Саудын Арабын хааны гэр бүлийн талаар сонирхолтой баримтууд

Саяхан дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүдийг баривчилсан тухай мэдээлэл цацагдаж олон нийтийн анхаарлыг ихээр татаж байсан. Барууны оронд эзэн хаанаа хэзээ солих эсэхийг таамаглаж байх зуур, сауди арабууд чимээгүй хэвээр байна. Ингээд Саудын Арабын хааны гэр бүлийн эргэн тойронд юу болсон талаар сонирхоцгооё.

Саудын Арабын хааны гэр бүлийн талаар сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэмжээгүй эрх мэдэлтэй хааны гэр бүл

Аль Сауд удмынхан Саудын Арабыг байгуулагдсан цагаас эхлэн төрийг барьж байгаа бөгөөд тэд өөрсдийгөө "саудитууд" хэмээн нэрлэдэг байна.  Тиймээс энэхүү гэр бүл тус улсын хамгийн том эрх мэдэл бүхий хүмүүс аж. Төрийн бүхий л албан тушаалыг хааны гэр бүлийн томилсон хүмүүс хашдаг бөгөөд хэзээ ч төрийн дээд шатны сонгууль болж байгаагүй гэнэ. 2005 оноос эхэлж орон нутгийн засаг захиргааны сонгууль явуулж эхэлсэн ч ард иргэдийн цөөн хувь л оролцдог байжээ. Хэдийгээр эмэгтэйчүүд төрийн алба хашиж болох ч, сонгуульд зөвхөн эрчүүд л өрсөлддөг. 

Хэмжээгүй эрх мэдэлтэй хааны гэр бүл

2 Саудитууд хязгааргүй их хөрөнгөтэй

Саудитуудын тансаг амьдралын талаар хаа сайгүй л бичсэн байдаг. Арабын ханхүү нар тансаг ордонд амьдарч, хувийн хөлөг онгоц болон нисдэг тэргээр аялдаг. Өмнөх хаан болох Абдалла ибн Абдул-Азиз Аль Сауд нь  Эр-Риядын нийслэлд цэвэр алтан ялтсаар чимэглэсэн метроны станц барьж, Мальдивт амарч байхдаа хэд хэдэн арлыг түрээсэлж, тавилга, автомашин, хувийн лифттэйгээ явж байсан удаатай.

Зарим саудитууд өөрийн нутагтаа төдийгүй дэлхийн хамгийн баян хүмүүсийн  тоонд багтдаг ч хөрөнгөө тоолуулах ихээхэн дургүй аж. 

Саудитууд хязгааргүй их хөрөнгөтэй

Абдалла ибн Абдул-Азиз Аль Сауд

3 Хааны удам 25 мянга орчим хүнтэй

Саудитуудыг баттай тоолох нь төвөгтэй хэдий ч ойролцоогоор 25 мянган хүн байгаа бөгөөд тэдгээрийн 200 гаруй нь ханхүү гэнэ.

Саудитуудын өв залгамжлал нь ааваас хүү рүү бус харин ахаас дүү рүү дамждаг. Бүх дүү нар нь нас барсан тохиолдолд хамгийн том хүү нь өв залгамжилдаг байжээ. Харин одоогийн хаан Салман энэхүү уламжлалыг зөрчиж, 2017 онд өөрийн том хүү болох Мухаммед бин Салманыг өв залгамжлагчаараа зарласан байна. Харин Саудит бүсгүйчүүд өв залгамжлах эрхгүй. 

Хааны удам 25 мянга орчим хүнтэй

4 Саудын Арабын хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийг дурдвал:

Салман ибн Абдул-Азиз Аль Сауд

Саудын Арабын одоогийн хаан тэрээр 2015 оноос хойш төрийн эрхийг барьж байна. Тэрээр Саудын Арабын анхны хаан болох Абдул-Азиза ибн Саудын том хүү юм. Салман хаан одоо 84 настай бөгөөд Альцгеймерийн өвчтэй гэнэ. Тун удахгүй Саудын Арабын төр өөр хүний гарт шилжих болов уу хэмээн дэлхий даяар хүлээж байгаа юм. 

Салман хааны засаглалын үед цаазаар явах ял асар олон удаа гүйцэтгэгдсэн, түүнчлэн Саудын Араб олон улстай хамтын ажиллагаагаа сайжруулж, эдийн засгийн хурдацтай хөгжлийг бий болгосон гэх мэт үйл явдууд болжээ.

Саудын Арабын хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийг дурдвал:

Мухаммед бин Салман бин Абдель Азиз Аль Сауд

Саудын Арабын өв залгамжлагч ханхүү тэрээр дэлхийн хамгийн нөлөө бүхий болон хамгийн аюултай хүмүүсийн нэг юм. Одоогоор төрийн удирдлага Мухаммедын гарт байгаа гэхэд болно. 2015 онд тэрээр батлан хамгаалахын хамгийн залуу сайд, ерөнхий сайдын хоёр дахь орлогч болсон. 2017 онд хаан Салман Мухаммедийг угсаа залгамжлагч ханхүүгээрээ зарлажээ. Ингээд тэрээр тэр даруй Авилгалын эсрэг холбооны ерөнхийлөгч болж 11 ханхүүг баривчилсан байна.

3 жилийн хугацаанд Мухаммед төрийн удирдлагыг өөртөө авахын тулд маш олон зүйл хийсэн. Дээр дурдсан албан тушаалыг хашихаас гадна Мухаммед нь хааны шүүхийн тэргүүн, улс орны санхүүгийн асуудлыг шийдвэрлэх холбооны төлөөлөгч юм байна.

2017 онд түүний зөвшөөрлөөр Саудын Арабын бүсгүйчүүд автомашин жолоодох, стадион очих, тулааны урлагаар хичээллэх эрхтэй болсон бөгөөд саяхан Саудын Арабын анхны хөл бөмбөгийн  эмэгтэй шигшээ багийг бүрдүүлсэн байна.

"Human Rights Watch (HRW)"-ын үзэж байгаагаар Мухаммед энэхүү байдлаараа өөрийн үйлдсэн их хэлмэгдүүлэлтийг нуухыг хичээж байгаа гэжээ. Их хэмжээний алдартай хүмүүс болон улс төрийн идэвхтнүүдийг хорьж, иргэдийг орчин үеийн технологи ашиглан хянаж байгаа аж.

Одоо тэрээр хаан ширээ залгамжлах мөчөө тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд Саудын Арабын түүхэн дэх хэрцгий хаан болох бэлтгэлээ хийж байгаа гэж олон улсын хэвлэлүүд үзэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()