Хаягдал материалаар хийх бүтээлийн уралдаан зарлаж байна

2015-04-30, 19:14
4,810
Монголын хамгийн анхны олон улсын электроник хөгжмийн наадам болох Hunnu Music Festival 2015 оны 7-р сарын 14-нд Чингис Хааны Морьт Хөшөөний цогцолборт хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.  Энэхүү наадам нь зүүн хойд Азийн энгэрт нүүдэлчдийн тал нутагт зуун зуун жилээр нутаглаж хүчирхэг гүрнийг нэгэнтээ цогцлоож байсан Хүннүчүүдийн нэр алдрыг дуурсгах орчин үеийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болохыг зорьж буй юм.
Хаягдал материалаар хийх бүтээлийн уралдаан зарлаж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Наадмын бэлтгэл ажил эхэлсэнтэй холбоотойгоор наадам зохиогдох талбайд байршуулах Монголынхоо өв соёлыг шингээсэн, хаягдал материал ашиглан бүтээх боломжтой угсармал бүтээлийн дизайныг гаргах нээлттэй уралдаан зарлагдаад байна. Уралдаанд оролцох бүтээлийн загвар нь өнгө үзэмжтэй, материал бага шаардах энгийн хийцтэй байх шаардлагыг тавьж байгаа бөгөөд уралдаанд оролцогч нь бүтээлийнхээ зураг, дүрслэл бүхий санаагаа 5-р сарын 22-ны 18:00 цагаас өмнө marketing@genco-tour.mn хаягаар ирүүлнэ үү.

Шалгарсан нэг оролцогч Женко Тур Бюро компанийн гадаадад аялах эрхийн эзэн болох бөгөөд өөрийн гаргасан дизайны дагуу бүтээлээ биетээр урлах, угсрах ажилд тус компанийн зүгээс материал, хүн хүчээр хангах боломжтой.

Эрхэм дизайнер, уран бүтээлчид та бүхэн уралдаанд оролцсоноор Hunnu Music Festival-г зорин ирэх мянга мянган оролцогчдод өөрийн бүтээлийг хүргэх боломж бүрдэхээс гадна гадаад дотоодын хэвлэл мэдээллээр сурталчлагдах боломжтой болох тул энэхүү уралдаанд идэвхитэй, амжилттай оролцохыг хүсье.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.