Еврейчүүдийг яагаад дэлхий нийтээр үзэн ядах болсон бэ?

Зарим тохиолдолд "хамгийн урт үргэлжилсэн үзэн ядалт" гэж нэрлэгддэг антисемитизм буюу Жүүдүүдийг үзэн ядах үзэл нь хоёр мянга гаруй жилийн турш олон хэлбэрээр илэрсээр ирсэн. Үндэсний Социалистууд буюу Нацистуудын арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нь яваандаа Жүүдүүдийг үзэн ядахад хүргэж, эцэстээ тэднийг хоморголон устгаж эхэлсэн билээ. Энэхүү үй олноор алан хядах ажиллагаа нь ердөө л хэвшмэл ойлголт, шашны үзэл, ам дамжсан яриа зэргээс үүдэн, тэднийг үзэн ядах сэтгэлийг улам дэвэргэснээс болсон юм.

Еврейчүүдийг яагаад дэлхий нийтээр үзэн ядах болсон бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Христийн тооллын нэгдүгээр мянганы эхэн үед Европын Католик сүмийн тэргүүнүүд “Бүх Еврейчүүд Христийг цовдолсон явдалд буруутай. Тиймээс Ромчууд сүм хийдүүдийг сүйтгэж, Жүүдүүдийг хэдэн хэсэг тараан, хөөсөн нь тэдний өмнө нь үйлдсэн нүгэл болон Христийн шашныг хүлээн зөвшөөрсөн урьдын итгэл үнэмшлээ алдсаных нь шийтгэл” гэж ухуулж байжээ.

Харин арав, арваннэгдүгээр зуунд сүм хийдүүд Ромын Католикба Грекийн Үнэн Алдартны (1054) болж хуваагдсан, улмаар сүмийн шатлан захирах ёсонд аюул занал учирсан, Исламын шашинтнуудын байлдан дагуулалтын давалгаа бий болсон, мянганы төсгөлд Хойд Европын "буруу номт" угсаатнуудыг Христийн шашинд оруулсан, Загалмайтны аян дайн дэгдсэн зэрэг итгэл үнэмшил, үндсэрхэг үзэлтэй холбоотой үйл явдлууд нь Еврейчүүдийг үзэн ядах үзлийг улам хурцалжээ.

Харин одоо Еврейчүүд Христийн шашинт Европ тив дээр өөрсдийн соёл, итгэл үнэмшлээ хадгалан үлдэхээр тэмцэж буй цөөнхийн шашны төлөөлөгчид болон үлдсэн билээ. Зарим улс орнууд үе үе Еврейчүүдийг хүлээж авдаг байсан боловч тэдний итгэл үнэмшил нь өөрсдийг нь тодорхойлох үндсэн хэлбэр гэж хүлээн зөвшөөрөгдөн, хувийн болон нийтийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлж буй энэ үед Жүүдүүд өөрсдийгөө улам л гадны хүмүүс шиг үзэж, тусгаарлагдах болсон.

Жүүдүүд бусад Христийн шашинтнууд шиг Есүсийг бурхны хүү гэж үздэггүй тул тэд Жүүдүүдийг Есүсийн бурханлаг байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан бардам зантнууд гэж үзэхэд хүргэжээ. Өнөөгийн түүхчид Ромын засгийн газар Есүсийг өөрсдийнх нь засаглалд тэрслэнэ гэж үзсэн учраас түүнийг цаазалсан гэж үздэг. Гэтэл сүм хийдүүд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй ба олон зууны туршид Еврейчүүд Есүсийн үхэлд хариуцлага хүлээх ёстой гэж заасаар ирсэн билээ. Тиймээс гадныхны хувьд Еврейчүүд баталгаагүй хэвшмэл ойлголтоос болж хүчирхийллийн бай болсон юм.

Мөн Жүүдүүдийн тухай домогт тэд мөргөлийн зорилгоор Христийн шашинтнуудын хүүхдүүдийн цусыг ашигладаг байсан гэх гүтгэлэг байдаг. Үүний дээр Еврейчүүдийн тухай бусад домгууд дээр тэд Христийн шашин шүтэхээ больсон нь Христийн эсрэг үйлчилж, Европын соёл иргэншилд төрөлхийн үл итгэх хандлагатай байсны тэмдэг гэсэн санааг агуулжээ. Мөн Еврейчүүдийг хуурамч зантай, материалист сэдэлтэй гэж үздэг байв.

Дээрх домог, яриа, хэвшмэл ойлголтууд нь Еврейчүүдийг ясандаа тултал үзэн ядах хандлагыг бий болгосон байна.

Шашин судлалын үүднээс үзэхэд антисемитизм нь Дундад зууны үед оргилдоо хүрчээ. Үүний хамгийн том баталгаа нь тухайн үед нутгийн оршин суугчид Еврейчүүдийн эсрэг бослого гаргаж, эрх баригчид түүнийг нь дэмжин, олон Еврейчүүдийг алан хядаж байсан явдал юм. Харин тэрхүү алан хядах ажиллагааг явуулахад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь элдэв гүтгэлэг, цуу яриа байв. Жишээ нь, лам хуврагууд болон мөргөлчид 14-р зуунд Азиас, Европ руу тархаж сая сая хүний амийг авч одсон “Хар тахал”-ыг Еврейчүүд тараасан гэж номлон, тэднийг бурханлаг бус байж, Сатаны үйл хэргийг гүйцэлдүүлснийхээ шийтгэлийг амсах ёстой гэж ухуулдаг байжээ.

Еврейчүүдийг устгасан, хөөсөн, албадан гаргасан тохиолдлууд

Хүн төрөлхтний түүхэнд хар толбо болон үлдсэн "Холокост"-ын улмаас ойролцоогоор 6 сая жүүдүүд амиа алдсаныг та бүхэн мэдэх билээ. Харин аль МЭӨ 800-аад оноос жүүд үндэстнүүдийг хавчин гадуурхаж, нутаг зааж, албадан гаргаж, хоморголон устгах явдлууд гарч эхэлснийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Ингээд та бүхэнд Жүүдүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой онцлох түүхэн үйл явдлуудыг жагсаан хүргэж байна.

МЭӨ 722 он - Ассирын Саргон II хаан Еврейчүүдийг барьж, хөөн гаргав. Жүүдүүдийн 10-12 омог үгүй болжээ.

МЭӨ 475 он - Персийн Ксеркс хааны зөвлөх Хаман бүх жүүдүүдийг хөөх, устгах ажлыг явуулав.

МЭӨ 139 он - Ромчуудыг "буруу ном"-д уруу татсан шалтгаанаар Ром хотын жүүдүүд хөөгджээ.

70 он - Жүүдүүдийн их бослого дарагдав. Ромын эзэнт гүрэнд оршин сууж байсан жүүдүүдийн ихэнх нь боолчлогдож, зарим нь зугтан гарав.

119 он - Ромчуудтай хийсэн Китосын дайнд ялагдсаны дараа Кипр, Кирен, Александрын жүүдүүд хядуулав.

629 он - Византын эсрэг жүүдүүдийн бослого дарагдсаны дараа Галилее дахь бүх жүүдүүд хүйс тэмтрүүлэв

7-р зуун - Исламын шашныг үндэслэгч Мухаммед Арабын Мединагийн жүүдүүдийг хөөн гаргав.

Еврейчүүдийг устгасан, хөөсөн, албадан гаргасан тохиолдлууд

1012 он - Майнц хотоос жүүдүүдийг хөөв.

1276 он - Дээд Бавариас жүүдүүдийг хөөв.

12-с 14-р зуун - Энэ үеийн францын хаад жүүдүүдийн бүх хөрөнгийг нь хурааж, хөөн гаргах явдлыг дэлгэрүүлэв.

1288 он - Италийн Наполийн жүүдүүдийг хөөв.

1290 он - Английн нэгдүгээр Эдвард хаан нутагтаа байгаа бүх жүүдүүдийг албадан гаргах зарлиг буулгав.

1360 он - Унгарын Луис I хаан улсаасаа бүх жүүдүүдийг гаргав.

1392 он - Швейцарийн Берн хотын Еврейчүүдийг хөөв.

1421 он - Жүүдүүд Австрийн вант улсаас хөөгдөв.

1492 он - Испанийн Фердинанд II хаан нутгаасаа 200 мянган жүүдүүдийг гаргажээ.

1496 он - Жүүдүүд Португалаас хөөгдөв.

1614 он - Франкфуртын бүх жүүдийг гаргав.

1683 он -  XIV Людовикийн тушаалаар Гайти гэх мэт Францын колониудаас бүх жүүдүүдийг хөөжээ.

1791 он - Оросын Екатерина хатан хаан баруун нутгуудаас бүх жүүдүүдийг албадан гаргав.

1862 он - АНУ-ын генерал Үлисс Грант жүүдүүдийг гурван мужаас албадан гаргав.

1880-1910 - Оросын их Погром: 2.5 сая гаруй жүүдүүд зүүн Европоос дүрвэн гарав.

1933–1945 - Нацист Германы "Холокост"-ын жилүүд

1947–1972 - Мусульман шашинт Арабын орнуудаас Израиль руу чиглэсэн их нүүдэл болов.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()