Үтрээний мөөгөнцрийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Нийт эмэгтэйчүүдийн 75 хувь нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа мөөгөнцрийн халдвараар өвчилдөг байна. Энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тухгүй байдлыг үүсгэдэг. Харин тус өвчнийг эмчлэхийн тулд та заавал үнэтэй эм тариаг хэрэглэх шаардлагагүй бөгөөд гэрийн нөхцөлд хялбар аргаар эмчлэх боломжтой юм. Мөн энэхүү мэдээллийг гадны эх сурвалжаас орчуулан хүргэж байгаа болохыг сануулъя. 

Үтрээний мөөгөнцрийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мөөгөнцрийн халдвар

Мөөгөнцрийн халдварын үед үтрээ орчим загатнах, халуу оргих, улайх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн шээх болон секс хийх үед хөндүүрлэж, тухгүй байдал үүсгэх аж. Харин мөөгөнцөртэй эмэгтэй төрөхөд энэ нь урагт халдварлах эрсдэл өндөр байна. 

Бүсгүйчүүд мөөгөнцрөө эмчлэх гэж төрөл бүрийн хүчтэй эм хэрэглэдэг. Гэвч энэ нь жирэмсэн эхчүүдэд хориотой юм. Учир нь жирэмсний үед бактерийн эсрэг үйлчилгээтэй, хүчтэй эм уух нь үр зулбахад хүргэдэг. Тэгвэл та бүхэндээ мөөгөнцрийг гэрийн нөхцөлд эм уулгүйгээр эмчлэх аргуудыг танилцуулъя. 

Мөөгөнцрийн халдвар

2 Борын хүчилтэй үтрээний лаа

Борын хүчилтэй үтрээний лаа нь мөөгөнцрийн халдварыг эмчлэхэд онцгой тустай юм. Үүнийг жирэмсний үед хэрэглэхэд ч мөн асуудалгүй болохыг судалгаагаар тогтоосон байна. 600 мг хэмжээтэй борын хүчилтэй үтрээний лааг 14 хоногийн турш хэрэглэж, мөөгөнцрийг дараарай. 

Борын хүчилтэй үтрээний лаа

3 Цайны модны тос

Эмийн сан, томоохон супермаркетуудаар худалдаалагддаг цайны модны тос нь мөөгөнцрийн халдварын үед онцгой нөлөөг үзүүлдэг. Та цайны модны тосыг тампондоо түрхэж, үтрээндээ хийгээрэй. 

Цайны модны тос

4 Пробиотик хүнс

Бие махбодийн эрүүл мэндийг дэмждэг пробиотик хүнсийг тогтмол хэрэглэж байгаарай. Пробиотик хүнсэнд цэвэр тараг, шар буурцагны сүү, хар шоколад, даршилсан хүнс, олив зэрэг багтах бөгөөд эдгээр нь мөөгөнцрийн халдварын үед биеийг сэргээж, эмчилдэг. 

Пробиотик хүнс

5 Сармис

Сармис бол мөөгөнцрийн эсрэг хүчтэй тэмцдэг хүнсний ногоо юм. Та сармисыг хальсалж, цэвэрлээд голоор нь хуваагаарай. Дараа нь үүнийгээ утсаар оёж, үтрээндээ хийж, хонуулах хэрэгтэй. Өглөө нь үтрээгээ бүлээн усаар угааж цэвэрлээрэй. 2-3 орой энэхүү аргыг хэрэглэж, мөөгөнцрөөс салж болох юм. 

Сармис

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()