Чандарлагдсан хятад эр сарын дараа гэртээ орж иржээ

Жиао гэх Хятад эр өвчний улмаас харамсалтайгаар нас барсан тул төрж өссөн Чунчин хотдоо эргэн ирж амгалан нойрсож байна. Эсвэл тэрхүү хачирхалтай дуудлагыг авах хүртлээ гэр бүл нь тэгж бодсон уу?

Чандарлагдсан хятад эр сарын дараа гэртээ орж иржээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жиао гэх 43 настай эр 2020 оны эхээр хачирхалтайгаар алга болжээ. Авга ахынх нь ярьснаар тэр сэтгэцийн өвчтэй байсан гэнэ.

Санаа нь зовсон гэр бүлийнхэн нь өнгөрсөн гуравдугаар сард цагдаагийн байгууллагад хандсан ч эрлийн ажиллагаа амжилт олоогүй байна.

Харин дөрөвдүгээр сард Жөжян мужийн Вэньжоу хотын эмнэлэгт тэдний хайж буйтай төстэй эр эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл иржээ. Маргааш нь тэд тус эмнэлэгт очтол Жиао сүрьеэ өвчнийхөө улмаас цааш үргэлжлүүлэн амьдрах боломжгүй гэх харамсалтай мэдээг эмч нар хэлжээ. 

Иймд Жиаогийн ойрын хамаатан садан, гэр бүл нь түүнийг Жөжян мужаас төрсөн газар Чунчинд нь авчрахаар 12000 юаны замын зардал гаргасан ч тэр замдаа нас эцэслэсэн байна. 

Ихээхэн уй гашууд автсан гэр бүлийнхэн нь дахин 140000 юанийг түүний томоохон оршуулгын ёслолд зарцуулсан. 

Гашуудал дуусаагүй байтал Жиаогйин нагац ахад цагдаагийн газраас итгэмээргүй дуудлага ирэх нь тэр.

Жянсу мужийн Шанрао хотод талийгаач дүүтэй нь ижил нэртэй, гэр оронгүй мөн өвчний улмаас амьсгалын аппаратад орсон бас нэгэн эр байсныг цагдаа нар утасдан мэдэгджээ.

Ингээд нагац ах нь өөрийн биеэр очиж харсан ба Жиао зургаан сарын таванд гэртээ эсэн мэнд ирэн юм. 

Tэгвэл Жөжян мужийн эмнэлэгт эмчлүүлж байсан сүрьеэ туссан өвчтөн хэн байв?

Өвчтөн жинхэнэ Жиаогийн үнэмлэхтэй явж байсан ба зургийг харьцуулан үзэхэд маш төстэй, мөн хоёул сүрьеэ өвчний түүхтэй байсанд цагдаагийн байгууллага хуурамч Жиаогийн зургийг явуулж гэр бүлийнхэнтэй нь холбогдохыг хүсжээ.

Чандарлуулаад удаагүй байгаа хүү нь эсэн мэнд гэдгийг мэдээд Жиаогийн гэр бүл ташаа мэдээлэл тараасных нь төлөө цагдаагийн байгууллагаас нөхөн төлбөр хүссэн гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()