлалыг анзаараарай – та хүмүүстэй ярилцаж байх үедээ тэдний хөлний байрлалыг сайн  анзаараарай. Хэрэв тэдний хөл чиний эсрэг зүг чиглэсэн байвал энэ нь та тэдэнд огтхон ч сонирхол төрүүлэхгүй байгаа бөгөөд таньтай ярилцахыг хүсэхгүй байгааг илтгэдэг юм байна. Ийм зүйл ажиглагдвал та ярианы хэлбэр болон сэдвээ өөрчлөн, анхаарлыг нь татахыг хичээгээрэй.

www.caak.mn

3. Та хэн нэгнээс боломжгүй ажил хийх талаар асуухад, тэрээр “үгүй” гэж хэлж магадгүй. Дараа нь түүнээс та яг юу хүсээд байгааагаа сандралгүйгээр ойлгуулан хэлэх үед тэр таны хүссэн сүүлийн асуултанд “тийм” гэж хэлэх болно. Тиймээс та ямарч тохиолдолд эхний асуултаа асуугаад л орхих хэрэггүй шүү.

4. Хэрэв та хэн нэгнийг өөрт чинь тааламжтай зүйл хийнэ гэж итгэвэл, тэрээр өөртөө зөрчилтэй байдал үүсгэж, түүний хийсэнийг яагаад тэр хийж байгаа юм хэмээн яг чам шиг асуудлыг шийдэх болно.

5. Хэрэв хэн нэгэн ярьж байгаа зүйлдээ итгэлгүй эсвэл таны асуултны заримд нь л хариулж байвал, түүнийг зогсоох хэрэггүй. Хэсэг чимээгүй хүлээгээд, нүд рүү нь харах хэрэгтэй. Тэрээр магадгүй ярьж байгаа зүйлээ үргэлжлүүлэн, таны асуултанд хариулж дохиог тань ойлгох болно. Өөрөөр хэлбэл түүний ярьж байгаа зүйл үнэхээр чухал гэдгийг ойлгуулж, түүнийг өөртөө итгэлтэй байхад нь туслах хэрэгтэй юм.

6. Бухимдангуй болон сандарч байгаа үедээ үлээдэг бохь зажил.  Жишээлбэл, олон хүмүүсийн өмнө үг хэлэхдээ сандарч байгаа бол, үлээдэг бохь зажил (тэгэхдээ яг үг хэлэхийнхээ өмнө түүнийг авахаа мартуузай). Ингэснээр таны тархи айдсаа бүрэн мартаж, өөр зүйлд сатаарсанаар таныг тайвшруулах болно.

www.caak.mn

7. Ямар нэгэн зүйлийг шинээр сурч байхдаа, өөртөө, найздаа болон эргэн тойрондоо багаа хэн нэгэнд түүнийхээ талаар тайлбарла. Хэрэв та түүнийг зөв бөгөөд өөртөө итгэлтэй зааж чадаж байвал, сайн байна - та үүнийг үнэхээр ойлгож чадсан байна гэсэн үг бөгөөд та сурсан зүйлээ эргэн мартахгүй байж чадна.

8. Хүмүүс таны юу гэж хэлснийг биш яаж хийснийг чинь илүү санах болно. Хэлж биш хийж үзүүлснээрээ та байр сууриа илүү баталгаажуулж чадна.

9. Хэн нэгэн тань руу хашгирч байвал, та тайван байдлаа хадгалаарай – энэ тохиолдолд ихэнх хүмүүс илүү бухимдаж онцгүй зан гаргаж, чангаар хашгирахыг эрмэлздэг. Харин та түүнээс уучлал хүсэн инээмсэглээд, тайван байдлаа хадгалж, намдуу эелдэг өнгөөр ярьснаар, түүний байдлыг өөрт нь ойлгуулж, асуудлыг илүү хурдан шийдвэрлээд зогсохгүй хэдэн хормын өмнө таны эсрэг зогсож байсан хүнийг өөртөө урвуулж чадна.

10. Чухал өдрийг сэтгэл татам сайхан газар өнгөрүүл. Парк гэх мэт сайхан сэтгэгдэл төрүүлэх газар адреналин ихээр ялгардаг. Зүрх хүчтэй цохилж, бүх зүйлээс сэтгэл хөдлөл мэдэрнэ – үр дүнд нь төвөггүйхэн харилцагчиддаа сайхан сэтгэгдэл төрүүлж, тэд таньтай хамт байхдаа хэр хөгжилтэй байсан талаараа бусдад ярих болно.

www.caak.mn

11. Өөртөө итгэлтэй байх сайн арга бол өрөөгөөрөө аажуухан холхиод чамд хайртай хүн бүрийн талаар төсөөлөх юм. Тэд таныг хайрласан юм чинь та сэтгэл татам, ухаалаг нэгэн гэдэгтээ итгэлтэй байж болно шүү дээ.

12. Хэрэв та хүний нэр тогтоохдоо асуудалтай байдаг бол, таньд үүнийг хийх хэдэн арга байна: - таньд хэн нэгэн өөрийгөө танилцуулах үед “таньтай танилцсандаа таатай байна” гэж хэлээд түүний нэрийг давтах. Нэрийг нь давтаж хэлснээр таны тархи тухайн нэрийг илүү сайн хадгалах боломжтой.

13. Хүүхэддээ үргэлж сонголт өг. Энэ нь түүнд зохион байгуулагч мэт сэтгэгдэл төрүүлж, шийдвэр гаргах чадвартай болоход нь тусална.

14. Хүмүүс өөрийн биет мэдрэмжиндээ илүү соргог байдаг. Хэрэв хэн нэгэн санаандгүйгээр өвдгөө чиний хөлөнд хүргэчихвэл – мэдээж таны хөл яг тэнд байна гэдгийг харахгүйгээр мэддэг. Хүрч үзэж байж жинхэнэ чанарыг нь мэднэ.

15. Та даргатайгаа найз байхыг хүсдэг үү? Түүнд кофе бэлдэж өгөөд, түүнийг уух үеэр нь яриа өд. Халуун ундаа түүнд, таныг хувь хүнийхээ хувьд таатай мэдрэмж төрүүлнэ.

16. Та өөрийн ойр дотны хүмүүс, эхнэр эсвэл нөхрийнхөө хүндэтгэлийг олохыг хүсвэл, ямар ч тохиолдолд тэднийг сайшаан, тэдний сайн талыг нь магт. Та үүнийг хийх үеэр, тэднийг сайн сайхан руу татан, тэд яг таны ярьснаар байж таньд болоод өөртөө хүндэтгэлтэй хандаж, эерэг уур амьсгал бүрдүүлэх болно.

www.caak.mn

17. Энгийн үг хэллэг – Хэт мэргэжлийн, гоё чамин ярих нь харилцаж буй хүндээ мэдээллээ хүргэхэд саад болж таниас татгалзахад хүргэнэ. Бусдад ямар нэгэн зүйл тайлбарлахдаа аль болох энгийн үг хэллэг ашиглах хэрэгтэй. Ингэснээр харилцагч тань таны ярьж байгаа зүйлийг сайн ойлгосондоо сэтгэл ханамжтай байж, таньд итгэлтэй хандах болно.

18. Хурдан ярих. Бид хүссэн зүйлээ худалдах үедээ илүү хурдан ярих хэрэгтэй болдог. Хүмүүс таны амнаас гарч байгаа бүрт итгэдэг. Хурдан бөгөөд тод ярих нь илүү ухаалаг мэдрэмж төрүүлж юу ярьж байгаагаа сайн мэдэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.

19. Өөрийгөө оронд нь тавьж бусдын зовлонг ойлгох чадвараа сайжруулахын тулд өөрийгөө дадлагажуул. Хүмүүс тэдэнтэй адилхан тэднийг ойлгох хэн нэгэнд дуртай байдаг. Тиймээс тэднийг ойлгох чадвартай гэдгээ ойлгуулж өөрийн байр сууриа бэхжүүлэх хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()