Зургийн эзэн ийм том эр болжээ

Та энэ зургийг хаа нэгтээ харж байсан л биз дээ. 1999 онд болсон энэ үйл явдал түүх дэлхий дахиныг уяраасан билээ. Америк бүсгүйн гэдсэнд бойжиж буй хүүхдийг эмч нар нуруу нугаламын гажигтай учраас хэрвээ төрвөл хэзээ ч явж, сууж чадахгүй, бүүр энгийн хөдөлгөөн ч хийж чадахгүй, хорвоод амьдрах хугацаа нь ч богино байх болно гэсэн онош тавьжээ.

Зургийн эзэн ийм том эр болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гэсэн ч бүсгүй зориод ирсэн үрээ буцаахыг хүссэнгүй, төрүүлэхээр шийджээ. Тиймээс эмч нар урагт амьдрах боломж олгохын тулд эхийн хэвлийд байхад нь нь нурууны хөгжлийн гажиг засах хагалгаа хийсэн юм. Хэтэрхий эрсдэлтэй ч хагалгааны зүсэлт хийх агшинд 21 долоо хоногтой ургийн бяцхан гар мэс заслын эмчийн хуруунаас аврал эрэх мэт чанга атгажээ. Мэс заслын явцыг гэрэл зургийн хальснаа буулгаж, видео бичлэг хийж байсан зурагчин энэ агшныг алдсангүй. Тиймээс л “Итгэл найдварын гар” хэмээх энэ гэрэл зураг дэлхий дахинаа алдартай болсон билээ.

Хагалгаа амжилттай болсон бөгөөд хүүхдийн нурууны гажгийг ургийн өсөлтийн явцад засах анхны мэс ажилбар нь энэ байв. Ингээд 1999 оны арванхоёрдугаар сарын 2-нд Самуэль Александр Армас мэндэлсэн юм.

2012 онд авсан зураг. Хүү эрүүл чийрэг өсөж торнижээ.

Өдгөө тэрээр 19 настай. Нурууны гажгийн асуудал ард үлдсэн гэж болох ч харамсалтай нь хүү хөл дээрээ удаан явах боломжгүй учраас заримдаа тэргэнцэр дээр суух шаардлага гардаг. Гэсэн ч эмч нар хүүд аз жаргалтай, эрүүл энх амьдралыг бэлэглэж чадсан юм. Самуэль хүү спортоор хичээллэдэг. Тэр тусмаа сагсан бөмбөг тоглох маш дуртай. Тэр бусдад ч үргэлж итгэлийн гар нь байх чин хүсэлтэй эр болон өсөж хүмүүжиж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()