Хамгийн үнэтэй 17 бодис

Олон зууны туршид хүмүүс алтыг хамгийн үнэт материалуудын нэг гэж боддог байсан нь үнэндээ буруу ойлголт юм. Хамгийн үнэтэйд тооцогдох материалуудыг өртгөөр нь эрэмбэлэн танилцуулж байна. Эндээс харвал алт нь эхний гуравт ч багтахгүй байгаа.

Хамгийн үнэтэй 17 бодис
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

16 Гүргэм — Грам нь 11 ам.доллар

Энэхүү халуун амтлагч нь гайхалтай өвөрмөц амттай бөгөөд эрүүл мэндэд нэн тустай. Үүнийг бэлтгэхийн тулд маш их хугацаа, чадвар шаардагддаг бөгөөд үүний өвөрмөц амт, эрүүл мэндэд тустай байдал нь өөр бусад амтлагчтай харьцуулашгүй билээ.

Гүргэм — Грам нь 11 ам.доллар

15 Алт — Грам нь 56 ам.доллар

Ямар ч эмэгтэй татгалзамгүй, хүмүүсийн хамгийн сайн мэдэх үнэт метал. Алт нь эрт үеэс хамгийн үнэтэйд тооцогддог байсан бөгөөд бусад бүхий л үнэт зүйлсийг алттай харьцуулдаг.

Алт — Грам нь 56 ам.доллар

14 Родиум — Грам нь 58 ам.доллар

Платинум бүлгийн маш ховор метал. Өөрөөр хэлбэл, нэг тонн газрын хөрсөнд ойролцоогоор 0.001 гр родиум байдаг. 

Родиум — Грам нь 58 ам.доллар

13 Платинум — Грам нь 60 ам.доллар

Мөнгөлөг ган өнгөтэй маш ховор үнэт метал. Алтны адилаар энэхүү метал нь ямарваа хүчил, алкали болон бусад бодист нэн тэсвэртэй.

Платинум — Грам нь 60 ам.доллар

12 Метампетамин— Грам нь 100 ам.доллар

Энэ чинь нөгөө Breaking Bad цувралын гол дүрүүд хоолондоо хийдэг зүйл шүү дээ. Хэрвээ чи үүнийг амьдралдаа хэзээ ч харахгүй бол ямар нэгэн асуудалд орооцолдохгүй.

Метампетамин— Грам нь 100 ам.доллар

11 Хирсний эвэр — Грам нь 110 ам.доллар

Хэдийгээр хирсний эвэр нь ямар нэгэн эрүүл мэндийн ашиггүй гэдэг нь батлагдсан ч эвэрний байдал болон хутганы сайн иш болдгийн хувьд үнэ цэнэтэй хэвээр байсаар байна. Хулгайн анчдаас болж хөөрхий амьтад устаж үгүй болох аюулын ирмэгт хүрээд байгаа.

Хирсний эвэр — Грам нь 110 ам.доллар

10 Хероин — Грам нь 130 ам.доллар

Хүмүүсийн хараа, харах өнцөгт нөлөөлдөг мансууруулах бодис. Түрүүн хэлсэнчлэн, чи өөрөө л харахгүй бол асуудлаас гадуур байж болно. Хэрвээ кинон дээр гардаг зүйлс үнэн бол үүнийг олоход маш хэцүү, тийм ч учраас ийм үнэтэй байх.

Хероин — Грам нь 130 ам.доллар

9 Кокэйн— Грам нь 236 ам.доллар

Маш их үнэтэй ч чамд сайн зүйл ерөөсөө авчрахгүй. Энэхүү цагаан өнгөт талст нунтаг нь хүчтэй донтуулах үйлчилгээтэй. Дээрх мансууруулах бодистой харьцуулахад үнэтэй байгаа нь кокэйн нь илүү “цэврээрээ” буюу натуралд тооцогддог учраас тэр.

Кокэйн— Грам нь 236 ам.доллар

8 LSD — Грам нь 3,000 ам.доллар

Мэдрэлд нөлөөлж, донтуулагч энэхүү мансууруулах бодис нь маш үнэтэй үхэл юм аа. Уг хагас синтетик мансууруулах бодисыг гаргаж авахад нэлээн бэрхшээлтэй тул ийм үнэтэй байдаг байна.

LSD — Грам нь 3,000 ам.доллар

7 Плутониум — Грам нь 4,000 ам.доллар

Мөнгөлөг цагаан өнгөтэй, хүнд жинтэй боловч хэврэг цацраг идэвхит метал. Сансрын хөлгийн түлшнээс эхлээд цөмийн зэвсгийн үйлдвэрлэл зэрэг олон зорилгоор ашиглагддаг.

Плутониум — Грам нь 4,000 ам.доллар

6 Пиянит — Грам нь 9,000 ам.доллар

Энэхүү чулуу нь маш ховор учир цөөн тооны хүмүүс л байдаг гэдгийг нь мэддэг. Дөнгөж 65 жилийн өмнө анх олдсон энэхүү чулуу нь улбар шар эсвэл улаан хүрэн өнгөтэй байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр ердөө хоёр зуу орчим л ийм чулуу байдаг байна.

Пиянит — Грам нь 9,000 ам.доллар

5 Таафиет — Грам нь 20,000 ам.доллар эсвэл карат нь 4,000 ам.доллар

Үзмэн ягаан, ягаан, улаан, цагаан өнгөтэй байдаг үнэт чулуу. Очир алмасаас даруй сая дахин ховор байдаг нь энэхүү чулууны үнэ цэнийг улам нэмэгдүүлдэг байна. Хэдий тийм боловч гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн хийхэд тийм ч тохиромжтой байдаггүй нь үнийн хувьд харьцангуй хямд байгааг нь тайлбарлаж байгаа байх.

Таафиет — Грам нь 20,000 ам.доллар эсвэл карат нь 4,000 ам.доллар

4 Тритиум — Грам нь 30,000 ам.доллар

Энэхүү хийг гэрэл гаргахад ашигладаг. 0.45 кг тритиум гаргаж авахын тулд ойролцоогоор 15 сая ам.доллар зарцуулдаг аж.

Тритиум — Грам нь 30,000 ам.доллар

3 Очир алмас — Грам нь 55,000 ам.доллар

Дэлхий дээрх хамгийн алдартай үнэт чулуу бөгөөд бүх эмэгтэйчүүдийн хамгийн сайн найзад тооцогддог билээ.

Очир алмас — Грам нь 55,000 ам.доллар

2 Калифорниум — Грам нь 25-27 сая ам.доллар

Хамгийн үнэтэй химийн элемент. 1950 онд анх олдсон үед нь л үүгээр үйлдвэрлэл явуулж байсан байна.

Калифорниум — Грам нь 25-27 сая ам.доллар

1 Антиматтер — Грам нь 62.5 тэрбум ам.доллар

Дэлхий дээрх хамгийн үнэтэй матер. Нэг милиграмыг боловсруулахад ойролцоогоор 25 сая ам.доллар зарцуулдаг байна. Онолын хувьд бид ирээдүйд үүнийг сансрын хөлгийн түлш болгож ашиглах боломжтой ажээ. Гэвч өнөөдрийн байдлаар амьдрал дээр бол зөвхөн ганцхан грамыг боловсруулахын тулд хүн төрөлхтөн тэр чигээрээ нэг жил тасралтгүй ажиллах шаардлага гарах нь ээ.

Антиматтер — Грам нь 62.5 тэрбум ам.доллар

Бонус: Хаш чулуу — 170 сая ам.доллар

Бирмийн хойд хэсгийн Качин мужид орших алслагдсан уурхайгаас уурхайчид дэлхийн хамгийн том хаш чулууг олборложээ. Уг чулууны өндөр нь 4м 20см, урт нь 5м 70см бөгөөд ойролцоогоор 200 тн жинтэй байжээ. Энэхүү гайхалтай чулууг Хятад руу явуулсан бөгөөд тэнд үүгээр үнэт эдлэл сийлэх юм байна.

Бонус: Хаш чулуу — 170 сая ам.доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()