Алдартай компаниудын логоны нууц

Шинээр бизнесээ эхэлж байгаа тохиолдолд, компанийнхаа нэр, логонд ихээхэн ач холбогдол өгөх нь гарцаагүй. Манайхан тун ч ёстой, төртэй ард түмэн тул ламд үзүүлж, асуух нь ч элбэг. Харин гадныхан бас манайхан шиг ингэж хичээдэг болов уу? Эсвэл зөвхөн гадаад үзэмж, анхаарал татах байдал, өнгө дизайнд нь анхаарал хандуулдаг уу? Тэгвэл энэ асуултын хариултыг хамтдаа олж мэдэцгээе. 

Алдартай компаниудын логоны нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Walt Disney"

Дэлхийн хамгийн алдартай кино компанийн нэг болох "Walt Disney" нь үлгэрийн тансаг ордныг өөрсдийн лого болгож, олонд танигдсан билээ. Харин тус компанийн таних тэмдэг болсон логог анх Германы "Neuschwanstein" сүрлэг тансаг ордноос санаа авч, гаргаж байжээ. Харин 2006 онд тус кино компани нь Парис хотод байрлах "Үнсгэлжингийн ордон"-ы дүрсээр логогоо өөрчилсөн байдаг. 

"Walt Disney"

2 "Lego"

Дани улсын "Lego" тоглоомын компанийн нэрний утгыг та мэдэх үү? "Lego" гэдэг нь Данийн "leg godt" гэдэг хэлцээс үүдэлтэй гэнэ. Тус хэлцийн утга нь "сайн тоглолоо" аж. 

"Lego"

3 "Fanta"

Дэлхийн Хоёрдугаар Дайны үеэр, Кока Кола компанийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Макс Китт нь Германд шинэ салбараа нээж, цоо шинэхэн бүтээгдэхүүн гаргасан байна. Харин тэд өөрсдийн төсөөлөл, уран сэтгэмж дээр тулгуурлан гаргасан ундаагаа нэрлэхдээ Германаар "Fantasie" буюу төсөөллөө ашигласан гэх утгыг илэрхийлэн "Fanta!" хэмээн нэрлэсэн аж. 

"Fanta"

4 "Nintendo"

Дэлхийн томоохон видео тоглоомын компаниудын нэг болох "Nintendo" нь "Диваажинд аз хэрэггүй" гэх утгатай Япон үгс юм. 

"Nintendo"

5 "Pandora"

Чамин тансаг, гоёл чимэглэлээр алдартай "Pandora" үнэт эдлэлийн үйлдвэр нь Дани улсад байдаг. Домогт өгүүлснээр бол, Пандора нь Зевсийн бүтээсэн хамгийн анхны эмэгтэй бөгөөд "Prometheus"-ийг хулгайлсан хүмүүсийг шийтгэх зорилгоор түүнийг дэлхий рүү илгээсэн хэмээдэг. Харин тэрхүү бүсгүйн нэрээр алдартай үнэт эдлэлийн дэлгүүрийг нэрлэсэн байдаг. 

"Pandora"

6 "Cadillac"

Тансаг зэрэглэлийн машины брэнд болох "Cadillac" компанийг механикч, ерөнхий зохион бүтээгч Хенри Лиланд гэх эрхэм үүсгэн байгуулсан байдаг. Тэрээр өөрийн өвөө болох Францын цэргийн удирдагч, Антуан Ломе де Ламоте де Кадиллакийн нэрнээс улбаалж, компаниа "Cadillac" гэж нэрлэжээ. 

"Cadillac"

7 "Durex"

Бэлгэвч үйлдвэрлэгч Британы "Durex" брэнд нь "Durable reliable excellenc"  буюу жирэмслэлтээс найдвартай хамгаална гэх утга бүхий үгсийн эхний үсэгнүүдийг нийлүүлж, "Durex" гэх нэрийг өгсөн байдаг. 

"Durex"

8 "Levi's"

Хүн бүрийн өмсөх дуртай өмдийг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд сэтгэл ханамж, таатай байдлыг мэдрүүлдэг "Levi's" брэндийн лого нь өгзөгний хэлбэрийг засч, халуухан харагдуулна гэх утгыг илэрхийлж, хоёр хагас дугуйг нэрнийхээ дор байрлуулжээ. 

"Levi's"

9 "ebay"

"Echo Bay" технологийн группийн үүсгэн байгуулагч  Пьер Омиджар нь компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх зорилгоор сайт байгуулсан нь "ebay" юм. Угтаа бол сайтаа "EchoBay.com" гэж нэрлэхийг хүсч байсан ч, "Echobay" гэдэг нэрийг компанийхаа нэр болгон ашигласан тул боломжгүй гэх хариу сонсжээ. Тиймээс сайтаа "ebay" хэмээн нэрлэж, үйл ажиллагаагаа явуулах болсон байна. Харин ихэнх хүмүүс "ebay" гэдэг нь "electronic bay" гэх үгийг товчлол хэмээн ташаа ойлгодог аж. 

Мөн сонирхуулахад "Echo Bay" группийн оффис нь Невада мужийн Echo Bay хотод байрладаг байна. 

"ebay"

10 "Samsung"

Бид бүхний сайн танил болсон ухаалаг утас, цахилгаан бараа үйлдвэрлэгч "Samsung" брэндийн нэрний үүсэл нь Солонгос "sam" буюу гурав, "sung" буюу од гэсэн үгнээс улбаатай юм. Нэг ёсондоо бол "samsung" гэх нэрийг "гурван од" хэмээн орчуулж ойлгож болно. Харин гурвын тоо нь том, хүчтэй гэх утгыг илэрхийлдэг аж. 

"Samsung"

11 "Sega"

Япон улсад үйл ажиллагаагаа явуулдаг "Sega" холдингийн нэр нь "Service of Japan" гэх үгийн товчлол юм. 

"Sega"

12 "Audi"

Германы машин үйлдвэрлэгч "Audi" брэндийн лого нь 4 цагирагаас бүрддэг. Гэхдээ энэ нь энгийн цагирагууд биш юм. 1932 онд "Audi" нь DKW, Horch, Wanderer, Audi гэх дөрвөн компаниас бүрдэж байгуулагдсан бөгөөд логон дээр харагдах 4 цагираг нь эдгээр 4 компанийг илэрхийлсэн тэмдэг аж. 

"Audi"

13 "Alfa Romeo"

"Alfa Romeo" Италийн машины үйлдвэрлэгч брэндийн лого нь маш гүн гүнзгий түүхийн утгыг илэрхийлдэг байна. Логон дээр харагдах улаан загалмай нь Милан хотын далбааны нэгээхэн хэсэг бол, цусанд донтсон луу нь нэгэн үе Ломбардиг захирч байсан "Visconti" гэр бүлийн бэлэг тэмдэг юм. Харин тухайн лууны логотой машинууд нь бусад брэндийн машинуудыг бодвол харьцангуй цөөн тооны осол гаргаж, хүний аминд хүрсэн байдаг. Үүнээс харахад тус луу нь хүний амь насыг хариуцаж, хамгаалж байдаг хэмээн таамаглаж болохуйц юм. 

"Alfa Romeo"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()