Өдөрт 10 тамхи татдаг Яст мэлхий

2013-07-26, 23:36
18,971

Хятадын хэвлэл мэдээлэлийн албаныханы мэдээлснээр Чанчунь (Changchun) хотын захад ер бусын яст мэлхий амьдардаг байна. Өөрийн хамаатнуудаас ялгаатай нь энэ амьтан никотинд их дуртай гэнэ.

Өдөрт 10 тамхи татдаг Яст мэлхий
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Никотин хэрэгцээгээ дутах бүртээ тэрээр унтуйцаж, чимээ гаргаж эхэлдэг байна. Яст мэлхий яаж тамхинд дуртай болсон юм бол оо?... Тан нэртэй нутгийн тогооч эзэндээ яст мэлхийг асархад тусладаг байж. “Хоёр сар орчмын өмнөөс бүх зүйл эхэлсэн. Өдөр болгон иддэг хоол болох загасандаа сонирхолгүй болсныг ажиглаад, түүнийг үзэхэд тахианы ясны хэлтэрхий гэдэсний зөөлөн эдэнд нь тээгэлсэнийг мэджээ. Тан ясыг нь гаргах гэтэл яст мэлхий түүний хуруунуудыг хазах шахсан” - хэмээн тэрээр ярьжээ.



Яст мэлхийг сатааруулахын тулд татаж байсан тамхиа түүнд өгчээ.

Тэр тамхийг хэдэн цагийн турш амнаасаа салгаагүй байна. Энэ арга үр дүнгээ өгч, тогооч ясны хэлтэрхийнүүдийг гэдэснээс нь гаргаж авч чаджээ.
 
Дараагийн өдөр Тан хүнд ажлын өдрөө дуусгаад яст мэлхийний хажуугийн сандал дээр суугаад тамхи татсан байна. Тамхины утааны үнэр авангуут яст мэлхий түүн рүү авирч тамхи руу нь зүтгэжээ. Түүнээс хойш Таныг тамхи татахаар гарч ирэхэд яст мэлхий дуу авиа гарган тогооч хайшаа л явна тийш дагдаг болсон ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()