2019 онд дараах төрлийн дэлгэцтэй зурагтууд худалдаанд түгээмэл гарчээ.
- LCD/LED
- OLED
- QLED
1
LCD эсвэл LED
Энэ төрлийн зурагтууд бидний хэрэглээнд ихэвчлэн байдаг бөгөөд ихэнх мэргэжилтнүүд led дэлгэцтэй зурагтыг худалдан авахыг зөвлөдөг. Учир нь led нь lcd-ийг бодвол цахилгаан зарцуулалт 40% бага бөгөөд дүрслэл илүү тод, илүү нягтралтай байдаг. Үүнээс гадна led зурагт lcd-ээс илүү нимгэн, мөнгөн ус агуулаагүй байдаг учир илүү аюулгүй байдаг байна. Led дэлгэцтэй зурагтны ганц сул тал нь lcd-ийг бодвол харьцангуй өндөр үнэтэй.
2
OLED дэлгэцтэй зурагтыг худалдан авах хэрэгтэй юу?
Oled нь илүү байгалийн гүн хар өнгийг ялгаруулдаг, өндөр тодосгогчтой, тод гэрэлтэй, өргөн өнцгөөр дүрсийг харуулдаг. Энэхүү зурагт нь гэрийн театрт зориулагдсан ба хэрэв та зурагтад хэт их цаг зарцуулдаггүй бол үүнд мөнгөө үрэх шаардлагагүй. Oled дэлгэцний сул тал нь ашиглалтын хугацаа бага байдаг. Led дэлгэц 100 – 150 мянган цаг ашиглагддаг бол oled ердөө 20 мянга хүртэлх цаг ашиглагдана. Хэрэв та хэдэн арван жил ашиглах зурагт худалдан авахыг хүсэж байвал oled-д хөрөнгө оруулах нь ашиггүй юм.
3
QLED технологи гэж юу вэ? Орчин цагийн худалдан авагчдын сонголтод тэд нийцэх үү?
Энэхүү дэлгэцийн ачаар эрчим хүчний хэмнэлт oled-ийг бодвол 30%-р буурсан. Мөн илүү өргөн хүрээний өнгийг гаргадаг. Qled дэлгэц нь ойролцоогоор бүх өнгөний спектрийн 99%-ийг харуулах чадвартай. Энэхүү зурагт нь гэрийн дижитал кинотеатр бий болгохоор зорьж буй хэрэглэгчдэд тохиромжтой. Маш нимгэн зурагт нь хананд тогтоож үзэхэд тохиромжтой боловч oled зурагттай харьцуулахад тийм ч өргөн өнцөгтийг харуулж чаддаггүй. Тиймээс энэхүү технологид хөрөнгө оруулалт хийх тийм ч чухал шаардлагатай биш юм.
4
Хамгийн сайн дэлгэцийн нягтралтай зурагтыг хэрхэн сонгох вэ?
Дэлгэцийн нягтрал бүхий стандартуудад:
- HD – пикселийн тоо: 1280*720
- FullHD – пикселийн тоо: 1920*1080
- 4K – пикселийн тоо: 3840*2160
HD стандарт нь хуучирсанд тооцогддог. Хэрэв та шинэ үеийн зурагт сонгохын хүсвэл түүнээс зайлсхийгээрэй. Гэхдээ өнөөдрийн байдлаар ихэнх телевизийн нэвтрүүлгүүд болон кинонууд HD болон FullHD форматаар хийгдэж байна. Харин 4K форматаар зар сурталчилгаанууд л хийгддэг. Хэрвээ 4К форматын давуу талыг харуулдаг зар сурталчилгаанд тийм ч их ач холбогдол өгдөггүй бол одоогийн хамгийн сайн сонголт FullHD юм.
Зурагтын талаар бага боловч танд хэрэгтэй мэдээлэл өгсөн гэж найдъя. Харин одоо таны сонголтод дараах зөвлөгөөг хүргэж байна.
- Гал тогоондоо хэт том биш 22-32 инчийн, харин зочны өрөөнд 43-50 хүртэлх инчтэй зурагтыг сонгоорой. Хэрэв гэртээ кинотеатр бий болгохыг зорьж байвал 75-80 инчийнхийг сонгож болох юм.
- Oled зурагтыг 5-10 жилийн дараа шинээр сольж чадна гэж бодож байвал худалдан аваарай. Яагаад гэдгийг дээр дурдсан.
- Хэрэв эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй гэж үзвэл эрчим хүчний хэмнэлттэй 50 инч хүртэлх зурагтыг сонгоорой.
- Матт бус гэрлийн цацрагийн эсрэг бүрхүүлтэй гялгар дэлгэц нь илүү давуу талтай.
- HD зурагт хуучирсан тул худалдан авах хэрэггүй. Мөн 4К ч шаардлагагүй, учир нь түүнд тохирсон контент байдаггүй. Хамгийн сайн сонголт FullHD гэдгийг хэлсэн.
- Хэрэв өөрсдөө үзэхгүй бол хүнхэр дэлгэцнээс татгалз.
- Маш ховор хэрэглэгддэг учир 3D төхөөрөмжид мөнгөө үрэх хэрэггүй.
- Нимгэн дэлгэцтэйг сонговол дууны чанарт анхаарах хэрэггүй. Зурагт хэдий чинээ нимгэн байна төдий чинээ сул дуугаралттай байдаг. Ийм үед тусад нь чанга яригч авах хэрэгтэй.
- Хэрэв шаардлагагүй гэж үзвэл интернэт болон кабелийн суваг үзэхэд зориулсан тусгай оролттой зурагт бүү аваарай. Авахаар болвол ийм загварууд тийм ч хямд байдаггүйг анхаараарай.
5
Харин ямар брэндийн зурагтыг хаанаас худалдан авах вэ?
Зах зээл дээр Samsung, LG, Sony зэрэг брэндүүд уламжлал ёсоор тэргүүлэгчид байсаар байна. Хамгийн чухал нь эдгээр брэндүүдийн албан ёсны эрхтэй дэлгүүрүүдээс зурагтаа худалдан аваарай. Тухайлбал Technozone, PC mall, BSB зэрэг дэлгүүрүүдээс сонголтоо хийж болох юм. Хэрэв шинэхэн зурагттай болохыг хүсэж байгаа ч санхүүгийн хувьд асуудалтай байвал Голомт банкны хэрэглээний зээлийг танд санал болгож байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.